Би бухимдаж байна!
Отгонтэнгэр ууланд осолдсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа |
Отгонтэнгэр хайрханд авирахыг албан ёсоор хориглосон байсан боловч үүнийг үл хэрэгсэн зөрж авирсанаас энэ эмгэнэлт явдал гарсан. Мөнөөх хайрханы бүс нутгийн байгаль хамгаалагч ажилтан ууланд авирахаар очсон хүмүүстэй урд орой нь очиж уулзаад Хайрханд авирахыг хориглосон албан ёсны шийдвэр байдгийг танилцуулсан боловч үл хэрэгссэн байна. Ингээд маргааш өглөө нь эрт босоцгоогоод уулчид маань хулгайн авиралтаа эхэлж үхэл рүүгээ зүтгэцгээсэн аж. Хэрвээ албан ёсны шийдвэрийг дагаад авирахаа болиод буцсан бол тэдгээр хүмүүс маань амьд сэрүүн байх байлаа! Амь үрэгсдийн дотор нэг гэр бүлийн 4 хүн байсан гэж сонссон. Юутай их эмгэнэл!!!
Энэ гамшигтай холбоотой зарим нэг асуудлыг тодруулах байх гэж найдна. Юуны өмнө ууланд авирахаар явсан 27 хүний ихэнх нь мэргэжлийн уулчид биш байсан бөгөөд ганц хоёр мэргэжлийн уулчин ахалж явсан гэдгийг онцлоё. Мөнх цастай өндөр ууланд авирна гэдэг бол Хамбын овоон дээр гарч мөрөө гаргахтай адилгүй. Хэн, ямар байгууллага энэ авиралтыг зохион байгуулав гэдгээс эхлээд дүрэм журам зөрчсөний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт тавигдаж байна. Гамшиг болсоны дараа хэн нэгнийг буруутгахдаа биш харин цаашдаа энэ мэт хариуцлагагүй явдал гаргахгүйн тулд буруу зөвөө хэлэлцэж ойлголцох ёстой юм. Уулын спорт бол маш эрсдэлтэй төрөл учраас дуртай сонирхогч этгээд тоглож болдог "тоглоом" биш. Энгийн иргэдийг бөөнөөр нь "уруу татаж" авиралт хийсэн зорилго нь мөнгө олох бизнес байв уу? Мэргэжлийн болон сонирхогчид өндөр ууланд авирахдаа тодорхой хэмжээний төлбөр төлдөг олон улсын жишиг байдаг. Отгонтэнгэр хайрханд авирч болохгүй шийдвэр байдгийг мэдсэнгүй юу, мэдсээр байж зориуд тийш нь аваачсан уу гэдгийг асуух хэрэгтэй.
За ингээд зарим нь шийдвэр журмаа үл хэрэгсэн хариуцлагагүй хандсанаас болж амь насаа алдаж байхад дээдсүүд маань бас дураараа дургиж хариуцлагагүй шийдвэр гаргаж олны бухимдал төрүүлж иргэдээ талцуулж хямруулав. Сангийн сайдаар шилэгдсэн Ч.Хүрэлбаатар сайд 55 тэрбум төгрөгөөр төрийн албан хаагчдын гарыг цайлгах санаачлага гаргаж хэрүүл дэгдээлээ. Төрийн албан хаагч бүр 300 мянган төгрөгийн тэтгэмж авах юм байна. Олон Улсын Валютын Сангаас цалин нэмж болохгүй гэж Монголын засагт даалгасан учраас цалин нэмэхгүйгээр нэг удаагийн тусламж хэлбэрээр өгч цалин нэмэхийг шаардаад байгаа эмч багш нарын амыг хаахаар шийдэж л дээ. Зөвхөн төрийн албан хаагчдад энэ тэтгэмжийг олгохоор төлөвлөсөн нь тодорхой нэг бүлгийг ялган авч бусдыг нь гадуурхсан гэж харж болох талтай.
Нөгөө талаар 55 тэрбумыг ингээд цацаад хаячихаар нөгөө хэцүү байгаа гэх эдийн засагт нь яаж тусаж байгаа бол гэдэг асуулт тавигдана. Цацаад байхыг бодоход мөнгөтэй ч юм шиг. Мөнгөтэй юм бол хэдэн цэцэрлэг, төрөх эмнэлэг, сургууль бариач дээ. Цаана чинь хүүхдүүд 3 ээлжээр хичээллээд, нэг ангид 40, 50-иараа чихэлдэж сууж байна. Төрөх эхчүүд нь ор байхгүй гэдэг шалтгаанаар нэг бол гэр лүүгээ буцаад хөөгдөж байна, эсвэл ор хүлээгээд төрөх дээр суугаагаараа хонож байна. Олон мянган хүүхэд цэцэрлэг ясли байхгүйгээс гэртээ өнжиж байна. Хүүхдээ харахын тулд эцэг эхийн нэг нь ажил хийх боломжгүй байдаг. Эсвэл гэртээ цоожлогдож элдэв осолд өртдөг. Ийм асуудлууд байсаар байтал яагаад бага багаар нь атугай шийдээд хөрөнгийг нь гаргаж болохгүй гэж? 55 тэрбум төгрөгөөр хэдэн цэцэрлэг, төрөх эмнэлэг барьж болох вэ?
Хотод барьсан шинэ хөшөө |
ULAANBAATAR гэсэн үгээр хийсэн нэгэн чимэглэл бас ашиглалтанд оруулж тууз хайчилж байна. Нийслэлийн захирагч нэртэй C.Батболд гэгч уг чимэглэлийн нээлтийг хийж ичих ч үгүй мал царайлаад маасайж харагдана. 30 сая төгрөгөөр хийлгэсэн юм гэнэ дээ. Ингэж цацаж байхаар хэдэн төгрөг нийлүүлээд нэг төрөх эмнэлэг бариасай. Ямар асуудал амин чухал вэ гэдгийг тогтоогоод тэрийгээ эхлээд шийдээд явах нь энгийн бөгөөд ойлгомжтой баймаар юм!?
Эсвэл цаана нь хувийн сонирхол, бизнесийн ашиг нуугдаж байна уу? Тийм биш л юм бол хотын дарга хүн иргэдийнхээ ашиг сонирхол, тав тухыг, аюулгүй байдлыг эхлээд хангаж ажиллах ёстой бус уу?
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар эрх баригчид оролдож байна. Үүнд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьчихлаа. Хориг тавьсан шалтгаан нь зарлагаа ихээр нэмсэнтэй холбоотой. Төсвийн зарлагаа 499 тэрбум төгрөгөөр нэмж төсөвлөжээ! Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ажлын өрөөнүүдийн их засварт 500 сая төгрөг төсөвлөж гэнэ. Эрхэм Ерөнхийлөгч бодвоос энэ зардлыг бас тэвчиж болох зардал гээд хориг тавиа биз дээ. Бэлэн байгаа хуулиндаа тохируулаад төсвөө батлаад явж болохгүй заавал нэмж зарлагдах хэрэг байгаа юм уу?
2018 оны төсөвт лав дарга нарын унааг шинэчлэхэд 2 тэрбум төгрөг, өрөө тасалгааг тохижуулахад 4 тэрбум төгрөг төсөвлөсөн гэнэ. Дарга нарын унаа муудаа юу? Шинэ дарга нар шинэ машин унахгүй бол болохгүй гэнэ дээ. Бас өрөөгөө тохижуулж шинэ тавилга авах хэрэгтэй юм байх. Одоо байгаа тавилгууд нь бас санаанд нь нийцээгүй бололтой. Ингэж л тансагладаг аж. Нөгөө эдийн засаг балраад байна, хэмнэлтийн горим энээ тэрээ гээд байгаагүй бил үү? Шал худлаа. Машин тавилга авахад төсөвлөсөн 6 тэрбумаа шинэ төрөх барихад нэмэрлэж болохгүй юу? 4-р төрөх 19 тэрбумын өртгөөр босох юм гэнэ. Гэвч барилгын зураг нь бас л буруу зөрүү хийгдсэнээс болж саатжээ. Тэр буруу зөрүүг нь хурдан засаад бушуу түргэн ашиглалтанд оруулаач ээ! Машин тэрэг, тавилга шинээр авах тухай яаж ярьж чадаж байнаа? Та нар ийм байж яаж ард иргэдийн талархал дэмжлэг хүлээх вэ? Эсрэгээрээ хараал зүхэл л та нар луу чиглэнэ. Тэр хараал зүхэл хэзээ нэгэн цагт та нарт биш юм гэхэд та нарын үр удамд тусах нь гарцаагүй. Муу үйл хийснийхээ төлөө ял эдлэх нь гарцаагүй.
55 тэрбум төгрөгөөр 2 төрөх эмнэлэг шинээр барихад элбэг хүрэх юм. Төрийн албан хаагч бүрд 300 мянган төгрөг өгөөд Эрээний бараа болон элдэв юманд зарцуулаад дуусах нь зөв үү, эсвэл 2 ширхэг төрөх эмнэлэг , 1 сургууль шинээр барих нь бидэнд хэрэгтэй юу гэдгийг л бодох ёстой юм. Хэрвээ төрийн албан хаагчдаас Та 300 мянган төгрөгийн тэтгэмж авах уу, эсвэл түүнээс татгалзаад эмнэлэг сургууль барихад зориулах уу? гэж асуувал ард түмэндээ хэрэгтэй зүйлд зарцуулая л гэх байх. Яагаад гэвэл ард түмэн чинь тэдэнд эмнэлэг сургууль маш их хэрэгтэй бөгөөд төрөх эхчүүд болон хүүхдүүд яаж чирэгдэж хэцүү байдгийг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрсэн учраас тэр. Дарга нар бол тэр зовлонг мэдэхгүй байж мэдэх юм. Учир нь дарга нарын авгай, охидууд нь арай өөр үйлчилгээ, хандлага, арай илүү нөхцөлд авдаг учраас тэд санаа зовдоггүй. Дээрээс нь тэд нар мөнгөгүйн зовлон гэж байх биш, эмч сувилагч бүгдийнх нь гарыг хангалттай цайлгадаг учраас бусдаас тусгай өөр үйлчилгээ авдаг. Тэгвэл ядуу иргэд маань юугаа өгөх билээ?
Г.Ариунбаатар (зүүн талд) цомоо гардуулсаны дараа |
Гэвч энэ хачин үйлдлийнх нь утга учир, зорилго нь огт өөр бололтой. Мань эрийн хэлсэнээр М.Энхболдтой нэг нутгийнх бөгөөд оюутан байх цагаас нь эхлээд л дэмжиж, 2011 онд Шадар сайд хийж байхдаа Ариунбаатарыг дэмжиж гадаад улс руу тэмцээнд явуулж байсан гэнэ. Ингээд л энэ бүхнийх нь хариуг барьж байгаа юм байх. Гэхдээ хадгалуулна гэдэг бол алиа сонсогдохгүй байна гэж үү? Тэрний оронд харин дурсгасан бол арай утга төгөлдөр байсан байж мэдэх юм. Ариунбаатарын хэлсэнээр, "Монгол төрийн багана түшиг нь болсон, сүлд хийморь оршсон ийм мундаг хүнд миний цом хадгалагдах ёстой учраас өгч байгаа юм" гэжээ.
Зарим хүн Энхболдод биш, энэ зэрэгт хүргэж өгсөн багшдаа юм уу эсвэл сургуульдаа дурсгаж өгсөн бол утга төгөлдөр байх байлаа гэж байна. Магадгүй тийм ч байх.
