Д.Сугар Үндсэн Хуулийн Цэцийнхэний "гарыг хүндрүүлсэн" үү?

ҮХЦ-ийн амь нэгтэй хамт олон
Үндсэн Хуулийн Цэцийн (ҮХЦ)  дарга Ж.Амарсанаа тушаал гаргаж ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг 3 сарын хугацаанд цалинг нь 30%-иар бууруулж шийтгэсүгэй гэжээ.  Яагаад гэсэн чинь хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу, дутуу бөглөж хууль зөрчиж байсан тул ийм хариуцлага тооцсон гэнэ. Сугар өөрөө харин үүнийг "хүлээн зөвшөөрөхгүй" байгаа гэнэ. Тэрээр хууль зөрчсөн хэргийг нь  хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учраас одоо энэ тухай ярих нь буруу бөгөөд тэгээд ч Төрийн Өмчийн Хорооны даргын алдааны төлөө ҮХЦ  өнөөдөр захиргааны арга хэмжээ авах ёсгүй гэж үзэж байгаа юм байна. Энэ орлогоо нуусан хэрэг нь мань эрийг ТӨХ-ны даргаар ажиллаж   байх үеийн хэрэг бололтой.


Дээхэн үед цагдаа, прокуророос  ҮХЦ-эд албан бичиг явуулж Д.Сугарыг цэцийн гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтийг тавьсан боловч тэр үед ҮХЦ дотроо хуралдаад  зөвшөөрөөгүй. (ҮХЦ-ийн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг Цэц өөрөө хуралдаж олонхиороо шийддэг хуультай). МИАТ-ын даатгалын мөнгө угаасан хэрэгтэй холбогдуулж шалгах шаардлага байна гээд байхад өмөөрөөд аваад үлдэж билээ. Сая Сугарын  оффшор данс болон хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хууль зөрчсөнийг Авилгатай Тэмцэх Газраас (АТГ) мэдэгдэж албан бичиг өгсөний дараа Амарсанаа дарга "сахилгагүй гишүүнээ"  шийтгэх  тушаал гаргасан нь энэ. Айл болгонд нэг "сахилгагүй хүүхэд" байдаг гэдэгчлэн ҮХЦ-эд бас нэг ийм "хүүхэд" байгаа нь Д.Сугар бололтой. ҮХЦ энэ "хүүхдээ"  өмөөрч эрхлүүлэх гэж жигтэйхэн. Д.Сугар бас Эрдэнэтийн ган бөмбөлгийн хэрэгт  нэр нь дуулдаж байгаа хүн. Өөр бас юу ч гарах юм билээ. Тэр болгонд ҮХЦ-ийн бусад гишүүд нь "цээжээрээ хамгаалаад" аваад үлдэх байх л даа.

Ер нь ҮХЦ нь ийм байхад жирийн иргэд бид юу ярих юм бэ? Энэ байгууллага чинь Үндсэн Хуулийг сахин хамгаалдаг "бие хамгаалагч" нь биз дээ?  Гэм буруутайгаа өөрөө хүлээчихсэн бөгөөд дээрээс нь өөр бусад хэрэгт ч холбоотой байж болзошгүй учраас  шалгуулах шаардлагатай гэдгийг нь  хуулийн байгууллагаас мэдэгдээд бичиг сачиг хүртэл чулуудаад байхад ийм хүнийг өмгөөлөөд (эсвэл цалингаар нь торгосон болж) байгаа ҮХЦ-ийн дарга цэргүүдэд ичих булчирхай гэж байна уу?  Өөрсдөө "өрөөсөн дугуйнууд" нь учраас ингээд байна уу?  Эсвэл Сугар  тэд нарын "гарыг хүндрүүлсэн" юм болов уу?! Ингэж хардахаас өөр яах юм?! Ёс зүй гэдгийг жинхэнэ утгаар нь мэддэг, мэдэрдэг улс орнуудад бол ийм хүн хэл аманд орооцолдсон нь баригдах л юм бол "ичээд" өөрөө огцордог. Гэтэл манайд яаж байна? "Тэр чинь аль дээр үед болоод өнгөрсөн хэрэг учраас одоо хүчингүй болсон" гэж ичих ч үгүй хэлээд сууж байна. Цуг ажилладаг хэд нь ч "цайчихсан" бололтой. Торгосон болоод л аваад үлдэж байна. Хууль дүрэм сахиулах ёстой "мэргэд" нь ингэж "цагаандаа гарна" гэдэг бол тун сэжигтэй. Мөнгө бүхнийг дийлдэг болсон орчин цагийн Монголд "борлогдохгүй  хүн" ч гэж алга болсон юм шиг.  Дээр нь ганц хөх тэнгэр л байдаг гэгддэг   ҮХЦ нь "биеэ үнэлээд" байхаар чинь Даяар Монголынхон ядарсан муусайн хүүхнүүдийн үсийг хусаад ч яах юм билээ.

Ичих булчирхай нь ажиллахаа байсан ҮХЦ-ийнхэн:

Ж.Амарсанаа (ҮХЦ-ийн дарга)


Н.Жанцан (орлогч дарга) 
П.Очирбат
Д.Сугар


 

Д.Солонго

Д.Ганзориг

  

Д.Наранчимэг
Т.Лхагваа
  
Ш.Цогтоо


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө