Өөрчлөлтийг хүсвэл Тэмүүжинг дэмж!
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаад Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах шийдвэр гаргажээ. Одоо энэ асуудал УИХ-ын нэгдсэн хуралдаанаар орж байж эцсийн шийдвэр гарна. Эцсийн шийдвэр яаж ч гарч мэднэ. Тэмүүжин үлдэж ч мэднэ, хусагдаж ч мэднэ.
Хууль зүйн Байнгын хорооны бүрэлдэхүүнд АН-ын 9 гишүүн, МАН-ын 5 гишүүн, "Шударга ёс" эвсэлийн 5 гишүүн байдаг юм байна. Дарга нь Ш.Түвдэндорж. Энэ 19 гишүүнээс 15 гишүүн нь уг хуралд оролцож гурваас бусад нь (Р.Гончигдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин) сайдыг огцруулахыг дэмжсэн байна. МАН-ын 5 гишүүн дэмжих нь ойлгомжтой гэхэд дэмжих санал өгсөн бусад 7 гишүүд нь АН болон эвслийн гишүүд. Тэд яагаад МАН-тай хавсарч Хууль зүйн сайдаа "татаж унагаах" болов? Ганцхан л тайлбар олдож байна. Хууль зүйн салбарт хийж байгаа шинэчлэлт, өөрчлөлт тэднийг айлгажээ. Тэдний хувийн эрх ашиг, сонирхол хуулийн салбарт хийж буй энэ шинэчлэлээр хөндөгдөх учраас Тэмүүжинг зайлуулах нь маш чухал байж. Дараа нь мөнөөх шинэчлэлийг аажмаар сааруулах, улмаар болиулж зогсоох зорилготой бололтой. Энэ олигархуудын нэрс удахгүй ил болно.
Ард иргэдээс хамгийн их дэмжлэг хүлээж байгаа бөгөөд шинэчлэлийн салхи орж байгаа энэ салбарыг олигархууд хамгийн түрүүнд онилж дайрч байгаа нь энэ. Иргэдээс талархал хүлээж байгаа ажил тэдэнд таалагдахгүй байх өөр ямар шалтгаан байна? Зөвхөн хувийн сонирхол тэднийг нэгтгэлээ. Өөрөөр хэлбэл, тэд наагуураа нам эвсэл болж талцан "алалдах" боловч цаагуураа нэгдмэл сонирхолоо хамгаалахын тулд нам үл харгалзан эвсэж чаддаг юм байна гэдгээ харууллаа.
Одоо Монголын нийгэм дэх хамгийн булхайтай, бохирдсон, нэр хүндгүй энэ салбарыг өөрчилж шинэчлэхийн төлөө иргэд маань дуугарч тэмцэх цаг болжээ гэдгийг энэ үйл явдал анхааруулж байна. Иргэдийн дэмжлэггүй бол ганц Тэмүүжин зүтгээд нэмэргүй гэдэг нь хэнд ч илэрхий болжээ.

Comments
Post a Comment