Нутгийн ах нь төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа нутгийн дүүгээ тэтгэж дэмжиж иржээ. Нутгархах өвчин. Төв аймгийн биш өөр аймгийн онцгой авъяастай дуучин хүүхэд байсан бол М.Энхболд ингэж дэмжиж тэтгэх байсан болов уу? Үгүй л болов уу. Зүй нь аль аймгийнх байхаас үл хамаараад гоц авъяастай л бол тухайн хүүхдийг дэмжиж ёстой биз? Учир нь тэр хүүхэд дэлхийн хэмжээнд гарахдаа Монголыг л төлөөлөх болохоос биш Төв аймгийг төлөөлөхгүй шүү дээ. Аз болж УИХ-ын даргын нутгийн хүүхэд гайхалтай авъяастай, хоолойтой нэгэн байжээ.
Энэ Цом хадгалуулах шоу ямар зорилготой байв аа? Ариунбаатарын хэлсэн дээрх үгийг тунгааж үзье. Нутгийнхаа ахыг "Монгол төрийн түшиг болсон, сүлд хийморь оршсон мундаг хүн" гэсэн байна. Үүнтэй санал нийлэхгүй байгаа хүн маш олон бий, надаас авахуулаад. Яагаад? Нийслэлийн иргэд нутгийн чинь ахыг Газрын наймаачин гэж "өхөөрддөгийг" эрхбиш дуулсан байлгүй дээ. Насаараа төрд ажилласан бөгөөд элдэв бизнес хийж байгаагүй ах чинь тэрбумтан гэдгийг бас сонсоо биз дээ. Төрийн цалингаар тэрбумтан болтлоо ингэж баяжих боломжгүй л дээ. Ямар эх үүсвэрээс ингэж баяжсан нь мэдээж нууц. Ах чинь МАН-ын дарга байхдаа төрийн албыг урьдчилан үнэлэн зарж хүмүүсээсээ мөнгө босгох мастер төлөвлөгөөг нэр бүхий ажилтнуудтайгаа хэлэлцэж байсан бичлэгийг үзсэн л байх.
60 тэрбумын хэрэг гэж алдаршсан даа. Гэхдээ зөвхөн нийслэлээс 60 тэрбум босгоно гэж байсан шүү. Нийтдээ хэдийг ч босгосон юм бүү мэд. Бичлэгүүдийг эвлүүлэг гэж хэлээд гүрийгээд байгаа. Гэвч хэзээ нэгэн цагт энэ хэрэг шийдэгдэж буруутнууд нь зохих ялаа авах нь дамжиггүй.
Ийм хүнийг төрийн түшиг, төрийн сүлд хийморь оршсон хүн гэж тодорхойлж байгаа бол Ариунбаатар гуай та алд дэлэм андуурч байна. Ийм хүнийг сайн хүн гэж хэлж байгаа бол Та эсвэл зусар байна, үгүй бол сохор байна. Иймэрхүү хүмүүс Монгол төрийг түшсэнээс бол төрийн сүлд хийморь доройтож, Монголчууд уруудаж яваа юм шүү дээ. Ингээд бодож үзвэл энэ цом хадгалуулна гэдэг үзүүлбэр бол М.Энхболдын уначихсан нэр хүндийг өөрийн олсон сайн нэрээ ашиглаж жаахан ч гэсэн өргөх гэсэн оролдлого гэж харагдаж байна. Гэвч муу нэрийг хусаад ч үл арилна гэдэг үг бий. Нутгийнхаа ахын уначихсан нэр хүндийг аврах гээд өөрийнхөө сайхан нэр хүнд, алдраа гутаалаа даа. Хүмүүс чамд Пялдага гэдэг цол өгөөд эхэлсэн байна. Хайран нэр хүнд.
Урлагийн зарим нэг хүмүүс, хошин шогийн зарим алиалагчид (Аглуу, Бооёо, дуучин Болд гэх мэт) 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг тэнгэрт гартал магтаад л зусардаад байсан санаанд орлоо. Одоо цагт чинь зусраар хоолоо олж иддэг болжээ. Гэвч энэ бол гутамшиг бөгөөд нийгэм хэзээ нэгэн цагт цэвэршиж энэ гажиг үзэгдэл сэтгэлгээ арилах байх аа гэж итгэж сууя даа.
Comments
Post a Comment