МАХН хов хүргэсэн нь
Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн (АОХН) орнуудын сайд нарын 7-р чуулган Монгол Улсын нийслэлд амжилттай болж өнгөрлөө. Сайн муу янз бүрээр л хэлж бичиж байна. Ямар ч байсан Монгол Улс энэ нийгэмлэгийн даргын хувиар хурлаа зохион байгуулж чадсаныг хүлээх нь шударга болов уу. "Хүн нэрээ, тогос өдөө" гэдэг шиг бид дотооддоо хэдийгээр хөнжилдөө багтахгүй жийлцэж байсан ч дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж оногдсон ажлаа боломжийн хэмжээнд гүйцэтгэж бусдын өмнө нэрээ авч гарсан явдал бол хамгийн чухал үр дүн. МАН-ын дарга Ө.Энхтүвшин Дэлхийн олон улсууд Монголд ирж ардчилалаас суралцах юм гэнээ хэмээн МАН -ын дарга Ө.Энхтүвшин хүртэл баалж тавлаж байсан нь саяхан. Төр засгийн эрхийг олон жил барьж байсан намын дарга хүн ийм юм хачин увайгүй юм хэлж байхад энгийн иргэд элдвээр муулах нь аргагүй ч юм шиг. Уг нь тэр хүн жаахан ухаантай байсан бол эсрэгээр Монголынхоо төлөө баярлаж , Монголоороо бахархаж суух байлаа. Гэвч ухаан нь богино а...