Юу л болоод байна даа
Ерөөсөө ойлгохоо байлаа. Ерөнхийлөгч Элбэгдоржийн толгой яаж эргэхээрээ ийм хууль санаачилдаг байнаа? Бэлэн мөнгө тарааж , ядуусынхаа ходоодтой нь яриад сурчихсан МАН-ынхан бол Ерөнхийлөгчийн санааг уухайн тас шүүрч аваад баярлаад л баталсан байж таараа. Оюутнуудад ``цалин`` өгнө гэнээ? (Ерөнхийлөгчийн Тамгин газрын дарга Баттулгын хэлсэнээр, оюутан хүн сургуульд сурч байгаа нь Монгол улсын ирээдүйн төлөө ажил хийж байгаа хэрэг гээд 2012 оны 1 сараас эхлэн оюутан бүрд сарын 70200 төгрөг өгнө гэжээ.)
Хуучин цагийн стипендийг сэргээж сайн хүн болж байгаа юм биз дээ? Тэгвэл ерөөсөө сургалтын төлбөр гэж авахаа больсон нь бараг дээр бус уу? Сургалт төлбөртэй байгаа нь зах зээлийнхээ жамаар явж байгаа юм шиг мөртөө засгаас цалин нэртэй мөнгө буцааж өгөөд байгаа нь Социализмыг сэргээх гээд ч байгаа юм шиг.
Ерөнхийлөгч маань өөрөө ингэж үлгэрлээд байхаар чинь юу болох вэ? Хуучинсагуудын аманд өлхөн багтана гэсэн үг. Үүний оронд харин олон хүүхэдтэй эхчүүдийнхээ тэтгэмжийг нэмж, шинэ гэр бүл бологсдод нэг удаагийн тэтгэмж олгох гэх мэтээр эмзэг давхаргаа халамжилж байвал тэр чинь эргээд улсад маань эрүүл тунх иргэд өсөж бойжих бололцоог бий болгож, Монголын үрс улам олон болгох суурийг тавьж өгөх бус уу? Оюутны цалин гэдэг бол эзнээ олоогүй шагнал байнаа.
Ер нь хавтгайрсан мөнгө тараалт, үнэгүй үйлчилгээ , эзнээ олоогүй халамж бол сайн гэхээсээ илүү муу үр дагавар авчрах болно гэдгийг хожим хүмүүс ойлгож шогшрох нь дамжиггүй. Эхнээсээ муу үр дагавар нь мэдрэгдэж байгаа биз дээ? 21 мянган төгрөг авах гэж банкин дээр уйгагүй оочирлож байгаа нөхөр өдрийн 5000 төгрөгний хар бор ажлыг голоод хийхгүй болтлоо ``залхуу`` болжээ. Хэдийгээр 7 хоногийн 5 өдөр нь ажиллаа гэж бодоход элбэг 25 мянган төгрөг (сардаа бол 100 мянга) олох боломжтой боловч мань эрд хөлсөө гаргаж олох сарын 100 мянган төгрөгнөөс зүгээр сууж байгаад олох 21 мянган төгрөг илүү ``амттай`` ажээ. Манайхан ийм болтлоо сэтгэхүйн доройтолд орсон байна.
Ийм байдалд хүргэсэн Социализмын ``буруу`` ч байгаа байх, дээр нь энэ гажгийг нь засахын оронд улам өөгшүүлж хөгжүүлж байдаг одоогийн эрх баригчид, МАНАН-гийн засгийн газар ба Ерөнхийлөгч, үүнд буруутай. Шинэ нийгэмдээ хүнээ сэтгэлгээний тал дээр нь өөрчилж, бэлдэж төлөвшүүлэхийн оронд хуучин муу аргаа хэрэглэж өнөөдрийн үмх талхыг нь үнэгүйгээр ам руу нь чихсэнээрээ ирээдүйн хүсэл эрмэлзлэлийг нь мохоож байгаа манай удирдлага улсынхаа ирээдүйн сайн сайхныг биш зөвхөн өөрсдийнхөө амин хувийн эрх ашгийг урьтал болгож байна гэдэг дүгнэлтэнд яах аргагүй хүргэж байна.
Үлгэрлэвэл, хүнд өвчтэй хүнийг шаардлагатай хагалгааг нь хийгээд босгоод ирэхийн оронд сайн хүн болж түр зуур өвчин намдаах эм өгч хуурсаар, үүгээрээ өвчнийг нь улам хүндрүүлсээр үхүүлэхтэй адил юм.
Сайн эрхэм гишүүн, сайн нам, сайн Ерөнхийлөгч болж тодорхой бүлэг хүмүүс, давхаргад таалагдах тактикаасаа татгалзахгүй бол, эсвэл тийм арга барилд дургүй хүмүүсийг гаргаж ирэхгүй бол Монгол хүний өвчин улам даамжирсаар нэг өдөр чад хийх вий дээ. Тэр өдрийг мань мэт нь үзэхгүй боловч бидний үр ач маань үзэж тамаа цайх вий гэж бодохоос аймшигтай.

Comments
Post a Comment