Хүүхэд тамлагчдыг шүүхэд өгье!

Дүнжингарав 2018. Соёолон нас шөнө уралдав
Дахиад л хурдан морь унаач хүүхэд мориноос унаж гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ!  Ойчиж л байдаг юм, хэдэн зуун хүүхдээс цөөхөн нь тахир дутуу, эрэмдэг болоо л биз юун сүртэй юм  гэж үү? Уламжлалаа хадгалж, хүүхдүүдээ бэртээсэн шиг сайхан наадацгаая, айн? Ганц нэг нь үхэж үрэгдэх бол байх л асуудал, тийм үү?

Сая "шөнийн"  Дүнжингарав уралдаан гэгчийг зохион байгуулжээ. Шөнө хурдан морь уралдуулж морьдынхоо хурд хүч, хурц харааг "шалгасан" юм байх. Нөгөө талаар Засгийн газар "унтчихсан"  хойгуур сэмхэн уралдуулаад авъя гэж шийдэцгээсэн бололтой. Учир нь Засгийн газар нь зөвшөөрөл өгөөгүй байсан юм даг уу даа. Зөвшөөрөл авах шаардлагагүй байсан ч гэх. За ямартай ч  сонин.мн сайтад мэдээлсэнээр 16  хүүхэд мориноос унасан бөгөөд 9 хүүхэд бэртсэнээс   3 нь хүнд бэртэл авч   эмнэлэгт очсон байна. Уралдаан зохион байгуулагч Монголын Морин Спорт,Уяачдын Холбоо (ММСУХ) болон энэ холбооны гишүүн гэгдэх цолтой, цолгүй уяачид сэтгэл ханамжтай, нойр бөх сайхан нойрсоцгоосон биз ээ. Тэдэнд морио уралдуулж л байвал таашаалтай.

П.Сэргэлэн
Сонин.мн сайтад бичсэнээр уг уралдааныг ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн зохион байгуулжээ. Энэ хүн олон жил энэ албыг хашиж байгаа. Намынхаа буянаар төрийн сайд хүртэл томорч байсан нөхөр. Одоо Ерөнхий сайдын зөвлөх хийдэг гэнэ. УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдтой хамтдаа олон жил ММСУХолбоог толгойлж  ирсэн. М.Энхболд харин ММСУХ-ны Ерөнхийлөгч гэдэг албаа өгсөн гэж дуулсан, үнэн худлыг мэдэхгүй. Хэл амнаас төвөгшөөсөн байж магад. Холбооны вэб сайт дээр нь М.Энхболдын зураг залаастай л харагдана. ММСУХ-ны  сайт нь энэ байна.

Одоо энэ байгууллагын удирдлага, ялангуяа хамаг бүхнийг мэдэгч П.Сэргэлэн гэдэг нөхрийг шүүхэд өгөх цаг болжээ. М.Энхболд ч гэсэн олон жил ММСУХ-ны Ерөнхийлөгч хийсэн эсвэл хийж байгаа  учраас бас ял асуугдах ёстой хүн. Хэн ял асуух вэ гэж. Хохирогчид. Хохирогчид гэж хэн бэ?
ММСУХ гэдэг байгууллага хурдан морины уралдааныг зохион байгуулж эхэлсэн цагаас эхлээд өнөөг хүртэл хичнээн хүүхэд амиа алдаж, хэдэн хүүхэд гэмтэл авч тахир дутуу болж насаараа хохиров оо? Эдгээр хохирогчдын ар гэрийнхэн нь шүүхэд өргөдөл гаргаж зохих ёсны нөхөн төлбөрийг нэхэмжилж авах хэрэгтэй. ММСУХ-ноос зохион байгуулсан хичнээн уралдаанд хэдэн хүүхэд амиа алдаж, хэд нь тахир дутуу болж эрүүл мэндээрээ хохирсоныг тооцож гаргах хэрэгтэй. Зарим жилүүдийн мэдээлэл дутуу эсвэл ор гаргаагүй, нуусан дарагдуулсан гэх хардлага байдаг. Үүнийг зөвхөн хохирогч хүүхдүүд, тэдгээрийн ар гэрийнхэний мэдээллийн дагуу гаргаж ирэх боломжтой. Хохирогчид  зохион байгуулалтанд орж, нэгдэж, албан ёсоор өмгөөлөгч хуульчийн хамгаалалтанд орж, зөвлөлгөө авч өргөдөл нэхэмжлэлээ шүүхэд гаргах цаг болжээ. Ингэж байж хүүхдээр зугаацагчдад хариуцлага тооцох боломж гарна.

Дүнжингарав 2018 . Дунд нь зогсох хөх дээлт бол П.Сэргэлэн. Түүний хажууд зогсох бор дээлт бол уралдаан зохион байгуулах хорооны дарга Ш.Лхамсүрэн . Захад зогсоод гар хуруугаа арвагануулан ярьж байгаа ядарсан залуу бол Гэр бүл залуучуудын хөгжлийн газрын ажилтан Энхбаатар (уралдаанаа хойшлуулаач гэж гуйж байгаа нь тэр)
Дахиад л хэлье. Хүүхдээр хурдан морь унуулахаа зогсооё. Тийм уламжлал байгаа ч үгүй. Ардын хувьсгалаас хойш сүүлд бий болсон буруу зуршил юм. Бие хөнгөнийг бодож нас бага, бие жижигээс нь сонгож суулгасаар бүр сүүлдээ 6, 7 настай жаахан амьтныг уралдуулдаг болтлоо солиорчээ. 
Монгол мориныхоо хурд хүчийг жинхэнээс нь сорих гэж байгаа бол насанд хүрсэн хүн суулгаад уралдуулж байя. Насанд хүрсэн бөгөөд биеийн жин багавтар залуус хаа мундахав. Хурдан морь уралдуулдаг орнуудад мэргэжлийн хурдан морь унаач (жокэй) гэдэг хүмүүс байдаг.  Нэгэнт л бай шагналтай, бооцоотой юм бол хурдан морины уралдааныг мэргэжлийн хэмжээнд аваачиж, дүрэм журмыг нь шинээр бичээд зохион байгуулж яагаад болдоггүй юм?  Хаана ямар газар яаж уралдах юм, зай зам нь хэдэн км байх юм гэхчлэн зохицуулалтаа шинэчлэх хэрэгтэй. Машин дагаж давхиад тоос шороотой холилддог заваан хачин юмаа бүрмөсөн болих шаардлагатай. 

П.Сэргэлэн, шагнал авсан уяач, М.Энхболд (2016)
Морь уралдуулдаг нь морьтон Монголд байх ёстой уламжлал. Үүнийг устгах гэлээ гэж гуйвуулж мушгиж дэмийрдэгээ больчих. Хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцэгчид сүүлдээ Монгол хүн биш болж байгаа бололтой. Тэгвэл Монгол хүүхдүүдийг амийг нь хөнөөж, эрэмдэг болгож байгаа уяач нэртэй тод манлай цолтой, толгой дээрх малгайныхаа оройд морины толгойны дүрс залсан пиздаанууд та нар Монгол хүн үү?
(Та нарыг тэнэг пиздаанууд гэж Мөнхбат аварга хэлсэнийг дуулаа биз дээ?) Монгол хүүхдийг амиар нь , эрүүл мэндээр нь хохироож байгаа та нар Монгол гэж үү? Харин ч Монголчуудын ирээдүй үеийг хөнөөж байгаа та нар Монголын  дайснууд биш үү? Цандэлэг гэгч нэгэн солиотой эр  жоомоо уралдуулцгаа ч гэхчлэн  Твиттер дээр хуцсан  тухай уншлаа. Тод манлай уяач юм гэнэ. Жоом шиг бяцлаад хаячихмаар шавьж уу, энэ чинь харин? Өөрийнхөө хүүхдээр морь унуулж уралдуулаад зэрэмдэг болгочихоод уламжлал гэж хэлээд маасайж байхыг чинь харах юмсан!

Дэндүү гэхэд дэндүү ноомой, хүлцэнгүй, улбайсан ард түмэн ингэж л хэдэн  гаж донтнуудад дарлуулж, нүдэн дээр нь үр хүүхдийнх нь гар, хөлийг хугалж, тархи толгойг хагалж гэмтээж, тэр ч байтугай амийг нь хороож байхад арчаагүй царайлаад сууж байгаа юм. Жаахан унхиатай, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж, өөрсдийнхөө төлөө дуугарч  босож чаддаг ард  түмэн байсан бол ийм олон хүүхдүүдээ алуулж, олноор нь тахир дутуу, хөл гаргүй, эрэмдэг зэрэмдэг болгохгүй байх байлаа. Одоо болноо. Аливаа юманд хязгаар гэж бий. Дахиад хэдэн хүүхэд амиа алдаж байж, хэдэн хүүхэд тахир дутуу болж байж Монголчууд ухаарах вэ? Энэ асуудлыг яаралтай шийдэж өөрчлөлт хийхгүй бол энэ яргалал үргэлжилсээр байх болно. Эцэст нь Монгол улс ямар ч баялаг бүтээх чадваргүй,тахир дутуу баахан иргэдтэй болж хоцорно. Ийм байдалд хүргэхгүйн тулд иргэд дуу хоолойгоо хүчтэй гаргаж тэмцэх хэрэгтэй байна. Эс тэгвэл энэ байдал өөрчлөгдөхгүй.  


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө