Г.Номундарь гэмтнүүдийг зарлалаа

Г.Номундарь
Өмнөх нийтлэлдээ нийгэмд өнөөдөр харанга дэлдэх хэмжээний асуудлыг хөндөж ил гаргасан Ганхуягийн Номундарь гэдэг охины тухай хөндсөн. Тэрээр өөрөө хохирогч болсон төдийгүй, түүний дүү ч бас хүчиндүүлж хохирсон тухай ярьсан. Мөн хөрөнгөлөг айлын хүүхдүүд мансууруулагч, хар тамхи хэрэглэдэг, охидыг элдэв бодис хэрэглэн биеэ хамгаалах чадваргүй болгож байгаад хүчиндэж зугаацдаг тухай дурдсан. Бас хар тамхи мансууруулагч хаанаас авдаг, хэн нийлүүлдэг мэдээллийг өгсөн гэсэн.

Зүүн гараас Б.Баттөр (Ангууч хочит), Анархүү (сууж байгаа)
Номундарийн бичлэг шуугиан тарьсаар л байна. Зарим нэг залуусын зураг соошилоор тэнэж явна. Ялангуяа цэнхэр үст Цэрэнгийн тавьсан зураг. Энэ зураг дээр 5 залуу байна. Энэ залуус ямар ч байсан хүчингийн хэрэгт холбогдоогүй бололтой. Тэр тухай Номундарь өөрөө бас Цэрэнтэй утсаар ярихдаа хэлсэн гэнэ.

Г.Анархүү
Фэйсбүүк дээр Цэрэн эгч шууд бичлэг хийгээд Г.Анархүүтэй хийсэн ярилцлагаа тавьсан байна. Уг ярилцлагаас ойлговол Анархүү хар тамхи байтугай жирийн тамхи ч татдаггүй юм байна. Мөн уг зураг дээр Анархүүгийн хажууд ард нь зогсож байгаа шивээстэй залуу (Бааска) бас хар тамхитай холбоогүй гэнэ. Бусад гурав нь их бага хэмжээгээр хар тамхитай холбоотой байж магадгүй бололтой. Анархүүг гэмгүй сайн залуу гэж шүүр унадаг шулам (сэтгүүлч Мөнхбаясгалан) баталж байна.

Ангууч (Батбаатарын Баттөр) гэдэг залууг бас их ярьцгааж байна. Баттөр нь Осгон лам гэгчийн төрсөн эгчийнх нь  хүү юм байна. Баттөр өөрийн найз Бэлгүүнтэй гэгчтэй хамтран садар самууныг сурталчилж, өсвөр үеийнхний оюун ухааныг бузартуулж байгаа тухай бас бичиж байна. Түүний найз Бэл Бэлгүүнтэй гэгч нь нүцгэн шалдан зураг авдаг чөлөөт зурагчин гэнэ. Фэйсбүүк дээр Бүжинмээн гэгчийн бичсэнээр бол Бэл Бэлгүүнтэй тэргүүтэй хэсэг залуус Номундарийн дүү охиныг хүчиндэж байжээ. Энэ Ангууч, Бэл Бэлгүүнтэй нарын тухай дараа чадвал бичнэ.


Номундарийн хэлсэнээр түүнийг мансууруулж байгаад хүчиндсэн залуус бол "Алтан жолоо"  группын захирал Б.Энхбаатарын хүү Э.Энх-очир, түүний найз А.Тэргэл хоёр юм байна. Мэдээж хохирогч өөрөө ингэж хэлж байгаа юм чинь эдгээр хүчирхийлэгчдийг хуулийнхан эхлээд шалгаж байцаагаад шүүхээр оруулж буруутай эсэхийг нь тогтоох учиртай.

Ер нь Номундарийн ярианд гарч байгаа хүүхдүүдийн явдаг болон төгссөн сургуулиуд нь Сант, American school of Ulaanbaatar,  International school of Ulaanbaatar, British school of Ulaanbaatar, Orchlon international school, 1-р сургууль, 23-р сургууль, Орос 3-р сургууль, Орос 14-р сургууль гэж байна. Энэ сургуулиудад ихэвчлэн хөрөнгөлөг баячуудын хүүхдүүд сурдаг, учир нь төлбөр өндөртэй учраас жирийн айлын хүүхдүүд суралцах боломжгүй. Ээж аавынхаа мөнгөнд манарсан, тансаг амьдралд ташуурсан хүүхдүүд элдэв хэл аманд орооцолдож, хэл ам таталдаг бололтой.

А.Тэргэл эцгийн хамт
Номундарийг хүчирхийлсэн А.Тэргэлийг  Амартүвшингийн Тэргэл гэж  хэлж байна. Хэрэв энэ үнэн бол О.Амартүвшин нь 2016 онд Булган аймгаас УИХ-д нэр дэвшигч байж магадгүй юм байна. Тэрээр Тэргэл гэдэг хүүтэй бөгөөд хүү нь Сант сургуулийг төгсчээ.

Харин нөгөө этгээдийг  Энхбаатарын Энх-очир гэдэг бөгөөд International school of Ulaanbaatar гэдэг сургуулийг төгссөн бололтой. Тэрээр одоо АНУ-ын Мизури мужид Цэргийн академид сурч байгаа юм уу эсвэл төгссөн  байж магадгүй. Ямар ч байсан дээрх 2 залуугийн сурч төгссөн сургуулиудын нэрс Номундарийн бичлэгт дурдагдсан нэрс дотор явж байна.
Буруу эрхлүүлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг. Толгойд нь ухаан суулгаж, хүмүүжүүлж чадаагүйн хар гайгаар  одоо эцэг эх нь нэр нүүрээ баастай хутгаж  байна. Мөнгөөр бялхуулж, мөнгөний үнэ цэнийг мэдүүлээгүй, амьдралын  хатуу хүтүүг мэдрүүлээгүйн гай л даа.


Э.Энх-Очир

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол