МАН байсан цагт мань өөдлөхгүй

Төлөөллийг шударга байлгая гэдэг маань Их Хурлын гишүүн  болсон гишүүн бүрийн ард ижил тооны сонгогч байх ёстой гэсэн үг.  Хөдөөний  нэг тойргийн  20 мянган сонгогч төлөөлөөд гарч ирсэн ``дивтаат``, хотын 80 мянган сонгогчтой тойргоос гарч ирсэн ``дивтаат`` хоёрыг дэнсэлж үзвэл   чанарын ялгаа  байнаа гэсэн үг.  Хотын 4 сонгогч хөдөөний 1 сонгогчтой тэнцэж байна шүү дээ. Ийм ялгаа байж болохгүй.

Хуучин хуулиар ийм завхрал бүрэн биеллээ олоод явж ирсэн учраас үүнийг засаж шинэ хуулиар өөрчлөх хэрэгтэй. Талархууштайнь АН-аас ийм санал сонгуулийн шинэ хуулинд оруулах санаатай байгаа бололтой. Харин МАН тойргуудад мандатыг дахин шинээр сонгогчидын тоотой уялдуулан хувиарлах асуудал дээр хойрго хандаж мэдэх магадлалтай.  Учир нь хөдөөний тойргуудаас МАН ихэнх суудлаа олж авдаг билээ. Монголын хөдөөг хоцрогдонгуй, харанхуй байлгаж ирсэн МАН-ын бодлого үр шимээ олон жил өглөө дөө. Хэрэв АН тууштай байж төлөөллийн шударга байдлыг хангах тал дээр олигтой тэмцэхгүй бол энэ байдал хэвээрээ л үргэлжлэх болно.
Дээр нь хөдөөгийн сонгогчдын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх талаар АН санаачлагатай  байж дорвитой ажил зохиомоор байна.

Уг нь саяхан хүн амын тооллого явуулсан болохоор хаана хэдэн хүн амьдарч байгаа талаар шинэхэн мэдээлэлтэй болсон байгаа. Гагцхүү энэ мэдээллээ ашиглаад тойргийн тоог нэмэхгүйгээр мандатаа дахин хувиарлаад явчихвал ард түмний эрх ашиг хангагдах учиртай.
Ард түмний төлөө нам гэх боловч үнэн хэрэгтээ МАН амиа бодсон л нам гэдгээ иймэрхүү жишээн дээр л харуулаад байна л даа.

Сонгуулийн хуулийн шинэчлэлд санал болгож байгаа санаануудыг нь харсан ч гэсэн МАН үнэхээр дур гутааж байна.  Тойргийн тоог нэмэгдүүлэх санаатай юм байна. Энэ нь тойргуудаа улам жижигсгэнэ гэдэг нь  тэнд  жалга довны найраа хийх, мөнгөөр санал худалдаж авах, популистууд гарч ирэх боломжийг улам сайжруулах зорилготой.  МАН-ын нэр дэвшигчид хөдөөний ``харанхуй`` сонгогчдын толгойг эргүүлж сургуулийн дээвэр шинэчлэх, зам шинээр тавьж өгөх мэтийн зөвхөн орон нутагт зориулсан сайхан амлалт өгч гарч ирэх мэхтэй. Тэдэнд нийт ард түмний буюу улсын эрх ашгийг хангах, сайжруулах тал дээр үзэл бодлоо уралдуулж өрсөлдөх сонирхол байхгүй. Учир нь тэдэнд дээвэр солино гэж хэлээд сонгогдох нь илүү амар бөгөөд зовлон багатай.

Дан мажоритар системээр сонгууль явуулахад сонгогчдын санал тооцогдохгүй, хаягдах муу талтай гэдгийг мэдэх боловч яг холимог хувилбараар хийе гэж ярингуутаа  бас л мажоритар давамгайлсан холимогийг сонгож байх жишээтэй. МАН-ын сүүлийн хувилбар мажоритар давамгайлсан 48:28 гэсэн харьцаатай юм байна.Энэ санал дээрээ хатуу зогсож яс гүрийнэ шүү гэцгээж байгаа гэнэ.  АН-ын хувьд пропорционал давамгайлсан харьцааг санал болгосон боловч сүүлдээ ухралт хийсээр хамгийн сүүлд 38:38 дээр тогтсон билээ.

АН ямар ч байсан тойргийн тоог нэмэхгүй гэж шийдэж байх шиг байна.  Ер нь тойргийн тоо ихсэн тусам жалга довны ``дивтаат`` олшроно гэсэн үг. Болдогсон бол улс даяараа нэг тойрог болоод намын нэрээр санал хураагаад (100% пропорционал) авсан саналын хувиар суудлаа хуваагаад авчих нь  илүү шударга юм. Тэгвэл сумын сургуулийн засварыг хийнэ гэх мэтийн элдэв довоо борлуулсан амлалт өгөхгүй, тэрэндээ баригдаж зөвхөн тойргийнхоо төлөө юм хийнэ гэж явцуурахгүй сайн талтай. Бүгд л улс орныхоо нэгдмэл эрх ашгийн төлөө толгойгоо гашилгана гэсэн үг.
Хэзээ нэгэн цагт ийм системээр сонгуулиа явуулах байлгүй дээ. Харин тэр болтол МАН манийгаа хэр зовоох бол доо...

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө