Хараал идсэн Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Амьтны хараал зүхэл өөртөө авах  ч лав сайн биш. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "хийх ажлаа олж ядсандаа" Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах төсөл өргөн барьсан нь өөрийг нь "од" болгочихлоо гэж их баясаж байгаа бололтой. Гэвч тэр их андуурч байна. Олонхи нь Тэмүүжинг өмөөрч, Баасанхүүг зүхэж байна. Мэдээж эрх баригчдын мууг .үзэх дуртай МАН-ынхан болон 2-р суваг телевизийн Мөнхбаясгалан мэтийн зарим нэг нь Тэмүүжинг уначихаасай гэж их хүсэж байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг сайдыг огцруулах тухайд санал нэгдсэн гэнэ.

Интернэт дээр тавьсан мэдээллүүдийг харахад Баасанхүү гишүүн энэ цаг барсан ажлынхаа төлөө янз бүрээр л хэлэгдэж байна. Өөрөө хувь хүнийхээ хувьд хүмүүсийн хэлж байгаа үг, араншинд нэг их ач холбогдол өгөхгүй байж болох ч нөгөө талаас нь бодвол тэр нөхөр нүүрээ хөөгөөр будуулчихлаа гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, тэр хүн өөрийнхөө эсрэг хар пи-ар хийчихлээ гэсэн үг. Сэтгэгдэл үлдээсэн уншигчид Баасанхүүг юу гэж хэлсэнийг сонирхвол:

- Энхбаярын алиа салбадай
- жоом
- shitty boy
- бууны нохой
- нохойн гөлөг
- Түгжил
- мангар, эргүү
- заваан хог
- хөгийн амьтан
- адгийн амьтан
- хар мал
- бөгсний долоогуур
- тэнэг дурак

О.Баасанхүү эртэй сайндаа ч сонгогдоогүй, харин намын нэрээр (МАХН) орж ирсэн нэгэн. Ер нь намын жагсаалтаар орж ирдэг аргыг халахгүй бол энэ мэтийн "гайнууд" төрд шургалж нэмэр биш нэрмээс болдогийг одоо иргэд маань мэдэрч  байгаа байх. Баасанхүүгийн энэ санаачилсан ажил төр засгийн ажлыг гацааж, хайран цаг хугацаа алдуулж байна. Тэмүүжингийн асуудлаар Байнгын хороод хуралдаж, одоо нэгдсэн чуулганаар бас хуралдах юм гэнэ.  Хайран ч цаг! Улс оронд чухал хэрэгтэй, тулгамдсан, хүлээлгэж байгаа өөр чухал асуудлууд зөндөө байхад хажуугаар нь ийм санал оруулж ирж үймүүлнэ гэдэг бол хатуухан хэлэхэд Монгол улсын эрх ашигт дайсагнасан үйлдэл болж байна.  МАН-ынхан бол өөрсдийнхөө эрх ашгийн төлөө улсаа доош нь татахаа юман чинээ боддоггүй улс гэхэд нэг эвсэл болж төр засгийн эрхийг барилцаж байгаа МАХН-ын энэ нөхөр даанч увайгүй тэнэг юм даа. Хувийн сонирхолоо улсынхаас дээгүүр тавьдаг ийм нөхдийг дахиж сонгохгүй байх, сонгогдох боломж өгөхгүй байх тал дээр анхаармаар. Энэ хүн өөрийгөө ямар этгээд вэ гэдгээ иргэдэд болон намынхандаа таниулчихлаа шүү дээ. Тэр л бидэнд гол сургамж.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол