Ганц хүний нам

МАХН  эвслийн засгийн газраас сайд нараа гар гэж тушаажээ. Шалтгаан нь эвслийн засгийн газар намынх нь дарга Энхбаярыг огт тоохгүй орхисон бөгөөд МАХН-ын нэрээр засагт орсон сайдууд нь даргыгаа суллуулах тухай ерөөсөө үг дуугараагүй учраас гэнэ.

Энхбаярын авгай Цолмон хатагтай МАХН-ын томчуудыг дуудаж цуглуулаад баахан загнасан юм байх. Та нар манай нөхрийн буянаар өндөр албан тушаалд оччихоод нөхрийг маань суллуулах талаар юу ч хийхгүй өдий болтол зүгээр л мөнгийг нь идэж уулаа гэж бууж гарсан гэнэ.
Тэгээд ичсэн сайдууд тэрэ хуралд суусан  олонхийн шийдвэрээр засгаас гарахаа амлажээ.

МАХН-ын сайдуудыг засгаас гарна, гарахгүй гэж хоёр янзаар ярьцгааж байна. Гарвал гарна л биз. Гарзтай юм биш. Өөрсдөө л хохирно. Энхбаярыг тэдний хатгаасаар суллана гэж юу байсан юм. Сэрчихгүй бол сайхан л зүүд байна.

Энхбаяр харин гарч чадахгүй болохоороо "үхэхээсээ өмнө үхэр буугаа" тавьж магадгүй. Тэр буу нь МАН-ын луйварчид болох Ерөнхий сайд байсан Батболд, МАН-ын Ерөнхий нарийн байсан Хүрэлсүх, Хууль зүйн сайд байсан Нямдорж, хотын дарга байсан Энхболд, хотын ерөнхий менежэр байсан Бадамжунай гэх мэтийн хүмүүсийг онилох бололтой.

Эдгээр нөхдийн идсэн уусныг бүгдийг нь илчлээд нэгмөсөн дуусна гэсэн гэнэ. МАХН-ынхан  тэднийг хэрвээ намын даргыг нь шоронгоос гаргах талаар ажиллахгүй бол Авилгатай Тэмцэх Газар (АТГ) өгнө гэж айлгаж байна. Гэвч тэд хэр зэрэг айх юм бол доо? Энхбаярт илчлэх юм байгаа бололтой. Хэрэв баримттай юм ярьж байгаа бол сайн хэрэг. Нэг луйварчин бусдыгаа илчиллээ гэсэн үг. Энэ төр засаг улам цэвэршинэ.

Энхбаярын төрсөн дүү Энхтуяа гадаад руу гараад ор сураггүй алга болжээ. Манай тал Интерполд хүсэлт тавиад эрэн сурвалжилж байгаа гэсэн. Хэзээ нэг цагт олдож л таарна. Ахтайгаа хамтарч их шамшигдуулж луйвардаа биз дээ, бодвол. Гэм зэмгүй цагаан тагтаа байсан бол юундаа ингэж эх орноосоо зугтаан харь газар нуугдан бүгэх билээ?

МАХН яаж ч тийчигнэсэн Монголын амьдрал урагшлахаараа урагшилна. Аяндаа ард иргэд маань ойлгож ухаарах биз ээ. Нэг хүнийг тахин шүтэж нийлсэн, аман дээрээ шударга ёс яриад ачир дээрээ ганц хүний төлөө шүүхэд нөлөөлж дарамтлахаас буцахгүй байгаа энэ МАХН нэртэй хэдэн хүний цуглуулга чинь жинхэнэ улс эх орныхоо төлөө юм уу үгүй юу гэдгийг ялгаж салгаж ойлгодог болно. Тэр цагт энэ нам тойрон хүрээлэх дэмжигчгүй болж аяндаа замхран алга болох юм аа.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө