МАНгарууд алж байна дөө

Трамп гоо хүүхнүүдийн дунд
Даяарчлал гэдэг шинэ нэр томъёо сүүлийн үед их моодонд орж байгаа. Дэлхий нэг болж байгаа юм даг ууд аа. Уг нь ч нэг нарны дор нэг л дэлхий дээр амьдарч байгаа л даа, бид чинь. Даяарчлалыг эсэргүүцэж байгаа хүмүүс байнаа. Монгол нь монголоороо, орос нь оросоороо байцгаая гэсэн санаа юм уу даа. Олон үндэстний цагаачдаас бүрэлдэж тогтсон АНУ гэдэг улсын Америкчууд гэх "шинэ үндэстэн" хүртэл юунаас яаж бий болсоноо мартчихаад Америк улс "америк" биш боллоо гэж орилолдох болж. Гадны олон үндэстэн цагаачилж ирээд "цав цагаан" Америкийг "алаг эрээн"  болгоод байгаа юм уу даа. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трамп  Америкийг дахин мундаг улс болгоно ("Make Amerika great again") гэсэн уриа дэвшүүлээд хууль бус цагаачдыг хөөж гарган Америкийг цэвэрлэнэ гэж амласан нь олон хүнд таалагдаж заримынх нь чихэнд  Америкийг буцааж цав цагаан болгоно (Make Amerika white again) гэж ойлгогдсон  бололтой.

Инээдтэй нь олон  хар арьстангууд өнөөх хачин халимагтыг дэмжиж саналаа өгсөн гэж байгаа.  Тэд нар өөрсдийгөө цагаан гээд бодчихоогүй л байлтай. Бас болоогүй олон эмэгтэй сонгогчид мөнөөх "мух базагчийг"  (pussy-grabber) дэмжсэн гэж байгаа. Муусайн хууль бус цагаачдыг хөөж гаргаж , цагаан Америкийг цагаанаар нь хадгалж чадаж байвал тэр царай муутад мухаа базуулах ч яамай байнаа гэж. Шинэ Ерөнхийлөгч маань царайлаг хүүхнүүдийг бол урдуураа өнгөрөөх дургүй, юу дуртайгаа хийдэг, тэр ч байтугай мухнаас нь базаад авдаг хэмээн сайрхаж ярьсан аудио бичлэг нь алдагдаж сонгуулийн үеэр бөөн шуугиан болж байсан билээ. Гэвч Америкийн олон эх оронч эмэгтэйчүүд том зорилгын төлөө өөрсдийн өчүүхэн бие эрхтэнээ  дорд хэлүүлэхийг ч үл тоон өнөө гайхлыг дэмжсэн юмдаг. (Мух - эмэгтэй хүний бэлэг эрхтэнг өхөөрдөж нэрлэдэг монгол үг). ( Трамп 1996-2015 хүртэл АНУ-ын мисс болон Дэлхийн мисс тэмцээнүүдийг зохион байгуулагч байсан)

Америкийн сонгогчдын бараг тал хувь нь шинэ Ерөнхийлөгчийг дэмжсэн гэж бодоход хоёр хүний нэг нь гадны цагаачдад дургүй байгаа гэсэн үг. Америк өнөөдөр 50% расист улс болжээ гэхэд болно. Ёстой санаагаар болдог бол цагаан бус арьстай   хууль ёсны цагаачдыг ч гэсэн хөөгөөд гаргачих чин хүсэл мөрөөдөл тэдэнд бий. Гэвч бичиг баримттай  дуракуудыг яаж ч чадахгүй нь том гачлан. Оргүйд орвол гэгчээр ядаж хууль бус буюу бичиг баримтгүй тэнэгүүдийг хөөгөөд гаргачихвал бас болж байна хэмээн тэд сэтгэл өег сууж байгаа. Трамп ч амласан хэлсэнээ хэрэгжүүлээд эхэлж байх шиг байна.
Өөрсдөө цагаачилж ирчихээд уугуул үндэстэн эздийг нь хядаж нутаг оронд нь эзэн суучихаад ингэж ярьж бодож байгаа  цагаан арьстан Америкчууд даяарчлалыг ингэж эсэргүүцэж байгаа юм чинь уугуул үндэстэн нь эзэн суугаа бусад орнууд цусаа холилдохоос айх нь зүйн хэрэг юм шиг. Уг нь Америкчууд бол ингэж ярих улс биш юм шдээ. Цагаачдаас л бүрэлдэж бий болсон шинэ улс. Жинхэнэ эзэд нь бол уугуул Индианууд. Тэд л хөөж туух эрхтэй хүмүүс юм шүү дээ, уг нь.

Америкийг бодвол бусад олонхи улсууд уугуул үндэстэн нь эзэн суусан орнууд. Тэдгээр орнуудын иргэд нь гадны цагаачид хэт олшроод ирэхээр дургүйцэж эхэлж байна. Даяарчлал тэдэнд таалагдахгүй байна гэсэн үг. Бид чинь бас Монгол цус холилдож эрлийзжээд болохоо байлаа гэцгээж байгаа биз дээ? Монгол эмэгтэйчүүд маань Америк эмэгтэйчүүд шиг "эх оронч" байж чадахгүй гадны эрчүүдтэй нөхцөж байгаа нь тун харамсалтай. Тэр тусмаа бидний эртний дайсан хятадуудтай дэр нийлүүлж эрлийз хүүхдүүд цувуулах болжээ. Энэ бол түгшүүр. Олон эрлийз хүмүүс төрийн толгойд, чухал албан тушаал дээр сууж байна гэх. Хятадын эрлийзийг л хэлээд байна.

Ц.Нямдорж, хүү Н.Анхбаяр
Баярцогтын өвөө хужаа байсан л гэнэ. Баабар ч бас хужаагийн цустай гэлцэнэ. За тэгээд хужаагийн эрлийз гэж хэлүүлдэггүй боловч хужаад үйлчилж гүйж байсан Нямдорж гэгчийг "хамгийн шударга улс төрч"  хэмээн шүтэн бишрэх нь  инээдтэй  ч юм шиг.  Өнөө шударга улс төрч маань том албан тушаал хашиж байхдаа Эрдэнэтэд  нөлөөлж хүү Анхбаяртаа ашигтай шахааны наймаа бүтээж өгч байсан  тухай баримт саяхан ил боллоо.  Мань эр ч яахав, би  эцэг хүний ёсоор хүүдээ тус болсон гэж тайлбарлаж байна. Эцэг хүн хүүдээ тус болох нь хүн ёсны жам гэж өр зөөлөн Монголчууд маань хүлээж авч энэ хэргийг "хэрэгсэхгүй"  болгож байх шиг байна. Ёс жудаг, улс төрийн соёл өндөртэй улсад бол ийм хэрэг хийсэн улс төрч буруугаа хүлээгээд улс төрийн тавцангаас буудаг  номтой. Албан тушаалаа буруугаар ашигласан хэрэг юм даа. УИХ-ын дарга, Хууль Зүйн сайд хийж байсан үедээ үйлдсэн "хэрэг"  юм гэнэ лээ.
"Хамгийн шударга"  нь ингээд байхад бусад нь яах билээ?  Горьдлого байна уу, та минээ?

Оюунхорол сайд
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол (МАН)  саяхан хужаа нарыг "үнэхээр жуулчлалын зорилгоор орж ирэх тохиолдолд" визгүй оруулах гэж Засгийн газар дээр ярилцаж байгаа гэж ярьсан бичлэг цацагдлаа. (Үнэхээр жуулчлалын зорилгоор орж ирэх гэж юу гэсэн ч үг юм?)
Гэтэл Гадаад хэргийн сайд Мөнх-Оргил залруулга хийхдээ, бүлгээрээ (бөөнөөрөө гэх юм уу) жуулчилж ирэх тохиолдолд визний асуудлыг нь хөнгөлнө гэсэн байна.  Хөнгөлнө гэдэг нь гэдэг нь юу гэсэн үг юм?  Тэрээр, Оюунхорол сайд андуурсан байна гэжээ.
Ямартай ч Аялал Жуулчлалын сайд Оюунхорол гэгч энэ нөхөр жуулчлалыг хөгжүүлж мөнгө оруулах зорилготой гэж өөрийгөө зөвтгөж байгаа.  Энэ Засгийн газрын сайдууд асуудлаа буруу зөрүү ойлголцоод , нэг нь андуурч нөгөө нь залруулж байгаа бололтой. Ширээний ард цуг сууж байхдаа хоорондоо Монголоор л ярилцдаг баймаар юм. Ингэж будлиан хутгаж амьтан хүний дургүйг хүргэх ямар шаардлага байна?  Хэлж ярих юмаа зөв ойлголцож, олны өмнө гарахаасаа өмнө үгээ нэгтгэж бай л даа, та нар!

Хүн ам цөөтэй манайх шиг улс ер нь даяарчлал гэж дагаж хөөрөх хэрэг байна уу? Бусад улсууд цагаачдаас залхаж эхэлж байхад бид орж гарч байгаа гадныханд харин ч чанга хандмаар бус уу? Ялангуяа урд айлын хүмүүсээс бол зайгаа барьж байсан нь дээр. Урд өмнө ч бид ахан дүүс яваагүй гэдгийг түүх батална. Өнөө цагт ч хужаанууд Монголыг өөрийн гэж үздэг, өөрийн болгох сонирхолтой гэдгийг уншаагүй,дуулаагүй Монгол хүн байхгүй биз.  Дэлхий даяар ч тэд мөн ийм сурталчилгаа явуулдаг. Ийм ил санаа бодолтой улсуудтай ойр дотно болж, хөнжил дэвсгэрээ хуваалцвал Манжийн араас орно гэсэн үг. Бизнес хийх бол тусдаа асуудал.
Жуулчлалаас учиргүй их мөнгө олно гэж юу байхав. Орлого юмаа нэмэгдүүлэх өөр арга сэдэж болдоггүй юм уу? МАН-д итгэж саналаа өгсөн хүмүүс 4 жилийн дараа амаа барих бий вий. Гадаад Хэргийн  сайд нь хужаануудаас уучлал гуйгаад л, УИХ-ын дэд дарга нь хилийн цэргийг байхгүй болгоно гээд л, Аялал Жуулчлалын сайд нь хужаануудад бөөнөөрөө жуулчилбал визгүй зорчуулна гээд л, юу л болоод байна даа. Одоо дараа нь хэн нь юу гэж "алах"  юм бол доо.





Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө