МАН цус шинжлэгч үү?
Г.Дашрэнцэн Нэг. Бодвол бөх барилдахад хориотой хийж болохгүй мэх гэж байдаг байлгүй Бодвол бөх барилдахад заавал цэвэр цусны Чингисийн удмын бөх бол сайн, бусад нэг хоёрдугаар үеийн эрлийз цустай бөх бол муу гэж ангилдаггүй биз дээ. Бас барилдахын өмнө өрсөлдөгчөө гутаан доромжилж барилдахдаа зодох, балбах, хазах зэрэг элдэв балай мэх хийж болдоггүй баймаар юм. Тэгвэл улс төрд ч гэсэн хориотой мэх байдаг. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн аварга Б.Бат-эрдэнэ "Төрийн тэргүүн болоход миний удам угсаа таарна" гэж мэдэгдсэн нь улс төрийн хориотой мэх. Монгол Улсын иргэн 45 нас хүрсэн хэн ч гэсэн удам угсаа, шашин шүтлэг, гарал үүсэл хамаарахгүй бүх шатны сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй гэж Ардчилсан Монгол Улсын Үндсэн Хуулиар зөвшөөрсөн байдаг юм. Дараа нь бөх Б.Бат-эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн МАН, Бат-эрдэнэ бол цэвэр цусны Монгол хүн гэж бүх хэвлэлээр пиар хийлээ. Нэр дэвшигч маань "цэвэр" гэж нэг хайку шүлэг шиг юм уншаад яваа...