Мөнхбаяр нар суллагджээ

Гал Үндэстэн холбооны хоригдсон нөхөд суллагджээ. Батлан даалтаар гаргасан бололтой. Манай шүүх цагдаагийнхан юм л бол барьж аваачаад хийчих донтой улсууд юмаа. Ноцтой гэмт хэрэг үйдсэн этгээдийг бусдаас тусгаарлаж хорих шаардлага байдаг байх. Харин гадуур байцаагаад хэргийг нь шийдчих хүмүүсийг заавал шоронд хорьж эрүүл мэндийг нь хохироох ямар шаардлага байнаа?

Мөнхбаяр нарын Гал Үндэстэн холбооны тэмцэгчид бол нийгэм болоод иргэдэд аюултай, хүн цочмоор гэмт хэрэг хийсэн хүмүүс биш дээ. Байгаль орчноо, уул усаа сүйдэж байгааг хараад тэвчиж чадаагүй боссон жирийн иргэд. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй төр засагтаа бухимдаж аргаа барахдаа өөрсдөө хувиараа үзэл тарахав дээ. Төрийн ордон руу сумаар харвалаа л гэнэ. Зарим нэг сүржин хүний сүгнүүд төр лүүгээ сум тавьж муу ёрлосон улс гэж тэднийг харааж байна. Төр гэдэг чинь Магнайгийн хэлдгээр тэр саарал ордон биш шүү дээ.

Тэгээд ч байшин руу харваагүй харин дотор нь байгаа арчаагүй бирдүүд рүү харвасан байхгүй юу. Улс орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг умартаад (яг үнэндээ мартаагүй л дээ, 2-рт л тавьсан болохоос) гаргасан хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа тэр төрийн хувалзнууд руу харвасан юм. Уул уурхайн компаний машин техник рүү буудлаа л гэнэ. Төрд татвар төлж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох гэлээ гэж олон хүн- сүг тэднийг харааж байна. Тэгвэл тэр чинь Монгол улсын хуулиар үйл ажиллагаагаа зогсоох ёстой компаниуд. Тэд нарын үйл ажиллагаа байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа учраас зогсоох ёстой юм. Гэтэл хууль зөрчөөд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа компанийг буруутгаж шийтгэхийн оронд хуулиа биелүүл гэж шахсан иргэдээ шоронд бариад хорьдог ямар учиртай төр засаг вэ? Буу галт зэвсэг хэрэглэсэн нь буруу юм бол тэрийг нь хурааж аваад л торго л доо. Аймшигтай алуурчин шиг үзэж барьж хорих шаардлага байхгүй.

Сая Сэдваанчиг гэдэг албаны том хүн хөдөөд урт нэртэй хуулийн хэрэгжилт овоо явж байгаа гэж хэлнэ лээ. 534 компанийн үйл ажиллагаа зогссон гэсэн. Орон нутгийн иргэд газар нутгийнхаа байгалийн төлөө идэвхтэй тэмцэж, эвлэлдэн нэгдсэнээр амжилтанд хүрч байгаа гэнэ. Үүнд Мөнхбаяр нарын хүмүүс ихээхэн нөлөөлсөн биз ээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө