Urina хэмээх шидэт ус, 1-р хэсэг

Шээс
Хамаатны маань нэгэн залуу гэр бүл саяхан хүүхдээ үзүүлэхээр эмчид очжээ. Ханиад нь  хүндэрч л дээ. Хүүхдийн аав эмчид хандаж хүүхдийн шээсийг өөрт нь өгвөл яадаг бол хэмээн асуужээ. Шээс баасаа хэрэглээд эмчлэх байсан юм бол яах гэж энд ирсэн юм гэж өнөөх эмч уурласан байна.

Эндээс  хоёр зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, мөнөөх эмч маань шээсний тухай огт ойлголтгүй  буюу эсвэл  хүлээн зөвшөөрдөггүй нэгэн бололтой. Хоёрдугаарт , хүүхдийн эцэг эх шээсний эмчлэх чадварын тухай  дуулсанаас цаашгүй ойлголттой хүмүүс байна. Ямар сайндаа зөвлөгөө авах гэсэн биш ам руугаа алгадуулж байхав дээ.

Энд шээсний ид шидийн тухай өгүүлнэ.  Шээсийг латинаар URINA  гэнэ Шээсний тухай хүн төрөлхтөн буруу   ойлголттой явж ирсээр 21-р зуунтай золгожээ. Тиймээс ч олон хүмүүс   шээс бол ялгадас гэж хэлж байна.  Хоёр хүчин зүйл үүнд нөлөөлсөн байна:
1. Биенээс гадагшилж байгаа учраас ялгадас (баастай адил) гэсэн логик ойлголт хүн болгонд аяндаа суудаг.
2. Шээсний найрлага ба түүний эмчилгээний чадварын тухай ойлголтыг бий болгох, сурталчлах нь байтугай нууж ирсэн эрдэмтэн докторуудын "хүчин зүтгэлийн" үр дүн (энэ тухай хойно дэлгэрэнгүй өгүүлнэ)

Юуны өмнө шээстэйгээ  эхлээд "танилцая." Шээс хаана бий болдог вэ? Бөөрөнд. Гэхдээ энэ шингэн маань бидний ойлгож байгаа шиг биед хэрэггүй "ялгадас" биш юм. Тэгвэл яагаад бие организм маань шээсийг гадагшлуулдаг юм бэ?  Хүний бие нь тухайн цаг хугацаанд хэрэглэхгүй илүүдэл янз бүрийн бодис болон усыг  гадагшлуулдаг. Бөөр бол цусанд байх төрөл бүрийн амин дэм бодиснуудын тэнцвэрийг хадгалж зохицуулж байх үүрэгтэй чухал эрхтэн.  Тиймээс ч илүүдэл бодис, эрдэс, амин дэм зэргийг цаг тухайд нь биенээс гадагшлуулж байдаг. Ингэхээр шээс бол хэрэггүй "ялгадас" биш, харин тухайн үед илүүдэл болсон бие организмд чухал хэрэгтэй бодис, элементүүд  агуулсан шингэн юм. Цусанд байдаг бараг бүх элемент, эрдэс бодис шээсэнд байдгийг тогтоосон байдаг.  Өөрөөр хэлбэл, хаягдал бүтээгдэхүүн биш, илүүдэл бүтээгдэхүүн гэсэн үг. Хаягдалыг дахин ашиглаж болдоггүй бол илүүдэл бүтээгдэхүүнийг дахин ашиглаж болно.

Тэгвэл энэ илүүдэл бүтээгдэхүүн маань ямар ид шидтэй болох тухай зарим нэг өвчтөний хэлсэнийг сонирхоё:
1. Өвчтөн Р: "- Би цээжний хавдартай гэж оношлогдсон бөгөөд зүүн уушгинд маань халдварласан байж магадгүй гэж байсан. Удалгүй зүүн уушиг маань шингэнээр дүүрч биеийн байдал эрс муудсан учраас эмнэлэгт хэвтсэн. Дээр нь өтгөн маань хатаж туйлын зовиуртай  байсан. Шээсний эмчилгээний (терапи) тухай олж мэдээд хэрэглэж (ууж) эхлэнгүүт гайхамшигийг мэдэрч эхэлсэн. Өтгөн маань гадагшилж бие минь хөнгөрөн илт сайжирч ирсэн. Уушгинд байсан ус алга болсон. Эмч нар химийн эмчилгээ, хагалгаа санал болгосон боловч би татгалзаж эмнэлгээс өөрөө гарсан. Хоёр жилийн дараа би ийнхүү мэнд сэрүүн явж байна. Уг нь эмч нар надад 6 сарын нас л байгаа гэж эцэг эхэд минь хэлж байсан юм даа."

2. Өвчтөн Б (эмэгтэй) : - "Би 28 насандаа үе мөчний өвчтэй (артрит) гэж оношлогдсон. Миний гарны үеүүд хавдаж, өвдөх нь тэсвэрлэшгүй болсон. Би бас 8 настайгаасаа л толгой өвддөг болж,  байнга өвчин намдаагч хэрэглэдэг байсан. Биеийн жин маань нэмэгдэж 200 паунд (90 кг) хүрсэн. Аз болж би энэ шээсний эмчилгээний тухай мэдэж аваад хэрэглэсэнээс хойш 4 сар хагасын дараа жин маань 130 паунд (59 кг) болж буурсан. Миний гарны үеүүдээр өвдөхөө больж, толгойны өвчин маань алга болсон."

3. Өвчтөн Кю: - "Би ДОХ-той гэж оношлогдоод, мөн аман дотор зөөлөн эд эсийн өөрчлөлт үүсгэдэг хавдартай болсон бөгөөд бүх биеэр минь тархах аюултай гэдгийг дуулж мэдсэний дараа үнэндээ шээсний эмчилгээний тухай сонсоод инээд хүрч байсан. Ингээд эхлээд би биеийнхээ мөөгөнцөртсөн хэсгүүдэд түрхэж эхэлсэнээс хойш хэдхэн долоо хоногийн дараа толбонууд нь алга болж, тэр ч байтугай хөлийн хуруунууд, хөлний эргэн тойронд өвчтэй, хатсан арьс маань төлжиж, шинэ арьс гарч ирсэн. Дараа нь би дотуур хэрэглэж (ууж) эхэлсэн ба 7 сарын дараа аман доторхи тууралтууд  маань жижгэрсээр алга болсон."

Шээсэнд агуулагдаж байгаа бодисууд тодорхой өвчинг үүсгэгч бактер, вирусыг устгах,  судас бөглөсөн цусны бөөгнөрлийг задалж шингэрүүлэх, элдэв тууралтыг эдгээх, хэт таргалалттай тэмцэх, астма, харшил, хатгаа, ханиад, хоол боловсруулах хүндрэл зэрэг олон өвчлөл зовиурыг арилгах ид шидтэй. Түүнээс гадна ямар ч ил шарх, түлэгдэлтийг сорвигүй эдгээх бөгөөд ямар ч крем тосноос илүү хамгийн үр дүнтэй арьс чийгшүүлэгч юм.
Хүн төрөлхтөн бараг 100 жил энэ шингэнийг судалж, туршжээ. Үр дүн нь гайхалтай! Тэр үеийн бүх шинжилгээ судалгааны үр дүн мэдээ нь нааштай гарсан байдаг. Гэтэл өнөөг хүртэл энэ ид шидтэй шингэний тухай ойлголт, хэрэглээ яагаад ийм ядмаг байгаа билээ гэдэг асуулт гарна.

Шээсийг ашиглаж эм бүтээгдэхүүн хийж байгаа боловч тооны хувьд маш цөөн. Судасны бөглөрлийг арилгах чадвартай бодисыг нь ашиглаж  "Юрокинейз"  (Urokinase) гэгч эмийг гаргаж авсан. (Дэлгэрэнгүйг эндээс )
Мөн эмэгтэйчүүдийн үргүйдэлтийг эмчлэх зориулалтаар "Пергонал" (Pergonal) гэдэг эмийг (тариа) хэрэглэдэг. Цэвэршилт нь дууссан эмэгтэйчүүдийн шээснээс гаргаж авсан бодисыг ашиглаж бий болгосон бэлдмэл юм. (Эндээс танилцаж болно). Үүнтэй адил зориулалттай "Urofollitropin" хэмээх тариа бас байна. (энд дар )
Бас арьсны элдэв өвчлөлтөнд, тууралт, үрэвссэн шарх, түлэгдэлтэнд  хэрэглэх "PureaSkin" , "Panafil" гэдэг тосыг өнөөдөр  хэрэглэж байна.

Мэдээж дээрх бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж байгаа эмийн компаниуд зуу зуун саяар нь ашиг олж байгаа. Гэхдээ хүмүүс өөрсдөө хувиараа өөрийнхөө усыг хэрэглээд бие эрхтэнээ эмчлээд тордоод  явах ойлголт, аргыг яагаад зааж өгөхгүй байна вэ гэдэг нь тэдний ашиг сонирхолтой холбоотой хэрэг. Ухаандаа, усаа (шээсээ) уугаад, эсвэл шавшаад элдэв өвчин зовлонгоосоо салаад байвал эм үйлдвэрлэгчдийн бизнесийн ашиг нь буураад ирэх юм. Өөрт нь бэлэн "шидэт эм" байхад (үнэгүйгээс гадна бас элдэв муу дагавар нөлөөлөлгүй) эмийн сан явж, мөнгө зарж  элдэв химийн хортой эм тан авах хүн байх уу? Нөгөө талаас орчин үеийн эмчилгээг (эмийн болон мэс заслын) илүү тахин шүтэж, сурталчилж ирсэний балгаар эртний энэ эмчилгээ мартагдаж орхигдсон тал бий гэдэг бол үнэн.

Шээсний найрлаганд байх карбамид хэмээх органик бодисыг ялгаруулан авч олон зорилгоор хэрэглэдэг. Карбамид нь талслаг, цагаан өнгөтэй,  үнэргүй бодис. Карбамид нь бактерийн эсрэг үйлчилгээтэй, одоогоор мэдэгдэж байгаа  хамгийн сайн  шээс туулгагч  бөгөөд арьс чийгшүүлэгч юм. Ялангуяа арьс чийгшүүлэх үйлчилгээ нь ямар  ч тосон суурьтай чийгшүүлэгчдээс илүү гэдгийг тогтоожээ. Карбамид нь мөн ил шарх эдгээх, түлэгдэлтийг эмчлэх, биеийн хэсгүүдэд (ам, гар, хошного г.м.) гарах арьсны үрэвсэл, элдэв тууралт, үсэрхий зэргийг  анагаана. Ил шарх эмчлэхдээ, үрэвссэн шархаа цэвэрлэсний дараа  дээр нь  хангалттай цацаад тусгаарлагч материал тавиад бооно.  Карбамид нь хямдхан бөгөөд бусад шархны эсрэг тос, эм бэлдмэлийг бодвол хамаагүй илүү үйлчилгээтэй , аюулгүй бодис юм.

1950-иад онд хийсэн судалгаагаар шээс нь сүрьегийн бактерийг бүрэн идэвхигүй болгож, олон тохиолдолд бүрмөсөн устгаж байсан аж. Хэдийгээр орчин үед сүрьег эмчлэх хүчтэй эм байгаа боловч антибиотик зэрэг хүчтэй эмнүүд хүний дархлаажуулалтад муугаар нөлөөлөхөөс гадна вируснууд эмэнд дасамтгай болж байгаа нөхцөлд элдэв эм хэрэглэх нь улам л эрсдэлтэй болж байгаа юм. Ийм учраас эмийн бус эмчилгээг сонирхох хандлага нэмэгдэж байна.


Жич: Үргэлжлэлийг 2-р хэсэгт

Comments

  1. Сайн байна уу, шээсний эмчилгээний талаар асуух гэсэн юм, холбоо барих боломжтой юу?

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө