Улсын начин Д.Одхүү

Улсын начин Д.Одхүү дахиад хүн зодчихож гэнээ. А яадгийн, зодоо л биз. Улсын начин Д.Одхүү шоронд орчихож гэнээ. А яадгийн ороо л биз...

А яадгийн ... гэсээр байтал нэг сайхан бөх маань эвдэрч гүйцлээ. Зодуулсан нэг нь "би ёстой гомдоогүй шүү"  гэж найр тавиад л, зодоонд дуртай Хүрэлсүх мэт нь хамгаалалтын албандаа авч "авъяасыг" нь улам хөгжүүлээд л.

Сая манай хүн бас л 2 найз бөхчүүдээ барьж аваад баруун солгойгүй балбасан юм байх. Улсын заан Баярсайхан гомдолтой  гээд хэрэг үүсгүүлээд явж байгаа гэнэ. Нөгөө нэг  зодуулсан бөх нь манай олимпийн аварга Түвшинбаяр.  Зодоон болсон рестораны хамгаалагчид нь дэмий л тойрч гүйгээд байсан гэх. Аргагүй л дээ. Манай Одхүү бол тэр хэдийн дунд жинхэнэ эргэх   юм чинь.

Улсын начин Д.Одхүү нас барчихаж гэнээ. Муу ёр! Гэхдээ иймэрхүү муу  ёрын юм тохиолдож Одхүү маань сүйд болох вий дээ. Олон хавар нэгэндээ гэж. Ингэсээр яваад нэг өдөр ямар гай таарахыг хэн ч мэдэхгүй. Залуу хүн энэ мэтийг ухаарч сайхан амьдрах юмсан даа. Нэг л олдох амьдрал шүү дээ, Одхүү минь! За тэр хойд нас энээ тэрээд бүү үнэмшээрэй. Одоо байгаа насандаа л хүн шиг сайхан амьдраад, үзэх амтлах юмаа бүрэн гүйцээгээд дуусвал одоо болоо шүү дээ.

Архи гэдэг арван тамтай эд. Тийм болохоор чамайг тэр 10 тамынхаа нэг рүү аваачих гээд байна шүү дээ. Тэр нь шорон. Хүсээд байх газар биш, тэр тусмаа чам шиг сайхан бөхчүүд  сууж байдаг газар ч биш. Ганц олдох насныхаа нэг хэсгийг  тэнд өнгөрөөх хайран. Энэ удаа гайгүй өнгөрвөл аз гэж бодоод бөндгөрөө жаахан ажиллуулах цаг болжээ.

Улсын начин Д.Одхүү засарч гэнээ. За яамай даа. Ийм сайхан мэдээ удахгүй ирэх болтугай.



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө