Ж.Сүхбаатарын шинэ хоч: Эрүүгийн элемент

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарт  (зураг) биеэ авч явах чадвар, ёс зүй, харилцааны соёл алга. Саяхан тэрээр өөрийнхөө удирддаг Байнгын хорооны хурал дээр нэр бүхий 9 гишүүний Ерөнхий сайд Батболдыг огцруулах шаардлагыг хэлэлцэх эсэх асуудал дээр  зарим гишүүдтэй маргах үедээ гишүүн С.Эрдэнийг ``эрүүгийн элемент``  царайлсан гэж доромжилжээ.

Уг нь энэ нөхөр МАН-ынзарим нэг бүдүүлэг гишүүдийг бодвол сүүлийн үед их тоогдоод байсан хүн л дээ. Зөвхөн өөрийн нам дотроо ч биш , бас бусад өөр намын гишүүд болон над мэтийн зарим иргэдэд овоо дэвшилтэт үзэлтэй, чиг шулуун байж мэдэх хүн гэж  үнэлэгддэг байлаа. Гэвч энэ үйл явдлын дараа мань эрийн тухай бодлоо олон хүн өөрчлөө биз ээ.

Уг нь нас залуу, дөнгөж 36-тай боловч эзэмшсэн мэргэжил нь хуульч, хашиж байгаа алба нь Байнгын хорооны дарга гэж бодохоор алхаа гишгээ, ам хамраа жаахан бодож цэгнэж ярих ёстой баймаар. Гэтэл тэгсэнгүй ээ. Түүхий  байна гэдгээ л нотолж орхисон хэрэг. 
Ер нь нас намба суусан гэмээр хүмүүс ингэж аашлах нь харагддаг. Энэ жишээнд МАН-ын хууччуулын нэг Ц.Нямдорж гишүүнийг оруулж болно. Мань Нямдорж ч ямар бүдүүлэг хүн гэдгээ олон удаа харуулсан даа. Тэгэхээр хүний нас бол тийм чухал үзүүлэлт биш юм байна. Гол нь хүнээсээ л хамаарах юм даа.

Үүнээс хойш, түүнээс цааш Ж.Сүхбаатарыг ``Эрүүгийн элемент`` гэж хочилж байх нь зүйд нийцэх биз ээ. Тэгээд өөрт нь ямар санагдсан тухайгаа мань эр хэлэх биз. Ухамсартай, соёлтой хүн болж Эрдэнэ гишүүнээс уучлалт гуйж болох юм даа. Эрдэнэ гишүүн уучилчих ч юм бил үү хэн мэдлээ. Тэгвэл  энэ хочноосоо түргэн салах магадлалтай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө