Жүжиглэдэг өмгөөлөгчид

Нөгөө 7 сарын 1-ний хэргээр шүүгдэх гэж байгаа цагдаагийн удирдлагад байсан нэг генерал, гурван хурандаа нарын өмгөөлөгчид  ажлаа өгч гэнээ.  3 сарн 28 -нд  эхэлж байсан шүүх хурал дээр гэнэт ажлаа хийж чадахгүй гэж мэдэгдээд шүүх хурлыг гацааж байсан хүмүүс.
Тэр үед зүй нь өмгөөлж байгаа хүмүүстээ хэлж чөлөөлөгдөх ёстой байсан юм. Урьдчилаад шүү.  Тэрнээс биш шүүх хурал явагдах гэж байхад ийм  шийдвэр гаргана гэдэг чинь шүүхийг үл хүндэтгэсэн бүдүүлэг явдал. Үүнийхээ төлөө шийтгэл хүлээх ёстой.

Тэд нар сая л үйлчлүүлэгч нартаа цаашид өмгөөлж чадахгүй гэдгээ хэлж гэнэ.  Гол шалтгаан нь тэдний өмгөөлөх ур чадвар, мэдлэг дутмаг байна гэнээ. (ха-ха) Үүнийгээ  сая л мэдэж авсан юм байх. Өнгөрсөн хэдэн жил үүнийгээ мэдээгүй явсан нь тоогүй.

Гэхдээ учир мэддэг хүмүүс энэ явдлыг зүгээр л шүүх хурлыг хойшлуулж, цаг хожих гэсэн арга заль гэж байна. Учир нь шүүгдэгч  этгээдүүд шинээр өмгөөлөгч авах ба тэдгээр шинэ өмгөөлөгчид нь хавтаст хэрэгтэй танилцах гэж өчнөөн цаг хугацаа орно. Ингэж байтал юу ч болоо билээ. МАН сонгуульд дахиж луйвардаж ялаад, за тэгээд Ерөнхийлөгч нь 13 онд өөр хүн болчихвол бас байдал гэмтэнгүүдэд ашигтай эргэж мэдэх учраас тэдний хувьд цаг хожих нь их чухал гэдгийг ойлгож ядах юмгүй.

Мөнөөх ур чадвар муутайгаа сая мэдсэн өмгөөлөгч нараас О.Алтангэрэл (зураг) гэгч нөхөр их цор цор гэж байна гэнэ. Түүний хувьд мэдлэг ур чадвар дутсанаас болж өмгөөлөхөөсөө татгалзаагүй бололтой.  Харин ийм алхам хийхэд хүргэсэн гол буруутан  нь шүүх гэнэ. Шүүх мань эрийг ажлыг нь  хийлгээгүй юм байхаа.  Шүүх хууль бус үйлдэл хийсэн гэнэ. Тэгээд шүүхтэй үзэлцэнэ гэлээ. Бас л жүжиг.

Ийм нэг марзан хэдэн өмгөөлөгч нар ойрын  үед ``од`` боллоо. Хуулийн хүмүүс нь  ингээд жүжиг тоглоод эхлэхээр чинь одоо бид яах болж байнаа?  Хэндээ итгэж өмгөөлүүлэх болж байна? Өмгөөлөгчдийн дотор цэвэрлэгээ хийхгүй бол болохоо байжээ. Өмгөөлөгч хүний үүрэг хариуцлага, ёс зүйг нарийн заасан хуулийг шинээр батлуулж мөрдүүлэхгүй бол иймэрхүү хачин юм их  гарна. Шүүгч нарын тухайд ч мөн адил. Ер нь энэ хууль, шүүхийн системд мундаг өөрчлөлт хийж янзлахгүй бол заваан юм мөн ч их байгааг хүмүүс бэлхнээ мэдэж байгаа. Олон ч жил тэслээ дээ. Ерөнхийлөгчийн өргөн барьж батлуулсан шүүхийн шинэчлэлтийн тухай багц хууль эрс өөрчлөлт авчрах байх гэж найдая.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө