Ц.Мөнхбаяр - миний сонголт

Ц.Мөнхбаяр

Ц.Мөнхбаяр бол олонд танигдсан хүн. Монголд байтугай дэлхийд нэрээ гаргасан хүн. Гал үндэстэн холбооны тэргүүн, Онги гол хөдөлгөөний тэргүүн. 
Цэцгээгийн Мөнхбаяр хэмээх эх оронч энэ залуугийн тэмцэл олон жил үргэлжилж байгаа. Хилсээр гүтгэгдэж шоронд ч орж байсан. Ялангуяа замбараагүй уул уурхай, байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагааг эсэргүүцдэг. 

Дундговь аймгийн уугуул иргэний тэмцэл анх төрсөн нутагт нь байдаг Онги гол ширгэснээс эхэлсэн гэдэг. Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Онги гол хордож, улмаар ширгэсэн байдаг. Үүнийг эсэргүүцэж, анх Онги гол хөдөлгөөн хэмээх төрийн бус байгууллага байгуулсан бөгөөд шаргуу тэмцлийн үр дүнд Онги голоо сэргээж байсан түүхтэй. Түүний энэ тэмцлийг дэлхий дахинд үнэлж, 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын Goldman Environmental Prize том шагналыг олгож байсан бөгөөд мөн онд National Geographic хэмээх нэр хүндтэй сэтгүүлийн Ундны ус хамгаалагч дэлхийн тэргүүний хүнээр шалгарч байжээ. 

Ц.Мөнхбаяр болон түүний нөхөд байгаль орчин сүйтгэгч уул уурхайн компаниудын эсрэг тэмцэхдээ төр засагтаа удаа дараа хандаж шаардлага хүргүүлж байсан боловч олонтаа хад мөргөж байсан нь төр засагт маань уул уурхайн бизнестэй амин холбоотой хулгайчид, луйварчид шигдсэн байдагтай холбоотой. Тэд мэдээж өөрсдийнхөө сонирхлыг хангаалах нь ойлгомжтой. Өдгөө ч уул уурхайн бизнес эрхэлдэг компаниудын эзэд, тэдний төлөөлөл болсон хувь хүртэгчид төр засагт олноороо байгаа бөгөөд тэдэнд Монголын эрх ашиг гэхээс илүү хувийн ашиг сонирхол нь илүүтэй байдгийг нотлох ч шаардлагагүй илт зүйл.

Төр засгийн эрх мэдэлтнүүдийн анхаарлыг байгаль сүйтгэж байгаа асуудалд хандуулахын тулд олонтаа оролдож байсан нь илжигний чихэнд алт хийсэнтэй адил юм болж байсан тул аргаа барахдаа зарим нэг компаниудын уурхай дээр очиж, техник хэрэгсэл рүү нь буудаж цочроо өгөх гэж оролдож байсан бөгөөд тэр ч байтугай төрийн ордны дэргэд буу зэвсэг агсаж ард түмний анхаарлыг татах зорилготой үйлдэл ч хийж байсан нь шуугиан болж чадсан. Гэвч харамсалтай нь Мөнхбаяр ба түүний нөхдийн энэ үйлдлийг буруугаар мушгиж, харлуулах кампанит ажил хүчтэй өрнөсөн бөгөөд үүнд нь тархиа угаалгасан зарим иргэд буруу ойлголт авсан. 

МҮОНТВ зэрэг төрийн үзэл суртал болсон мэдээллийн хэрэгслүүд, зарим цахим сайтууд  Мөнхбаяр нарыг террористууд, төрийн эргэлт хийхийг завдсан гэхчлэн гүтгэсэн юм. Энд тэнд тэсрэх бодис, бөмбөг тавьсан байсан л гэнэ. Өөрсдөө тавьчихаад, эсвэл тавьсан гэж худлаа мэдэгдэл хийж өлхөн чадах эрх мэдэлтнүүд шүү дээ. Германы нацист толгойлогч А.Хитлер төрд гарсаны дараахан Райхстаг буюу Парламентын ордныг өөрсдөө галдчихаад бусдад тохож байсан түүхтэй адилхан үйл явдал болсон байж мэднэ.

Эрүүл ухаанаар сэтгэдэг хүн бол Мөнхбаяр нар төрийн эргэлт хийхийг оролдсон гэдэгт үнэмшихгүй. Ганц хоёр винтов, автомат буу барьчихаад төрийн ордны арын цэцэрлэг дотор хөлхөлдөж төрийн эргэлт хийдэг юм уу? Хотын төвд энд тэнд байшин дотор бөмбөг нуучихаад төрийн эргэлт хийдэг юм уу? Тэр бөмбөг, тэсрэх бодисууд нь алсын удирдлагатай байсан хэрэг үү?
Мөнхбаярын хармаанаас тийм алсын удирдах төхөөрөмж гарсан гэж дуулаагүй. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл, энэ бол Мөнхбаяр нар зүгээр л түмний анхаарал татаж, төрийн эрх мэдэлтнүүдэд мессэж хүргэх гэсэн оролдлого байсан гэдэг нь илэрхий.  Гэвч эрх мэдэлтнүүд гүтгэн мушгиж, санасандаа хүрч яллаж чадсан юм. Яг л Хитлер өрсөлдөгчдөө яллаж чадсан шиг.

Ц.Мөнхбаяр нарын тэмцэж, зохих хэмжээнд амжилт олж байсан зүйл нь байгаль орчныг хамгаалах зорилготой хууль санаачилж батлуулж байсан явдал юм. Үүний тоонд ''урт нэртэй'' хэмээх хочтой ''Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай'' хууль орно. Энэ хуулинд сүүлд нь өөрчлөлт оруулсан нь сайн муу болсон хэмээн маргаан дагуулж байгаа. 

Ц.Мөнхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд  6-р тойрог буюу Дундговь аймагт нэр дэвшиж байгаа. Тэрээр ''Та бидний эвсэл''-ийг төлөөлж байгаа. Дундговийн сонгогчид энэ удаа ''байгаль хамгаалагч'' хүүгээ сонгох байх аа гэж найдаж байна. МАНАН-гаас нөгөө л улиг болсон хүмүүсээ энэ тойрогт тавьсан харагдана. 30 жил хулхин дээр цэцэг ургуулсан хулгайч, луйварчдаа хэдэн цаас авч сонгох уу, эх оронч хүүгээ сонгох уу гэдгээ Дундговийнхон шийдэх цаг ирж байна. Ямар шийдвэр гаргахыг харъя даа. 
УИХ-ын 6-р тойрогт нэр дэвшигчид:  Энд дарж үзнэ үү


Жич:

Ц.Мөнхбаярын тухай нийтлэл, түүний ярилцлагууд

1. Онги голын малчин Ц.Мөнхбаяр дэлхийн хүн болсон түүх 

2. ''Гал үндэстэн''-д оноосон ял

3. Наранд таниагүй нөхдийн чанарыг тэнд л мэдлээ

4. Ц.Мөнхбаяр ирэх сонгуульд нэр дэвших үү?

5. Бид жинхэнэ буу баръя, сумтай ч байлгая гэж тохирсон

6. Ийм төртэй ийм улс оронд та нар нутагтайгаа үлдэхгүй, 1-р хэсэг

7. Ийм төртэй ийм улс оронд та нар нутагтайгаа үлдэхгүй, 2-р хэсэг

8. Урт нэртэй хууль гэж юу вэ? Ямар өөрчлөлт орсон нь Монголчуудын ирээдүйд аюултай вэ?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө