Нийслэлд хамгийн түрүүнд нурж унах барилгууд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийсний дагуу дараах барилгууд шаардлага хангахгүй байгааг анхааруулж зарлалаа. Үүнд:

1. Монголын Холбооны Худалдаа Үйлчилгээний төв барилга

Анхны зургаар 15 давхар байх ёстой барилгыг 17 давхар болгож дураараа өөрчилсөн учраас барилгын даац хэтэрсэн. Газар хөдлөхөд нурах аюултай.

2. Туушин компаны 25 давхар зочид буудал

Зураг төслөөрөө шилэн ханатай ёстой байсан боловч дураараа өөрчилж хиймэл чулуун хавтангаар барьж байгаа учраас мөн даац хэтэрсэн байгаа. Газар хөдлөлтөнд тэсвэргүй.
Метал хийцийн өгөгдлүүд нь зөрүүтэй.

3. Өнөр хорооллын орон сууцны барилга (Номин Холдинг ХХК)

4. ``Голден Парк`` хотхоны орон сууцны барилга (Эко Констракшн ХХК)

5. ``Эрхэт`` орон сууцны барилга (Фүлиан компани)

6. Орчлон констракшн компаны бариулж байгаа 96 айлын орон сууц (Гүйцэтгэгч нь ``Зэт энд Эй`` компани)

7. 43 айлын орон сууц (Би Эйч Энд Би компаны)
Техникийн нөхцөл аваагүй, чанаргүй материал, стандартын бус арматур төмөр хэрэглэсэн. Хан Уул дүүргийн 1-р хороонд байрлаж байгаа .

8. Алтан Треид компаны 70 айлын орон сууц (гүйцэтгэгч нь Хишиг Хангай ХХК)
Зураг төсөл нь алдаатай хийгдсэн.

9. ``Оргил Стар таун`` хотхоны сууцнууд (Өндөр Буянт компаны)

10. Мөнх Эвсэг компаны контор, зочид буудал

11. 98 айлын орон сууц ( Тэргүүн Чансаа компаны)

12. Аюуд компаны контор, үйлчилгээний барилгууд (гүйцэтгэгч нь Өрнө Өрнөх компани)

Дээрх барилгууд арматур даацыг стандартын дагуу бариагүй, мөн зардал хэмнэх зорилгоор анх зурагт зааснаас өөр хямд, чанаргүй бөгөөд таарахгүй материал авч ашигласнаас болж хэврэг, чанарын шаардлага хангахгүй болжээ. Ийм барилгууд газар хөдлөлтөнд тэсвэргүй амархан нурж унах аюултай. Мөн зураг төсөл нь алдаатай хийгдсэн барилга бас байна.

Иймээс иргэддээ анхааруулахад, дээр нэр нь гарсан аливаа барилгыг худалдаж авах, түрээсэлж суух, дотор нь амьдрах зэргээр ашиглах нь аюултай юм байна шүү гэдгийг сануулая. Монгол улс, түүн дотор Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг учраас ирээдүйн болзошгүй аюулаас сэргийлж амь нас, эд хөрөнгөө хамгаалах талаар санаа тавьж явах нь зүйтэй. Иймээс дээрх барилгуудаас хол байж, бусаддаа мөн анхааруулж сэрэмжлүүлэхийг хүсье.

жич: Саяхан (8 сарын 27-нд) Өмнөговь аймагт болсон 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй чичиргээ Улаанбаатар орчимд 1 магнитудын хүчтэйгээр бүртгэгдсэн тухай Одон орон, геөфизикийн судлагааны төвөөс мэдээлжээ. Ийм бага хүчтэй чичиргээг зөвхөн газар хөдлөлт мэдэрдэг тусгай багажаар л мэдэж бүртгэж авдаг юм байна. Гэтэл 1 магнитудын чичиргээ Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс бусад дүүрэгт 6 давхраас дээш давхарт амьдардаг иргэдэд мэдрэгджээ. Ийм бага чичиргээ ингэж хүчтэй мэдрэгдэж байгаа нь тухайн барилга, орон сууц газар хөдлөлтөнд найдваргүй гэдгийг баталж байна.
Өмнөговьд сая болсон шиг хүчээр газар хөдөлбөл нийслэлийн маш олон барилга нурж унах нь ийнхүү батлагдлаа.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө