Бузар сайд

УИХ-ын гишүүн О.Баасанхүү жиргэж байна.  Эрдэнэтээс цэрэгт татагдсан 19 настай залуу сая учир битүүлэг шалтгаанаар нас барсан тухай бичжээ.



Санал нэг байна. Эрүүл саруул гэж тэнцээд цэрэгт очсон хүн яахаараа гадны шалтгаангүй, зүв зүгээр гэнэт нас бардаг билээ? Хүнд өвчин тусаад ч юм уу, эсвэл золгүй байдлаар усанд живж, эсвэл машинд дайруулсан гэж дуулдаагүй. Зүв зүгээр байсан хүн  гэнэт нас барах нь ямар нэгэн учир шалтгаанатай байж таарна. Манай цагдаагийнхан гадны нөлөөгүй нас барсан гэж мэдэгдлээ. Гадны нөлөөгүй гэдэг амны таглаа болсон жижүүрийн үгтэй болжээ, энэ цагдаагийнхан. Тэгвэл ямар шалтгаанаар нас барсан байж таарах вэ? Цагдаагийн мэдэгдэл хийж байгаа ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч гэх М.Мөнхшүр гэдэг эмэгтэй ингэж хэллээ. Хэн гэдэг даргынхаа заавраар ингэж хэлж байгаа нь сонин байна. Тэрээр   талийгчийн биед (ар нуруунд) үүссэн улаан нялга болсон, цус хурсан том хэсгийг  хүүрийн толбо гэж тайлбарлаж байх юм. Нас барсан хүний биед ийм том газар цус хурдагийг мэдэхгүй юм байна. Харваас  зодуураас үүссэн  л шарх байна.

Н.Энхболд (Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн)
Бас нэг зэвүү хүргэсэн юм гэвэл нөгөө талийгчийн ар гэрээс уучлал гуйж, эмгэнэл илэрхийлж байх ёстой Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболд гэдэг  этгээд төрийн ордон дотор сурвалжлагч нарт ээрэгдэж байхдаа тэдний асуултанд яаж хэгжүүрхэж аашилж байгаа бичлэгийг хараад уур хүрч, уушиг сагсайв. Юуны чинь эмгэнэл илэрхийлэх! Шалгаж байгаа, дэглэлт байгаа бол нотлоодох, чадахгүй бол битгий худлаа ярь гэж сурвалжлагчийг загнаж байна. Ийм хүнийг бузар новш гэхгүй бол өөр ямар хүнийг бузар новш гэх вэ?
Энэ бузар сайд манай нийгэмд л ингэж аашилж чадна. Нохойн чинээ тоохгүй байна шүү дээ. Соёлтой нийгэмд бол Баасанхүүгийн бичсэнчлэн аль хэдийн огцорсон байгаа.

Цэрэгт дэглэлт байдгийг бүгд л мэдэж байгаа. Энэ гажиг заншил өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэ хэргээс өмнө зөндөө иймэрхүү ноцтой гэмт хэргүүд гарч байсан. Миний санаж байгаагаар нэг цэргийг гадаа өвлийн хүйтэнд зогсоож дэглээд хөлийнх нь бүх хурууг хөлдөөсөн хэрэг гарсан. Хөөрхий залуу насаараа тахир дутуу болсон доо. Ингэж хүнийг зэрэмдэг болгосон  тэр ахалж байсан удирдлага ямар хариуцлага хүлээсэн бэ? Батлан хамгаалах яам хохирлыг нь төлсөн үү? Одоо энэ хэнэггүй, хүн чанараа шороотой хутгасан Н.Энхболд гэгч сайдыг зайлуулах ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм новшнуудаас салж л байвал өөрт нь хэрэгтэй. Эс тэгвэл бузар сайд нартай Засгийн газар бузар нэр л зүүнэ. Ерөнхий сайд нь ч сайн нэр дуулахгүй. Эрхбиш юм бодож байгаа байх гэж найдая. 


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө