Цагдаагийн шинэ хувцас
Цагдаагийн шинэ дүрэмт хувцас |
Шинэ загварыг хэн зохиосон бэ? ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн Хувцас Судлалын Төвийн загвар зохиогчид, дизайнер, оёдлын технологич, эрдэмтэн багш нараас бүрдсэн 10 гаруй хүнтэй баг тусгай гэрээ байгуулан ажиллажээ. Төслийн явцад ЦЕГ, УМБГ зэрэг цагдаагийн байгууллагуудаас гарсан ажлын хэсэг дээрх багийнхантай санаа оноогоо хэлж зөвлөн хамтран ажилласан байна. Мэдээж бусад орны цагдаагийн хувцаснуудыг ч судалж, дэлхийн нийтийн хандлагыг ч бас тусгаж өгсөн байна. Ялангуяа хар хөх өнгө нийтлэг болсоныг анхаарч энэ өнгийг сонгожээ.
Миний бодоход муулаад байгаа хүмүүсийн хэлээд байгаа шиг "муухай, доожоогүй" болчихсон юм алга. Мэргэжлийн хүмүүс аль болохоор бүх шаардлагыг хангасан, олон хүний санаа зөвлөлгөө тусгаж хийсэн гээд байхад мэргэжлийн бус бид юу хэлэх билээ? Твиттер дээр зарим нь шинэ дүрэмт хувцастай цагдааг хараад "сүрдэх, бахархах сэтгэл төрөхөө байлаа" ч гэж байх шиг. Гаднаас харагдах байдал нь их "сүртэй" байх ёстой юм гэнэ. Амьтан хүн "сүрдүүлж" байх нь цагдаагийн зорилго биш юм аа. Их л сүртэй байвал "бахархах" юм байх. Бараг л Хитлерийн Германы үеийн цэрэг цагдаагийн дүрэмт хувцас шиг байсан бол таалах байсан бололтой. Яг үнэндээ бол хувцас нь чухал биш, доторхи хүн нь чухал юм. Ажлаа яаж хийж байна гэдгээр нь бахархах, эсвэл баалах тухай ярих ёстой юм. Харамсалтай нь гаднах өнгө үзэмж, харагдах байдлыг илүү шүтсэн "болжморууд" цөөнгүй байгаа нь илт. "Улстөржиж" муулж байгаа хэсгийг бол ойлгож байнаа. Харин зөвхөн өнгөн талаас нь харж "амаа билүүдэж" байгаа шувуухайнууд сайн бодоосой.
Comments
Post a Comment