Бямбацогт бас л биш ээ
Энэ МАН-д ер нь "толгой нь ажилладаг" хүн байна уу? Бүгд "хамуурсан" бололтой. Сөрөг хүчин гэдгээ сонгодог утгаар нь илэрхийлж чадахгүй байна. Эрх баригчдыг "сөрж унагах" гэсэн ганц зорилготой юм шиг. Ямар ч аргаар хамаагүй. Сүүлдээ бүр цайгаад УИХ-ын гишүүнийг эрхэнд халдаж байна. МАН-ын УИХ-д дахь бүлгийн дарга С.Бямбацогтийг УИХ-ын Халдашгүй байдлын Дэд хороонд шалгуулахаар АН-ынхан хүсэлт гаргажээ. Зөв. УИХ-ын гишүүнийг хуралдаа битгий суу гэж шаардах эрх түүнд бий юу? Энэ залууг МАН дотроо овоо зөв бодолтой цөөхөн хүний нэг гэж бодож явсан чинь бусдаасаа нэг их ялгаагүй бололтой.
Уг нь ойлгож ядаад байх юмгүй энгийн асуудал л даа. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг хэлэлцэхэд битгий байлц гээд байгаа МАН-ын тавьсан шаардлагын гол шалтгаан нь "ашиг сонирхолын зөрчилтэй" учраас гээд байгаа. Өөрөөр хэлбэл тухай гишүүний "хувийн ашиг сонирхол" хөндөгдөх учраас уг хуулийг хэлэлцэхэд Та битгий оролц гэж байгаа юм. Тэгвэл ямар хууль хэлэлцэх гээд байгаа билээ? Давхар дээлийг дан болгох тухай хууль шүү дээ. Сайдын алба хашиж байгаа УИХ-ын гишүүдийн (Ерөнхий сайд Алтанхуягаас эхлээд л Хууль Зүйн сайд Тэмүүжин гээд 17 "давхар дээлтэн" буй) сайдын тамгыг хурааж авна гэсэн үг. Эндээс хамгийн эхний асуулт гарч ирж байна:
- Сайдын албан тушаал нь хашиж байгаа хүнийхээ хувийн ашиг сонирхолыг хангадаг гэсэн үг үү? МАН-ынхаар бол тийм болох гээд байна. Өөрөөр хэлбэл, Алтанхуягаас Ерөнхий сайдын тамгыг нь булаагаад авчихаар тэр хүний хувийн ашиг сонирхол хөндөгдөх гээд байнаа даа. Тийм учраас тэр хүнийг уг хуулийг хэлэлцэхэд битгий оролц гээд байгаа юм. Өөрийнх нь "хувь заяаг" шийдэх гэж байхад холхон бай гэсэн үг.
Хэрэв тийм бол Алтанхуяг гэдэг нөхөр сайдынхаа албан тушаалыг хувийн ашиг сонирхолдоо яаж ашигласан бэ гэдэг асуулт тавигдана. Ер нь бол "хувьдаа ашигласаныг" нь МАН-ынхан мэдэж байгаа учраас "ашиг сонирхолын зөрчилтэй" гээд байгаа юм болов уу. Логикоор ийм дүгнэлт гарч байна. Харин яаж ашигласаныг баримт нотолгоотой гаргаж тавибал тэр хүнийг огцруулах асуудал тавигдах ёстой юм. Тэрнээс биш зүгээр л "дээлийг нь тайлаад" орхих биш харин ч бүр албан тушаалаа урвуулан ашигласан гээд ноцтой асуудал үүсгэх ёстой. Хэрэв нотолж чадахгүй бол тэр 17 гишүүнийг гүтгэсэн (албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо ашигладаг гэж), нэр хүндэд нь халдсан гэдэг хэрэгт ойчиж таарна.
Хэрвээ "давхар дээлтэй" 17 гишүүн маань сайдынхаа албан тушаалыг хувийн ашиг сонирхолдоо ашигладаггүй юм бол тэд нар УИХ-ын гишүүнийхээ эрхийг эдэлж хууль хэлэлцэх ямар ч хуралдаан дээр байлцаж саналаа өгөх эрхтэй. "Давхар дээлийг дан болгох" хуулийг хэлэлцэхэд эдгээр сайдуудад "ашиг сонирхолын зөрчил" үүсэхгүй гэсэн үг. Бямбацогт дарга төр засгийн томилгооны албан тушаалыг хувийн бизнесийн сонирхолтой адилхан бодож "андуураад" байх шиг. Тэгвэл жишээ авч тайлбарлая. "Тамхины хяналтын тухай" хууль, эсвэл "Архи, тамхины онцгой албан татварыг нэмэх тухай" хууль зэргийг хэлэлцэхэд, жишээ нь, УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн хувьд "ашиг сонирхолын зөрчил" үүсэх бөгөөд яагаад гэвэл мань гишүүн Монголдоо ганц тамхины үйлдвэртэй (Монгол Тамхи компанийн эзэн) болохоор тэр. Ц.Дашдорж гишүүний хувийн бизнест нөлөөлөх хууль яригдаж байгаа учраас тэр хүний "хувийн ашиг сонирхол" хөндөгдөж байгаа юм. Ийм учраас Дашдорж гишүүн хуульд заасны дагуу "ашиг сонирхолын зөрчилтэй" гэж хэлээд уг хуулийг хэлэлцэх хуралд суух ёсгүй юм. Үүнтэй адил оюутны сургалтын төлбөрийн асуудал хэлэлцэх үед Д.Оюунхорол гишүүн хувийн дээд сургуультай учраас бас "сонирхлын зөрчил" үүснэ. Жишээ авсан дээрх тохиолдлуудад эдгээр 2 гишүүний "хувийн бизнесийн ашиг сонирхол" хөндөгдөж байгаа учраас жинхэнэ "ашиг сонирхолын зөрчил" гэгч бий болж байгаа юм.
"Давхар дээлний" асуудлыг эдгээр тохиолдлуудтай адилтгаж зүйрлэж яриад байгаа нь Бямбацогт даргын мэдсээр байж зориуд хийж байгаа үйлдэл үү, эсвэл үнэхээр ялгааг нь олж харах ухаан нь дутаад байна уу гэдгийг мэдэхгүй юм. Ямар ч байлаа гэсэн, төрийн сайдын албан тушаалыг хувийн бизнестэй адилтгаж болно гэж үү?
Бямбацогт даргын өгсөн ярилцлагад нэг "сонин" өгүүлбэр байна. "УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хаших нь Монгол Улсыг засаглалын хямралд авчирч байна." гэжээ. МАН засаг барьж байх үед гишүүд нь мөн адилхан "давхар дээлтэй" байсан боловч тэднээс болж "засаглалын хямрал" болоогүй юм байх. АН-ын үед л давхар дээлтэнгүүд засаг "хямраагаад" байгаа бололтой. Эхнэрийнхээ "гараар могой бариулдаг" Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр , "Манай намын засаглалын үед "давхар дээлтэн" цөөхөн байсан" гэж жиргэж байх юм. Олон цөөндөө байгаа юм уу, эсвэл угаасаа "давхар дээл" хэрэггүй гээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна.
Тэрээр цааш нь, "Мөн Монгол Улсын эдийн засаг хямралын байдалд орж, нийгэм хүнд байдалд орлоо. Энэ бүхэн ажлаа хийж чадахгүй байгаа Засгийн газрын гишүүдтэй холбоотой гэж үзэж байна" гэсэн байна. Тэгвэл эдийн засаг хямраад байгаа нь бас "давхар дээлтэй" холбоотой юм уу, эсвэл "ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартай" холбоотой юм уу гэдгийг ялгаж салгаж тодорхой болгох хэрэгтэй юм шиг. Эндээс ухвал, нэг болохоор "давхар дээл" гай болоод байгаа юм шиг, эсвэл сайдууд нь ажлаа сайн хийж чадахгүй эдийн засгийг "унагаад" байгаа юм шиг, аль нь мэдэгдэхгүй ойлгомжгүй байна. Ийм учраас энийгээ ойлгомжтой болгох шаардлагатай байна. Тэгээд хамгийн гол нь онилоод байгаа 17 гишүүн ашиг сонирхолын яг ямар "зөрчилтэй" байгааг тодруулахгүй бол ийм "битүү" юм яриад байж таарахгүй.
МАН-ын хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг бүхэн асуулт дагуулж байна. Чухам л бид хамгийн ууган туршлагатай нам гээд сагсуураад байсан чинь алив? Нэрнээс өөр юм үлдээгүй бололтой. Болчимгүй, бодлогогүй авир гаргаж байж өөрсдийгөө эвгүй байдалд оруулаад байгаа бус уу? Ерөөсөө л төр засгийг болж өгвөл жаахан ч гэсэн үймүүлээд, эрх баригчдын нэр хүндийг унагаагаад авахсан гэсэн атгаг бодол байхаас биш, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө, нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө өчүүхэн ч санаа тавьж байгаа юм алга. Давхар дээлийг тайлуулчихвал МАН-д ашигтай. Сайдуудын суудалд өөрсдийн хүнээ оруулах гэдэг утгаараа биш, харин ажлаа муу хийж байсан нөхдийг бид тэмцэж байж зайлууллаа гэдэг тархи угаалт хийх боломжтой болох учраас тэр. Эдийн засгийн байдал хүндэрсэн нь дотоодын гэхээсээ илүү гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан гэдэг тайлбарын оронд АН-ын арчаагүй хэдэн сайдаас болсон гэдэг ойлголтыг ард иргэдэд төрүүлэх нь МАН-ын туйлын зорилго.
Тэгвэл үр дүн нь юу болох вэ?
1. Монголын улс төр, нийгмийн байдал тогтворгүй гэж харагдана.
2. Бараг 2 жил шахуу ажлаа хийгээд ирсэн нөхдийг болиулаад оронд нь шинэ хүн тавих нь хайран цаг гарздахаас өөр юм авчрахгүй.
Шинэ сайд нар МАН-аас томилогдохгүйгээс хойш МАН-ын бодлого, аргаар ажиллахгүй нь ойлгомжтой бөгөөд харин эрх баригчдын амлалт зорилгод нийцсэн нэгдмэл бодлогод л захирагдаж ажиллана. Тийм болохоор хүнийг нь солиод өөрчлөлт гарахгүй. Гаднаас хамааралтай эдийн засаг нь гэнэт сайжраад унахгүй. Өөрөөр хэлбэл, Доржийг Дондогоор солиод МАН-ын бахыг хангахаас өөр хэнд ч ашиг авчрахгүй гэсэн үг.
2016 оны сонгуулийг хараалчихаад одооноос ингэж улс нийгэмдээ аюултай тоглоомоор тоглож байгаа нь энэ нам хүчний "дотуур тамирыг" илтгэх шиг. Харамсалтай нь тараа таниулсан иймэрхүү үйлдэл нь 16 онд тус биш ус болно гэдгийг ухаарах ухаан тэдэнд алга.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт (Зургийг Eagle.mn) |

Comments
Post a Comment