Соёлын хувьсгал хийе
Нэрээ нууцалсан нэг эмэгтэйн Даяармонгол сайт дээр нийтлүүлсэн өгүүллийг уншаад өөрийн санаа оноогоо хуваалцая гэж бодлоо. Уншигч та дараах линкээр ороод тэр өгүүллийг уншаарай. Гарчиг нь : ``Монгол хүний дүр зураг``
http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=6220:2011-08-16-08-12-52&catid=81&Itemid=97
Аргагүй л үнэн байдлыг гаргаж тавьсан байна. Уг нь хүмүүс иймэрхүү байна гэж их ярьж бичих боловч байдал яагаад өөрчлөгдөхгүй байнаа? Учир нь юундаа байна?
Тэгвэл энэ байдал чинь тухайн хүний оюуны төлөвшилттэй хамаатай юмаа. Оюуны төлөвшилт гэдэг нь тухайн хүний оюуны гэгээрэл юм. Юм үзэж нүд тайлсан гэж хэлдэг дээ.
Монголчуудын оюуны гэгээрэл буюу төлөвшилт бага байгаа учраас ``төрөлхийн`` зан чанар нь давамгайлаад байна. Энэ төрөлхийн чанаруудаас атаархуу зан, нэрэлхүү зан, хувиа хичээсэн бэртэгчин зан зэрэг нь биднийг илүү дарлаж байгаа гэхэд болно. Цаашилбал Социализмын буянаар бид бэлэнчлэх зантай, залхуу болсон билээ.
Залуу үе маань гэгээрэхгүй байгаа учраас төрөлхийн чанарууд нь дийлээд тэднийг ийм арчаагүй болгоод байна. Таньдаг найз маань арай илүү мөнгөний боломжтой учраас нэг аятайхан бөгөөд үнэтэйхэн гутал аваад өмсчихсөн байвал би гэдэг хүн чинь барьцаад (нөгөө атаархуу, нэрэлхүү зан маань хөдлөөд) заавал тийм гутал авч өмсөхийн тулд хүнээс зээл авч өр тавиад, эсвэл хоолгүй хонож байгаад ч болтугай хэдэн төгрөгөө хурааж эхлэнэ. Тэгэхгүй бол тэр найзаасаа ``дор`` орчих гээд байна шүү дээ. Ийм л сэтгэхүйгээр залуу үе маань амьсгалж байна. Гар утасны дугаар чинь 99-өөр эхлээгүй бол чи ``хэн ч биш`` болоод явчих жишээтэй;тоочвол үй түмэн жишээ байна.
Дээр дурдсан өгүүллийг бичигч эмэгтэй бол Францад докторын зэрэг хамгаалсан, соёлтой газар боловсорч гэгээрсэн нэгэн учраас иймэрхүү гажиг тогтоцыг хараад бухимдаж байна. Гадаадад боловсрол эзэмшиж соёлжсон бусад хүмүүс ч бас ингэж шүүмжилдэг. Зарим нэг мулгуу, сагсуу, ухаанд нь ухна үхсэн нөхдийг эс тооцвол шүү дээ. Гадаадад сурсан болгон бас оюун ухаан нь гэгээлэг биш байх юм.
Төрөлхийн зан чанартаа дарлуулсан хэн нэгэн хүнд, чи бусадтай барьцаж, өмссөн зүүснээрээ уралдаж амьдрах ямар утга байнаа гэж хэлэнгүүт харин тиймээ гэчихээд байшингийн булан тойронгуутаа л Доржийн өмссөн жинсэн өмд, эсвэл Дулмаагийн саяхан авсан палааж нүдэнд нь үзэгдээд дотроос нь хатгаад унадаг. Тэгэхээр энэ бол ганц нэг хүнд хэлээд жигшүүлчих тийм амар ажил биш.
Тэгвэл одоо яах ёстой вэ? Мөнөөх өгүүллийг зохиогч бүсгүй маань зөв зүйтэй асуудал хөндөж бичсэн боловч гарах гарц болон засах арга буюу өөрчлөлтийг яаж хийх вэ гэдэг тухай ямар нэгэн санаа дурдаагүй байна.
Миний бодлоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ялангуяа ТВ ба сонин хэвлэлүүдээр нийтэд зориулсан гэгээрүүлэх компанит ажил явуулж массын сэтгэлгээг өөрчилж болох мэт.
Гэхдээ үүнийг зориуд бодлоготойгоор , олон хэлбэрээр, тогтмол явуулбал үр дүнд хүрнэ. Нөгөө ``соёлын хувьсгал`` гэдэгтэй төстэй кампанит ажил явуулна гэсэн үг.
``Гаднаа гяланцаг, дотроо паланцаг``, ``Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим``гэх мэт уриа болчихоор сайхан хэллэг зөндөө бий.
Төр засгийн явуулж байгаа бодлогын буруугаас болон өнөөгийн байгуулж байгаа нийгмийн мөн чанар зэргээс болж мөнгийг шүтэх үзэл залуусын оюуныг хордуулжээ. Дээр нь өмнө өгүүлсэн Монголчуудын ``төрөлхийн муухай зан`` бас сайхан суурь болж өгсөн байна.
Мөн өөр хоорондоо зөрчилтэй үг хэллэгээр бие биенээ хуурч тайтгаруулж суудаг болжээ. . Жишээ нь, ``Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй`` хэмээн ``дээдэс`` рүүгээ буруугаа чихэх мөртөө ``Ямар ард түмэн байна, тийм төр засаг байна`` гэж эсрэгээр өөрсдийнхөө арчаагүй байдалд бууж өгөх аж.
Орхон гол байтугай хажууд нь урсаж байгаа Туул гол бохирдоход тэмцэх нь битгий хэл дээр нь даавуу шуувуу, машин тэргээ угааж байгаа хүмүүстэй ямар хэлээр, яаж ярих вэ?
Тийм сэтгэхүйтэй хүмүүстэй англиар, оросоор, монголоор яриад ч нэмэргүй. Дондог машинаа угаасан юм чинь би угаахад яадаг юм гээд л дайрчихна. Ийм хүмүүсийн тархитай нь сайн ажиллаж байж хүмүүжүүлж, засаж авна. Өөр арга байхгүй. Тэгэхийн тулд л ``соёлын хувьсгал`` хэрэгтэй юм шүү дээ.

Comments
Post a Comment