Загдаа VS Төр

Төр новширч байна. Уг нь новшрох ёсгүй л дээ. Гэхдээ л новшроод байна. Яагаад? Угаасаа новширдог гэж үү?
Төр новшроод байхаар төрөө дээдэлдэг Монголчууд  юу гэж хэлж залбирах билээ?  Ээ, новшийн төрийн минь сүлд өршөө гэх юм уу хаашаа юм?
Төрийн нэрийг баастдаг новшнуудаас болж ийнхүү соёмбот төрийн маань нэр хүнд шалдаа бууж, шавхайтай хутгалдаж байна.  Ийм новшнуудын үнэн төрхийг илчилсэн  Загдаа хэмээх нэгэн сайн эрийн тухай нэвтрүүлгийг "шүүр унадаг шулам" хочит  Мөнхбаясгалан хийснийг үзлээ.  Цензургүй ярианы дараах   дугаарыг үзээрэй.


Үүнээс өмнө бас 25-р сувгийн  "Танайд хоноё" нэвтрүүлгээр энэ хүний тухай болон түүний эрхэлдэг ТББ-ын тухай гарч байсан даа. Сүүлийн үед тэрээр төртэй "тэрсэлдэж" олон нийтийн анхаарлыг татсан.  Загдаа бол "Зөв амьдрах ухаан " ТББ-ын тэргүүн. Байгуулагдаад 10 жил болж байгаа байгууллага. Нийтдээ 132 хүнтэй (17 гэр бүл, 60 хүүхэд). Гэр бүлээр нь, нас хүйсний хязгаарлалтгүй хөгшин залуу гэхгүй хамтад нь нийгэмшүүлж хүмүүжүүлдэг, зөв замдаа ороход нь туслах зорилго, арга барилтай.



Загдаа өөрөө алдаж  эндэж явсан, зовлонг нь үзсэн туулсан хүн учраас өөр шигээ алдаж, зовж байгаа хүмүүст туслах хүнлэг сэтгэл гаргаж ийм байгууллага байгуулжээ. Зовлонг нь биеэрээ үзсэн хүн л бусдын зовлонг ойлгоно.  Шоронгоос суллагдсан 23 хүн энэ байгууллага дээр ирээд зөв хүн болж байна.

Ё.Гэрэлчулуун
Төрийн хийх ёстой ажлыг энэ хүн хийж, бусдад болон төрд буян хийж байгаа юм байна. Төрийн ачааллыг хөнгөлж байна гэсэн үг. Энэ хэргийнх нь төлөө төрөөс  шагнал одон медаль өгөхөө байг гэхэд урмаар шагнаж болно доо, ядаж.
Гэтэл үгүй юм аа. Урмаар шагнах нь байтугай элдэв ажилд хамтрая гэчихээд дараа нь худлаа ярьж  новшроод, бүр элдвээр хэл амаар доромжилдог юм байна.

Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргачихаад дараа  нь новширсон  түшмэдийн нэрсийг дээрх нэвтрүүлэг дээр дурдаж байна. Бүгд л нийслэл хотын захиргааны хариуцлагатай албан тушаалтнууд.
Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё. Гэрэлчулуун, тус газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга  Э. Ганхүү ,  Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц. Буяндалай  нар байна.

Э. Ганхүү
Эдгээр албан тушаалтнууд  Загдаатай гэрээ хийчихээд дараа нь санхүүжилтийг нь гэрээнд заасан ёсоор өгөхийн оронд хачин солиотой юм ярьсан байгаа юм.  Юу болсон гэхээр,  орон гэргүй, гудамжны буюу траншейны гэж гоочлогдсон хүмүүсийг төрөөс хоморголон барьж нэр бүхий хэд хэдэн газар, түүний дотор Загдаагийн "Зөв амьдрах ухаан" ТББ-ын асрамж хамгаалалтанд хувиарлаж өгчээ.

Загдаад 60 хүн оногдсон юм байна. Эдгээр хүмүүсийн хоол унд гэх мэт зардалд  зориулаарай гэж төрөөс 120 сая төгрөг Загдаад өгөхөөр гэрээ хийсэн тухай ярьж байна. Гэвч төр маань мөнгөө өгөхгүй луу унжжээ. Хэл ам болж байж цөөхөнийг өгсөн боловч өнөөг хүртэл гүйцэд олгоогүй аж. Өөрсдөө хармаалах гэсэн юм болов уу?

Ц.Буяндалай


Дээрх  түшмэд бүр цагаандаа цайж, "Наад хүмүүсээ гудамжинд гарга. Хэн цуглуулсан юм, хэн гэрээ хийсэн юм? Чи ийм хүмүүс цуглуулж ашиг олоод байна. Нэг их нигүүлсэнгүй дүр гаргаад..." гэж Загдааг доромжилсон байгаа юм.  Нөгөө "Амар байна уу гэсэн биш гай боллоо" гэдэг шиг хамтарч ажиллая гээд байхаар нь тэгье гэсэн биш гай болж, сүүлдээ өөрөө ашиг хонжоо хайсан хүн  гэж хэлүүлэхдээ хүрчээ.  Ямар ширэлсэн нүүртэй хүмүүс гэхээрээ ингэж ярьдаг байнаа?   Новшнууд гэхээс өөр хэлэх үг алга. Тэр ядарсан хүмүүс бол тэдний хувьд золбин нохой мэт харагддаг бололтой. Золбин нохойг ч хүн өрөвдөөд тэжээдэг ёс бий.

Харин дээрх  ямбатнуудад тийм сэтгэл алга. Уг нь тэдний хармаанаас гарах мөнгө биш, улсын төсвөөс хувиарлагдсан мөнгийг очих ёстой хүмүүст нь өгөхгүй байна гэдгийн цаана  хувийн ашиг сонирхол байна гэж хардахаар  байна. Тийм биш бол өөр ямар шалтгаан байж таарах вэ?

Энэ Гэрэлчулуун гэгч дахиж төрийн албанд гаргамааргүй этгээд дээрх нэвтрүүлэг дээр гарах нэгэн бичлэг дээр хэлэхдээ, "Та бол нэг их буян хийж байгаа хүн шиг л сүржигнээд яваад байх юм... Би бол энэ Загдаа, Тамара гээд энэ хүмүүс бол энэ хүмүүсийн зовлон дээр мөнгө хийгээд байна гэж би харж байгаа.." гэж байна. Загдаад хандаж хэлж байгаа хэрэг шүү дээ.
За би энд нэг юм  хэлчихье харин. "Гэрэлчулуун аа, чам шиг новшийг бодвол энэ Загдаа гэдэг "шоронгийн хулгайч"  их буян хийж байгаа хүн шүү! Чи хувьдаа цуслах гээгүй юм бол олон хуцалгүй тэр мөнгийг нь өгөөрэй."

Э. Сурахбаяр
Засаг дарга Э.Бат-үүлийн  Хасар Басарууд  нэг иймэрхүү. Тэр жил Үүл даргын бас нэг банхар болох Н.Батаа (Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга) гэгч  нь  Төв бассейны захирал хийж байсан Г.Арслантай их л болчимгүй бүдүүлэг харьцаж байсан нэгэн. Нэг иймэрхүү новшийн харьцаатай юмнуудыг Үүл дарга нэг намын гэдэг ганц шалгуураар цуглуулаад авчихдаг нь гачлантай.
Үүл даргын туслах Э.Сурахбаяр гэдэг хүний нэр дурдагдаж байна. Энэ новш бас Загдааг "пизда", "лалар" гэхчлэн баахан доромжилсон гэнэ. Ийм новшоор "туслуулж" байдаг Үүл дарга хөөрхий гэж.  Бас болоогүй саяхан он гарахаас өмнө энэ туслахаа хотын мээр маань өөрийнхөө нэрэмжит Жуух бичиг, 30 мянган төгрөгөөр шагнасан гэж байгаа.

Иймэрхүү хүний сүгнүүдээр хүрээлүүлсэн Үүл дарга УБ хотыг "хот шиг хот" болгох мөрөөдлөө биелүүлж чадахгүй л болов уу. Яагаад гэвэл тэд нараас болж танай багийн нэр хүнд, таны нэр хүнд доошоо гэрлийн хурдаар унаж,  сонгуульд  дахиж ялах магадлал чинь тэг рүү дөхөх учраас тэр. Иймэрхүү бааснууд намынхаа нэр хүндийг ч бас адилхан авсалж байгаа гэдгээ ойлгохгүй байгаа.
Энэ хүмүүс төрийн нэрийг гутааж байна. Төр ард түмний хоорондын холбоос тасраад удаж байна. Ард түмэн төр засгаа зүхдэг болжээ.  Яагаад гэдэг нь ойлгомжтой. Төрийн эрхэнд иймэрхүү новшнууд гарсаны гай байхгүй юу! Төр худлаа ярьж байна, хуурч байна, дүр эсгэж байна, зүрх сэтгэлгүй байна. Бас тус болохгүй байж ус болж байна. Ард түмнийхээ төлөө ажиллаж байх ёстой эдгээр хүмүүс ашиг амбиц хөөгөөд байгаа ажлаа хийж чадахгүй байгаа бол дор дор нь зайлуулж, чадна гэснийг нь томилох хэрэгтэй. Ингэж байж л  хүмүүс ажлаа хийдэг болно. Эс тэгвэл энэ буруу жишиг арилахгүй, харин ч улам  бэхжиж, бэртэгчингүүдийн  төрийн сэнтий рүү мөлхдөг жим арилахгүй.

Эцэст нь Загдаагийн  гаргасан харьцуулалтыг сонирхоё. Төрийн нэр барьсан новшнууд ажлаа яаж хийж байна гэдгийг эндээс харж болно.

Загдаагийн ажил, төрийн ажил хоёрын ялгаа



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө