Urina хэмээх шидэт ус, 2-р хэсэг

Хэдийгээр 20-р зууны турш шээсийг судалж, туршиж, санаандгүй үр дүнд хүрсэн боловч олон нийтийн хүртээл болсонгүй. Ихэнх туршилтын үр дүн, мэдээлэл, тайлангууд мэргэжлийн сэтгүүлээс хэтэрсэнгүй, лаборатори дотроос гадагшилсангүй хаагдмал байдалтай  үлджээ. Цөөн тохиолдолд шээсний найрлагаас зохих бодисыг гарган авч эм бэлдмэлд хэрэглэсэн тухай өмнө дурдсан. Нөгөө талаар ихэнх судалгаа шинжилгээний ажилтнууд эмийн компаниудын захиалгаар ажилладаг учраас гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу туршилтын үр дүнг нууцалж, мөнөөх компани тухайн нээлтийг патентлуулж, өндөр ашиг олж болох боломжтой болсон үед ам ангайх эрхтэй болох жишээтэй. Туршилтыг санхүүжүүлсэн компани уг нээлтээр өндөр ашиг олж чадахгүй л бол жирийн хувь хүнд хэрэгтэй зүйл байсан ч гэсэн олон нийтийн хүртээмж болгохгүй нууцалж дардаг.

Шээсний терапи (urine therapy) амжилттай хэрэглэсэн тохиолдлуудыг  сонирхоё:

1. 30 настай эрэгтэй өвчтөн бороонд удаан машин барьж явсаны дараа циститтэй болсон гэж ирсэн. (Цистит бол давсагны үрэвсэл). Шөнө болгон 1-2 цаг тутамд шээх болдог. Өглөө бүр  цайгаа  уухаас  30 мин-аас 1 цагийн өмнө нэг цайны халбага дүүрэн өлөн шээсээ уугаад 2 хоногийн дараа  эдгэрсэн.
2. 50 настай, эрэгтэй өвчтөн  давсагны болон түрүү булчирхайн үрэвслээ эмчлүүлэхээр хандсан. Сууж байгаад босонгуут тэр даруй шээс  шаардлагатай болдог. Шөнөдөө 5-6 удаа шээдэг. Өглөөний шээснээс 3.5 граммыг  хоол  идэх болгондоо 30 минутын өмнө ууж эхэлсэн. Биеийн байдал 24 цагийн дараагаас сайжирч эхэлсэн. Үргэлжлүүлэн бүрэн эдгэртлээ уусан.
3. Хэд хоног бие нь муудаж, халуурсан 7 настай охиныг эмчилсэн. Өтгөн зунгааралдсан их хэмжээний шээс гардаг (шээсэнд сахартай). Өдөрт 3 удаа өөрийнх нь шээсийг 85 граммаар өгч эхэлсэний дараа шээсэн дэх сахарыг үзэхэд буурсан байсан. Олон удаа шээдэг нь больсон.
4. 49 настай, эрэгтэй өвчтөн. Бүх биеэр нь энд тэндгүй өвддөг, толгой өвддөг зовиуртай, Нурууны доод хэсгээр болон гэдэс орчмоор  өвддөг.  1:100 харьцаагаар нэрмэл устай найруулж шингэлсэн шээсийг 1,2 мл хэмжээгээр тарьж эхэлсэний дараа сайжирсан боловч бүрэн эдгээгүй. Харин шээсний орцыг нэмэгдүүлсэний дараа эрчимтэй сайжирч, эдгэсний дараа 2 сар болоод  шээсний шинжилгээ хийж үзэхэд  идээ бээр, бөөрний хавдрын эс илрээгүй. Шээсний хэмжээ хэвийн болсон.
5. Найман настай хүү, ургамлын тоосонцороос аллергитдэг. Өөрийнх нь шээснээс 5 мл тарьж эмчлэхэд гайхалтай үр дүн гарсан. Амьсгалах нь чөлөөтэй болж, нүднийх нь улаан арилсан.
6. Астматай хүүхдэд  4 мл шээс тарьсаны даруйд 6 минутын дараа л чөлөөтэй амьсгалж, улмаар сайн унтдаг болсон.
7. Төрөлхийн хүндрэлээс болж биеийн зарим хэсэг нь мэдээгүй болж, булчингийн таталттай 10 сартай хүүхдийг  шээсээр нь тарьж эхлэнгүүт  атгасан гараа тэнийлгэж, биеэ суллаж ирсэн. Биеийн ерөнхий хөдөлгөөн чөлөөтэй болж тэр ч байтугай инээж байсан. Мөн ангины  хүндрэл нь зогссон.

------------------------------------------------------------------------------------------------------------------------

Германы эмч Кребс шээсийг тариагаар хэрэглэж,  ялангуяа хүүхдийг эмчлэхэд , дээрх жишээнүүдэд дурдсанчлан, онцгой амжилтанд хүрч байжээ.  Түүний тэмдэглэсэнээр шээсний тарилгыг дараах тохиолдлуудад хэрэглэж болох нь батлагдсан аж:
- жирэмсний үеийн цусны өндөр даралт, хавагналт (гар, хөл, нүүр)
- харшил (алерги)
- булчин зангирах, татах
- хөхний сүүг нэмэгдүүлэх
- астма
- эгзем
- толгойны өвчин

Шээсийг уухаар болон  булчинд тарьж  хэрэглэдэг. Энэ хоёр аргаас эхнийх нь амархан бөгөөд ямар ч аюулгүй, хэрэглэх хэмжээнд нь  хязгаарлалт хийх шаардлагагүй, элдэв хэрэгсэл шаардахгүй, бүх л эмчилж болох өвчинд хэрэглэж болох сайн талтай. Харин тариагаар хэрэглэх болбол тодорхой хэмжээ (дооз) барих шаардлагатай, хэрэгсэл (тариур ) хэрэгтэй болно. Түүнээс гадна  хэрэглээ нь хязгаарлагдмал (бүх тохиолдолд хэрэглэх боломжгүй). Тарихдаа булчинд (гарын толгой булчин, гуяны дээд булчин, өгзөгний булчинд) хийнэ.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

8.  Бөөрний үрэвслийг эмчилсэн тохиолдлууд:
Өвчтөний шээсэнд альбумин протейн (уураг) болон цусны эс илэрсэн. Мөн халуунтай, хавагнасан байсан ба арьсны өнгө нь хөхөвтөр болсон байв. Тус бүр 7 мл хэмжээтэй шээсийг 7 удаа тарьж нэг курс эмчилгээ хийсэн. Гуравдахь тарилгын дараа шээсэнд нь үзлэг хийхэд альбумин болон цусны эсний багавтар ул мөр  илэрсэн ба харин хавагналт, арьсны хөхрөл нь алга болжээ.  Курс эмчилгээ дууссаны дараа өвчтөн бүрэн илааршиж эмнэлгээс гарсан.
Үүнтэй адилхан үзүүлэлттэй (гэхдээ хаван байхгүй) өөр нэг өвчтөнг 8 удаа тарьсаны дараа бүрэн эдгэрсэн байна.
9.  Циститийг (давсагны үрэвслийг) эмчилсэн тохиолдлууд:
32 настай эмэгтэй өвчтөн зовиуртай олон удаа шээдэг, байнга өтгөн нь хатдаг. 12 удаа шээсээр нь тариад бүрэн эдгэсэн. Дараа нь шээсний шинжилгээ хийхэд шээсэнд циститийн бактери илрээгүй. Мөн 28 настай эмэгтэй адилхан шинж тэмдэгтэй ирсэнээс 4 удаа тариад эдгээсэн байна.

------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон Армстронг хэмээгчийн бичсэн "Амин ус" (The water of life)  гэдэг номонд орчин үеийн анагаахын аргаар эмчлээд үр дүнд хүрээгүй хүнд өвчилсөн тохиолдлуудад шээсийг хэрэглэхдээ зэрэгцээд "мацаг барих" аргыг хэрэглэж амжилтанд хүрч байсан тухай өөрийн амьдралаас болон бусдынхаас авсан олон жишээ баримт оруулсан байдаг. (Оросууд "Живая вода" гэж орчуулсан).  Армстронг өөрөө 34 насандаа сүрьеэ тусаж, хожим нь бас сахарын (диабет) өвчтэй болжээ. Тэрээр 2 жил ямар ч үр дүнгүй олон эмчийн гар дамжсаны эцэст өөрөө шээсний эмчилгээний тухай мэдэж аваад хэрэглэж эхэлсэн гэдэг.  45 хоног зөвхөн шээс ба ус хэрэглэж хоолоо сойсны эцэст тэрээр "Би шинэ хүн боллоо. Би одоо 63 кг жинтэй, байгаагаасаа  11 насаар залуу харагдаж байна" гэж бичиж байжээ. Армстронгийн энэ арга (хоолоо сойгоод шээс, ус хэрэглэх)  бол  онцгой тохиолдолд л хэрэглэх арга.

Английн эмч Доктор Плеш шээсийг тарих замаар янз бүрийн халдварт өвчнүүд, астма зэргийг бас амжилттай анагааж байжээ. Шээс биенд байхдаа бохирдоогүй байдаг бөгөөд биеэс гадагшлах үед   ариутгасан цэвэр саванд авч тарилганд хэрэглэх хэрэгтэй. Эрэгтэй хүний хувьд шээсээ бохирдуулахгүй авахад амар байдаг бол эмэгтэй хүн гадна бэлэг эрхтэнээ цэвэрлэсэн байх хэрэгтэй. Тарилга хийх хамгийн зохимжтой газар нь өгзөг юм. (Өгзгөө 4 хуваагаад баруун дээд хэсэгт нь тарьдаг номтой, хэрвээ зүүн өгзөг бол зүүн дээд хэсэгт тарина). Миний олж мэдсэнээр дөрөвний нэг (1/4) мл-ээс хагас (1/2) мл  шинэ цэвэр шээсийг нэг удаа тарихад хэрэглэх нь  хангалттай гэж бичиж байжээ. Харшлын эсрэг харин 5 мл-ээр эхлээд аажмаар хагас мл хүртэл бууруулна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------

10.  Өвчтөн Т, 17 настай. Нэг настайгаасаа астмагаар өвчилж эхэлсэн. Амьсгаа нь давчдаад хэдэн цагаар ч үргэлжилж мэднэ. Өдөр бүр дахидаг.  2 мл шинэ шээсийг нь тарьсанаас хойш . 25 хоног астма дахиагүй. Астма дахин илэрсэн өдөр 2 мл тарьсан. 5 минутын дотор зогссон. 2 сарын дараа өвчтөн хатгаа авсан ч астма зөөлөн хэлбэрээр илэрч байсан. 4 сарын дараа хагас мл -ийг тарьсанаас хойш дахин илрээгүй.
11. Өвчтөн Жей Би, 44 настай. Багаасаа ургамлаас харшилтай. 2мл шинэ шээсээр тарьсан. 8 хоногийн дараа дахин дээрх дозоор тарьсан. Дараа өдөр нь нүд нь жаахан халуу оргиж, нойтон болж  байсан боловч харшил хүчтэй илрээгүй. 10 хонгийн дараагаас бүрэн арилж эдгэрсэн.
12. Өвчтөн Эйч, 32 настай, эмэгтэй, гэр бүлтэй. Багаасаа л хоол шингээхдээ муу, хавддаг хөөдөг, хоол боловсруулах дамжих эрхтэнүүд, хэсгүүдэд хий хуримтлагддаг байсан. Сарын тэмдэг ирэхээс өмнөхөн толгой хүчтэй өвдөж зовиурладаг.
2 мл дозоор шинэ шээсийг нь тарьсан. 6 хоногийн дараа дахин нэг удаа, мөн түүнээс 7 хоногийн дараа гуравдахь удаагаа мөн хэмжээгээр тарьсан. Түүнээс хойш дээрх хүндрэлүүд дахиж гараагүй.
13.  4 нас хагастай хүүхэд бүгшүүлдэг хүчтэй ханиад хүрсэн. Бөөлждөг. Шээсээр нь тарьсан шөнөдөө хүчтэй ханиалгаж цэр гаргаж байсан боловч маргааш нь сайжирч ханиалгахаа больсон. Экзем болон нүдний зовхины үрэвсэл нь мөн эдгэрсэн.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Шээс нь сүрьеэгийн  вирусын эсрэг хамгийн үр дүнтэй тэмцэж чадах чадвартайг судлаачид мөн тогтоосон байх юм. Шээсний найрлаганд 200 орчим эрдэс, элемент, бодис байдагаас бидний байнга шахуу хэрэглэдэг, танил болсон олон орц байна. Заримаас дурдвал, аскорбиний хүчил, бикарбонат, биотин, кальц, глюкоз, иод, төмөр, магни, манган, фосфор, потасиум, протейн (уураг), витамин Б6, витамин Б12, цайр г.м. Үүнээс гадна бидний мэдэхгүй, дуулаа ч үгүй боловч бие организмд чухал хэрэгтэй  олон янзын амин дэм, эрдэс байна.
Герман доктор өвчтөн бүрийнхээ шээснээс гаргаж авсан дээжээр төрөл бүрийн хавдрыг эмчлэх туршилтыг хийсэн нь гайхалтай үр дүнд хүрсэн байдаг. Тухайлбал, бүдүүн гэдэсний хавдар, ходоодны хавдар, шулуун гэдэсний, хөхний, уушигны, савны, цөсний хорт ургац зэргийг эмчилж байсан байх юм.
Өмнө дурдаж байсан Армстронг өөрийнхөө аргаар (шээс + хоолоо сойх)  хавдрыг амжилттай эмчилж байсан тухай бичсэн байдаг.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

14. Өвчтөн 60 настай, эмэгтэй. Хэвлийний дээд хэсэгт болон элгэндээ хорт ургацтай энэ өвчтөнийг шээсээр эмчилсэн . 4 удаа тарьсаны дараа байдал дээшилж, хавдрын хэмжээ багассан гэдгийг рентген зургаар баталсан.  Зургаан долоо хоногийн дараа хэвлийн дээд хэсэгт биет алга болж, элэг нь эдгэрсэн байв.
15.  45 настай өвчтөн, эмэгтэй, зүүн хөхөндөө мэдэгдэхүйц хавдартай (бүлх) ирсэн. Баруун хөхийг мөн ийм шалтгаанаар 2 жилийн өмнө  авахуулсан байсан. Шээсний эмчилгээг хоол сойлттой хослуулаад 19 хоносны дараа хавдрын өсөлт зогссон. 28 дахь өдөр үзэхэд хавдар алга болсон байв.
16. 62-той эмэгтэй гэдэсний (нарийн бүдүүн) хавдартай. Дээрхийн адил эмчлээд бүрэн эдгэрсэн.


p.s. Үргэлжлэлийг 3-р хэсэгт


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө