МАН-ыг даган баясагчид "яван хатна"

Х.Тэмүүжин
Тэмүүжин сайдыг "цааш нь харуулах" том аян өрнөж байна. Мөн "давхар дээлийг" тайлуулах нэрийн дор Засгийн газрын сайдуудыг "огцруулж" засгийг бужигнуулах зорилготой компанит ажил ид явж байна. Энэ бүхний эцсийн зорилго ойлгомжтой. Засаг төрийн ажлыг тасалдуулж, эрх баригчдыг "шороотой хутгах" гэсэн санаа. Улс төрийн, нийгмийн байдал тогтворгүй болж, нам хүчнүүдийн хооронд хэрүүл зодооноос үүдэн  төр засгийн хамаг ажил цалгардаж (адаглаад 17 сайдын оронд шинээр 17 хүн томилох, батлах гээд л бөөн цаг хугацаа үрсэн ажил болно)  хайран цаг хугацаа алдах нь сөрөг хүчин гэгдэх МАН-д "ашигтай" юм. Хэрэв 17 сайд ажлаа өглөө гэхэд шинэ сайдуудын суудлаас МАН-д олдохгүй,  харин эрх баригчдаас л сонгогдоно. Тэгвэл МАН заавал одоо "дан дээлтэй" болгох гэж улайрах нь юу билээ?  Ганцхан л  зорилготой:  Одоогийн эрх баригчдыг муухай харагдуулах, нэр хүндийг унагааж авах л зорилготой. Энэ бүхэн бол тэдний ирэх сонгуульд бэлдэж байгаа  "угтвар ажил" нь юм.

УИХ-ын гишүүн Баасанхүү гэгч Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өгчээ. Хуучин НАХЯ-ны Тусгай Албаны ажилтан байсан, өмгөөлөгч Л.Санжаасүрэн сая өгсөн  ярилцлагандаа  "Хэрэв үнэхээр л нийтийн эрх ашиг, нийгмийн сайн сайхны тухай ярьж байгаа бол хууль зүйн салбарт хийж байгаа шинэчлэлийг эхлүүлсэн хүнээр нь дуусгах хэрэгтэй. Энэ шинэчлэлийг бүр 1992 оноос хийх ёстой байсан юм. Улс төрийн томчууд нь бүгд шахам хамгаалалтын жижиг жижиг зэвсэгт отрядтай, хэн ч тэднийг яаж ч чадахгүй байна. Тэд эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай, ашигт малтмалын олон ордтой, банк санхүүгийн тулам болсон, тусгай алба, хуулийн бүх байгууллагуудад төлөөллөө шургуулсан. Ийм нөхцөлд хэн ч тэднийг дийлэхгүй л дээ. Тэгэхээр Х.Тэмүүжин сайд бол ганцаардаж байгаа, би тэгж л харж байна" гэжээ.  Хуулийн салбарын шинэчлэлийг эсэргүүцэгчид  Тэмүүжин сайдыг  зайлуулахын тулд, шинэчлэлт өөрчлөлтийг зогсоохын тулд олон "ажил" хийж байгаа. Баасанхүүгийн үйлдэл үүний нэг жишээ.

Тэмүүжин сайд твитерээр жиргэхдээ, "Хуулийн салбарын шинэчлэл эцэстээ нам дамжсан цагаан захтнууд, гэмт хэрэгтэнтэйгээ сүлбэлдсэн хуулийн ажилтан, хуулийн байгууллагаар хамгаалуулсан авилгачтай тэмцэхэд хүрч байна.  Төрийн өмчийг, улс төрийн намыг, Засгийн газрын яамдыг хувьчилж авсан шигээ хуулийн байгууллагыг хувьчилж авна гэж бодож байгаа бол би   тэдэнд ҮГҮЙ  гэж хэлж байна.  Та нарын хүссэнээр өөрөө огцрохгүй ээ. Юу ч гэж гүтгэж доромжилсон сөрж зогсох л болно. Хүсэж байгаа бол ил гараад товчлуураа дарцгаа" гэсэн байна. Бүлэг цөөвөр чононуудын эсрэг ганцаараа зогсох хоточ банхарыг санагдуулах мэт.

Өнгөрсөн жил ч мөн "захиалгаар" их бөмбөгдүүлсэн дээ.  Сайдын эхнэр хүүхдийг нь хүртэл заналхийлж байв даа. Л.Мөнхбаясгалан гэгч сэтгүүлч нэртэй  увайгүй нэгэн  бас л дутахгүй  дайрч байсан юмдаг. (Энэ тухай http://bodonchor.blogspot.com/2013/06/blog-post_11.html рүү орж үзээрэй).   Энэ  мулгуу хүүхэн сая бас л "давхар дээлийг" тайлах тухай "Сайдын цалин авч байгаа бол сонирхолын зөрчилтэй" гэсэн нийтлэл бичжээ. (Нийтлэлийг энэ холбоосоор орж уншина уу:  http://munkhbayasgalan.niitlelch.mn/content/6004.shtml )
Нийтлэлийнх нь гарчигт "сонирхолын зөрчил" гэдэг үг  оржээ.  "Сонирхолын зөрчил" гэдэг томъёолол  хуулинд байхгүй , харин "ашиг сонирхолын зөрчил" гэдэг нэр томъёо бий. (ашиг гэдэг үгийг гээвэл утга санаа нь алдагдана). Хуулиас нь  иш татая:

2012 онд батлагдсан "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хуульд юу гэж томъёолсоныг харъя. Уг хуулийн 3.1.3.-д, " "aшиг сонирхолын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно".

(дэлгэрэнгүйг http://bodonchor.blogspot.com/2014/04/blog-post_8.html холбоосоор "МАН-ын захиа"-наас уншина уу)


Хуулийнхаа нэр томъёо, тодорхойлолтыг эхлээд сайн уншиж ойлгох хэрэгтэй.  "Сайдын алба", "хувийн бизнес" хоёр шал тусдаа хоёр зүйл юм.  Энгийнээр хэлэхэд, "сайдын алба" бол "ашиг олдог" ажил биш, харин "хувийн компани" бол ашгийн төлөө бөгөөд ашиг олдог ажил. Сайдын цалинг "ашиг олз" гэж  хэлэхгүй. Энэ бол төрийн томилгооны ажил хийснийхээ төлөө авч байгаа  "хөлс". Тэгэхээр сайдын цалин авч байгаа нь "ашиг сонирхолын зөрчил" үүсгэнэ гэж хэлж байгаа  нь зөөлөн хэлэхэд их мунхаг хэрэг. Сайдын албан тушаал "ашгийн сонирхол" үүсгэх ёсгүй бөгөөд хэрвээ  "үүсгэсэн"  бол  "албан тушаалаа урвуулан ашигласан" болж таарна. Хэрэв энэ утгаар хэлж байгаа бол их ноцтой асуудал үүснэ. Харин  

сайдын цалинг "ашиг сонирхол" гэж нэрлээд байгаа бол  чааваас даа гэхээс өөр хэлэх ч үг алга. 

МАН-ынхан "ашиг сонирхолын зөрчил" үүснэ гэж тодорхойлоод хууль яриад байгаа  учраас ингэж тайлбарлалаа. Харин ингэхийн оронд зүгээр "сайдынхаа албатай зууралдах хувийн сонирхол (хувийн ашиг сонирхол биш шүү!)  байхгүй бол санал хураалтанд оролцохоос татгалзана уу" гэж "гуйх" ёстой байсан юм. Гуйх нь эвгүй гээд байгаа бол "уриалах" гэж сайхан үг бас бий. Тэрнээс биш огт холбогдолгүй хуулийн заалт  иш татаж, ард түмний нэр барин "айлгаж", албан бичгээр шаардлага өгөх хэрэггүй байсан юм.  Сайдынхаа ажлыг хийх сонирхолтой хүн байж болох, мөн тэр албаа өгчихье гэсэн хүн ч байж мэднэ. Тийм болохоор УИХ-ын гишүүний эрхээ эдлээд тухайн хууль хэлэлцэх үед өөрийнхөө  саналыг  өгөх нь зүйн хэрэг. Харин гишүүний эрхэнд халдаж, "Битгий хуралд оролц" гэж байгаа нь маш бүдүүлэг алдаа.   


Дахиад жишээ авъя. Би өмнөх нэгэн нийтлэлдээ МАН-ын гишүүн Ц.Дашдоржийн хувийн бизнесээр жишээ авсан билээ. Харин энэ удаа "аавын хүүг алаг үзэхгүйн"   тулд АН-ын нэг гишүүнээр жишээ татлаа. УИХ-ын гишүүн Г.Батхүүг АПУ компаны "эзэн" гэдэг. АН-ын толгой баячуудын нэг л дээ.  Тэгвэл  архитай холбоотой (татварыг нь нэмэх, хасах ч юм уу, эсвэл импорт, экспорттой холбоотой)  ямар нэгэн хууль хэлэлцэхэд энэ нөхөр оролцох нь жинхэнэ "ашиг сонирхолын зөрчил" үүсгэнэ.  Хэрэв жишээ нь, архины онцгой албан татварыг нэмэгдүүлнээ гэвэл энэ хүний (АПУ) хувийн бизнесийн ашиг орлого буурах учраас нөхөр эсрэг кнопоо дарах нь ойлгомжтой. Хуулийг батлуулахын эсрэг саналаа өгөх нь байна шүү дээ. Бас болоогүй хичнээн ч гишүүнийг өөрийнхөө талд лоббидож эсрэг санал өгүүлэх юм бүү мэд.  Тийм учраас ийм хууль хэлэлцэх үед Батхүү гишүүн  хуулийнхаа дагуу "чөлөө аваад" хуралд суухгүй ёстой юм. Хуульд зааснаар "хувийн ашиг сонирхол" (АПУ компаны орлогыг бууруулахгүй байх) нь  "нийтийн ашиг сонирхолтой" (улсын төсвийн орлого нэмэгдэхтэй) зөрчилдөж байгаа учраас ингэх ёстой. Ийм зорилгоор ч дээр иш татсан хуулийг баталсан юм. 


Мөнхбаясгалангийн мунхаглаад  байгаа шиг  сайдууд  албаа өгчихвөл сайдын цалингаа "алдчихна" гэж  "сонирхол нь зөрчилдөөд" байгаа юм биш.  Энэ хүүхэн , "Цалинг нь авч идчихээд сонирхолын зөрчилгүй гэвэл ёстой хуц" гэж загнажээ.   Мөнөөх  17 гишүүнийг  сайдын цалингаа "алдчихна" гэхээс айж  "гол нь тасрах"  гээд  байна гэж ойлгосон байгаа биз?!   "Гуц уль" гэж омогдож байгаа нь   энэ хүүхэн  ямар их хорсол зүхэлтэй байгааг илтгэнэ.  Тэр жил хувийнх нь телевизийг шаардлага хангаагүй гээд хаачихсанаас үүдэлтэй хорсол тийм ч амархан тайлагдахгүй байгаа  бололтой. Харин сая  шинээр  "2-р суваг"  хэмээх нэртэй телевизээ нээсэн тухай мэдээ гарчээ. Мэдээ, мэдээллийн чиглэлээр ажиллах энэ телевиз хачирхалтай нь  гараагаа "Халтар царайт" киногоор эхэлж байгаа гэнэ. Солонгосын "савангаар" тархиа угаалгасан Монголчууд  "Халтар царайт" руу хошуурна гэж тооцож л дээ.  Үзэгчдээ татах арга  нь юм уу даа.  Ядарсан ч арга бол доо.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол