Хүн амаа яаж өсгөх вэ?

Саяын 2010 оны хүм амын тооллогоор Монголын хүн амын өсөлт 2000 онтой харьцуулахад үл ялиг нэмэгдсэн гарчээ. Хамгийн өндөр өсөлт 1979 оны тооллогоор тэмдэглэгдсэн байх юм. Харамсалтай тэрнээс хойш өсөлт нь саарсаар саяын тооллогоор жаахан дээшилсэн байна.

2010 оны тооллогоор бид 2 сая 754 мянга 685-уулаа болжээ.
10 жилийн өмнөх мэдээллээр 10-14 насныхан хүн амд хамгийн их хувь эзэлж байсан бол өнөөдөр 20-24 насныхан олонхи болж тэргүүн байр эзэллээ. Өөрөөр хэлбэл, Монголын хүн ам ``хөгширч`` байна. Өрхийн дундаж ам бүлийн тоо 10 жилийн өмнө 4.3 байсан бол өнөөдөр 3.6 болжээ. Ам бүлийн тоо цөөрсөн нь ихэнх гэр бүл 1-2 хүүхдээр хязгаарладаг болсонтой холбоотой.

Хүмүүсийн итгэж найдаж байсан шиг Монголчууд 3 саяд хүрч чадсангүй. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж. Бид хүн амаа эрчимтэй нэмэгдүүлэх талаар зориуд бодлого гаргаж хэрэгжүүлэхгүй бол урсгалаараа явж болохгүй нь.
Нийгмийн халамжаар хүүхэдтэй болсон гэр бүлийг болон эхчүүдийг дэмжиж байгаа боловч хангалтгүй үр дүнтэй байна. Хүн амаа өсгөдөг бусдын туршлагаас суралцах хэрэгтэй. Зөвхөн өсгөөд зогсохгүй бас эрүүлжүүлэх тал дээр онцгой анхаарахгүй бол сэтгэл сэрхиймээр мэдээ сонсогдоод удаж байгаа шүү.

Хүн амаа нэмэгдүүлэх ба эрүүлжүүлэх, чанаржуулах миний төлөвлөгөө:

1. Абортыг бүрмөсөн хориглох
Зөвхөн эхийн амь насанд аюултай тохиолдолд хийхээс бусад нөхцөлд хуулиар тодорхой хугацаа зааж хориглох шаардлагатай байна.

2. Хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх
Шинээр төрсөн хүүхдэд ядаж сургуульд орох хүртэл нь хангалттай тэтгэмж олгоё. Эхэд нь ажилтай эсэхээс үл хамаараад тодорхой мөнгөн тэтгэмж өгч байвал ажилгүй , ганц бие ч гэсэн санхүүгийн хувьд санаа зовохгүй хүүхдээ өсгөөд явах боломжоор хангагдана.

3. Хүсээгүй жирэмслэлтээс бий болсон хүүхдийг улс ``өргөж`` авдаг байх
Янз бүрийн шалтгаанаар хэвлийдээ бий болсон хүүхдийг гарсан хойно нь хэрэв эцэг эх нь авахаас татгалзвал улсын асрамжинд авч өсгөдөг болох хэрэгтэй. Энэ тухай нарийвчилсан заалттай хуулийн зохицуулалт хийх нь зүйтэй. Эх нь хүүхдээсээ татгалзсан тохиолдолд улсаас асарч өсгөөд тодорхой хугацааны дараа хэрвээ төрсөн эх/эцэг нь буцааж авна гэвэл тэр боломжийг нь олгосон заалт бас тусгаж өгвөл зүгээр байх.

4. Төрөлхийн сэтгэцийн өвчтэй эмэгтэйчүүдийг үргүйжүүлэх
Хүн амаа эрүүлжүүлэх алхмын хүрээнд төрөлхийн сэтгэцийн өвчтэй, мөн хөдөлгөөний болон бусад хавсарсан төрөлхийн гажиг, согогтой хүмүүсийг бүртгэж тэдний өсөн үржих боломжийг хааж өгөх хэрэгтэй. Цус ойртолтын улмаас ялангуяа хөдөө орон нутагт ийм эмгэнэлт байдал их үзэгдэх болсон байна. Үүнтэй холбоотойгоор хүн амын хэт төвлөрлийг саармагжуулж, хэт сийрэгжсэн газар зорилготойгоор иргэдээ татаж суурьшуулахын тулд төрөл бүрийн бизнес, үйлдвэрлэлийг бий болгох аргыг ч сэдэж хэрэгжүүлэх шаардлагатай.

5. Зохиомол жирэмслэлтээр хүн амынхаа чанарыг сайжруулах
Хүн амынхаа физиологийн чанарыг дээшлүүлэхийн тулд бие бялдар сайтай, том өсгөлүүн биетэй эрчүүдийн үрийн шингэнийг авч тодорхой тээгч (эмэгтэй) нартай гэрээ хийж үр суулган хүүхэд гаргуулж авдаг байх нэг арга байна. Тээгч эмэгтэйд тун боломжийн хөлс урамшуулал өгөх хэрэгтэй. Гарсан хүүхэд улсын асрамжинд өсөж бойжих юм. Мэдээж хувь иргэн өөрөө ийм маягаар хүүхэдтэй болох боломжтой.

Үүнтэй холбоотой хүн бүрт угийн бичиг хөтөлж иргэний бүртгэлийн мэдээлэлтэй нь цуг авч явах нь зүйтэй. Шинээр гэр бүл болж байгаа хүмүүс бие биенийхээ угийн бичигтэй харилцан танилцах нь цус ойртохоос сэргийлнэ.
Хүүхдийн үйлчилгээг (цэцэрлэг, сургууль, эмнэлэг, чийрэгжүүлэх төвүүд зэрэг) олноор чанартай бий болгох нь чухал. Эцэг эхчүүд хүүхдээ эрүүл чийрэг бие бялдартай өсөж бойжуулах үүрэг хуулиар хүлээдэг байвал зохино. Эрүүл биетэй, саруул ухаантай иргэн бий болгох нь зөвхөн аав ээжийнх нь хэрэг биш, Монгол улсын эрх ашиг гэдгийг ухамсарладаг болгох нь төр засгийн үүрэг.

Монгол улс хүчирхэгжиж дэлхийн үлгэр жишээ орон болоход эрүүл, чийрэг Монгол хүн бидэнд олноороо хэрэгтэй байна. Фашист үзэл гаргаж, хүнийг мал шиг үржүүлэх гэлээ гэж хараахаасаа өмнө цөөхөн хүн амтай, тэгээд тэд нь сульдаа бөгөөд элдэв суурь өвчний үүр болчихсон, давжаа жижигхэн биетэй, зарим хэсэг нь дебил байвал энэ улс яаж хөгжих вэ гэдэг асуултанд эхлээд хариулчихаарай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө