Шүүх рүү нулимсан "шударга гар"
Ц.Нямдорж ба Х.Баттулга (баруун гар талд) |
Оросод Жириновский гэж нэг "мэдрэл муутай" дивтаат бий. Байсхийгээд л галзуу солиотой мэдэгдэл хийж амьтны бах тав, уур уцаарыг зэрэг хүргэдэг нөхөр л дөө. Гэхдээ тэр солиот манай Нямка шиг парламентын дарга болж үзээгүй, сайд майд хийж олон удаа "давхар дээл" өмсөж үзээгүй жул гар. Мөн гадаад улсын тусгай албаны хүмүүстэй холбоо тогтоож, тэдэнд мэдээлэл өгч, нутагт нь уригдаж, бөөлжитлөө водканд "умбаж" яваагүй. Лав л тийм мэдээ дуулдаагүй. Тийм юм хийхээргүй "хэт эх оронч" хүн юм билээ. Харин манай Нямка тэгсээн. Өөрийнхөө балиашигуудаас "үнэнийг хэлэгч", "шударга", "эх оронч" гэх мэт олон цол гуншингаар шагнуулсан Ц.Нямдорж гишүүн тэгвэл ямар хүн бэ?
- Хууль Зүйн сайд байхдаа Монголыг шоронжуулсан гэдэг
- 2008 оны 7 сарын 1-ний аллага гардаг шөнө унтаж байсан гэдэг
- Хятадын тусгай албаны хүмүүстэй холбогдож мэдээлэл өгдөг байсан гэдэг
- УИХ-ын дарга байхдаа хууль "засаж" байсан гэдэг
- Хоёр хүүдээ бариулсан хаусуудаа шоронгийн хоригдлуудаар бариулсан гэдэг
- Өөрөө байргүй , цалингаас өөр орлогогүй гэх мөртөө MCS компаний Bella Vista хэмээх тансаг хороололд сарын 4 сая төгрөгийн түрээсийн байранд суудаг гэдэг. (2013 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ харин байртай гэж бичсэн байна гэнэ)
Түүх ухвал энэ тухай мэдээллүүд зөндөө олдоно. Нямдоржийг өмөөрөгчид "тахин шүтэгчийнхээ" тухай дээрх баримтуудыг олж унших хэрэгтэй. Нямдоржийн долдойнууд Баттулгыг "Оросын талд урвагч" хэмээн харааж байна. Яг энүүхэндээ гэхэд, Хятадыг дагаж ууссанаас Оросыг дагаж "мах бэлтгэлийн бааз" болж явсан нь хамаагүй дээр бус уу? Ядаж цус маань бохирдож уусахгүй. Хятадыг дагавал Манжийн араас ороод Монгол гэж байхгүй болно. Нямдоржийг шүтэгчид урагшаа харж санаа алдаад байна уу даа?
Ц.Нямдорж саяхан УИХ-ын хуралдаан дээр төмөр замын ажлыг олон жил гацаасан Баттулгыгаа зайлуулаач гэж ууртай хэлээд хаалга тас саваад гарсан гэнэ. Тэр жилийн гүтгэлэг нэхэл хатуутай нойтон хамуу шиг салахгүй дагасаар эцэст нь өөрөө буруутсанд дотроо тун ууртай явдаг нь аргагүй. Тэр бөөгнөрсөн хий нь тэгэхэд тэсэрсэн бололтой. Энэ ууртай хүн үхтлээ уучлалт гуйхгүй гүрийсээр дуусах биз. Харамсалтай нь манай хуулиуд ихэнх нь дутуу дулимаг хийгддэг учраас аливаа асуудал гацаанд орох, заалтууд нь өөрөөр тайлбарлагдах, хэрэглэгдэх явдал их гарна. Нөгөө хуулийн цоорхой гэдэг энэ. Уучлалт гуй гэж шүүхийн шийдвэр гарах боловч хэрэв гуйхгүй бол яах вэ гэдэг асуудлыг хуулиндаа мухарлаагүй хаячихсан учраас Нямдорж одоо инээгээд сууж байгаа. Зүй нь хэрвээ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол тэгнэ ингэнэ гээд заачихсан байх ёстой юм.
Энгийн иргэнийг жишээ нь, хүүхдийн мөнгөө төл гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзвал эд хөрөнгийг нь хурааж борлуулаад тэр мөнгийг нь өгүүлж болно. Эсвэл тодорхой хугацаагаар баривчилж төлбөрөө төлж дуустал албадан ажил хийлгэх арга байж болно. УИХ-ын гишүүн гэхээр энэ мэтээр "хамаагүй оролдож" болдоггүй золиг байгаа юм. Гэхдээ иргэн болгон хуулийн өмнө тэгш байна гэдэг зарчмыг үндэс болговол УИХ-ын гишүүн шүүхийн шийдвэрийг нулимчихаад инээгээд сууж байдаг, харин энгийн иргэнд өөрөөр ханддаг байж таарахгүй. Тэгвэл ямар юмныхаа шударга ёсыг ярих билээ? Шударга гэдэг цолтой Ц.Нямдорж гишүүн ингэж шүүх засгийг тавлаж байгаа юм чинь бусад нь ойлгомжтой биз ээ. Дээрээ төрөө дээдлэхгүй бол доороо яг тэгж харагдаач!
Comments
Post a Comment