Тэнэг шувуухайнууд

Твитерийн 2 жиргээчтэй өнөөдөр үг сөргөж ам муруйхдаа шахав.  Сөргөх ч юу байхав, хүний хувийн амьдралыг төрийн хэрэгтэй холбож, ичгүүр сонжуургүй нэр хүндэд нь халдсан 2 шувуухайны бүдүүлэг үйлдэлд хариу барьж бичсэн хэрэг. Юу болсоныг дор өгүүлэв. Твиттер гэдэг чинь хүний нэр хүндэд  дураараа  халдаж болдог талбар биш ээ. Энэ тухай манай мундаг бичээчдийн нэг гэгдэх (муугүй бичдэг нь ортой шүү!) Б.Ганчимэг саяхан нэг нийтлэлдээ бичсэн байсан даа. Твиттер чинь бас дүрэм журамтай юм байна шүү гэж. Хүний нэр хүндэд халдах, гүтгэх зэрэг нь хориотой гэж. Манай хоёр жиргээч ардчилал гэдэг бол амныхаа зоргоор бурах гээд ойлгочихсон улс бололтой. Уул шугамандаа бол тийм биш л дээ. Ардчилал гэдэг  бол бусдын эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэж, ингэснээрээ өөрийнхөө нэр хүнд, эрх ашгийг хангадаг механизм юм. Энэ нь мэдээж  бурууд хурц байж болохгүй гэсэн үг биш. Ингээд юу болсоныг толилуулъя. Мэргэн уншигчид тунгаана биз.

Твиттерээр нэг ороод гарсан чинь ийм жиргээтэй таарлаа:


Оюунгэрэл сайд нөхөртэйгөө авахуулсан зураг бололтой (дээрх жиргээнд хавсаргасан зураг энэ)


Мөнөөх жиргээч маань Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны сайд Оюунгэрэлийн  тухай ярьж байгаа нь энэ. Би тэр сайд эмэгтэйн нөхөр сүүдрийг танихгүй, үзээгүй, хараагүй учраас дээрх зурагны тайлбарт "бололтой" гэж бичсэн юм шүү. Хэн нэгэн таньдаг хүнтэйгээ хамт авахуулсан зургийг нь тавьчихаагүй байгаа гэж найдая.
Би ч тэр жиргээг уншаад жаахан эгдүүцлээ. Ер нь хаана ч явсан, гадаадад ч бай, дотоодод ч бай, ханилсан ханиа нууж (ичиж) явдаг хүн байдаг юм уу? Тэгэх ёстой юм уу? Тэр хань нь тэгээд хөгшин, царай муутай, өөр үндэстэн байвал бүр сайн "нуух" ёстой юу?  Монголын төрийн албан тушаалтнууд гадаад эхнэр юм уу нөхөртэй бол гадаадад дагуулж явж болохгүй байх нь. Ялангуяа "хөгшин" юм бол бүр ч ярилтгүй, айн? Улсын нэр хүндэд муу!

Тэсэлгүй ингээд биччихлээ:


Хувийн амьдрал гэж бичих гэж байгаад үсэг гээчихжээ. За тэр яахав, гол санаа маань тэр сайд хөгшин нөхөртэй байна уу, тэр нь гадаад байна уу, дотоод байна уу гэдэг нь ер нь явж явж хэнд хамаатай юм гэсэн утгатай.  Тэгсэн чинь "дулам" нэртэй нэгэн жиргээч "тийм биш ээ" гэж эсэргүүцлээ:


Зайлуул, муу Оюунгэрэл хүүхэн хожмоо сайд болохоо мэдсэн бол энэ америктай суухгүй ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Ер нь хэн ч гэсэн хожим би "хүний нүдэнд ил" байх нь уу үгүй юү гэдгээ эхлээд урьдчилж сайн "харуулчихаад" хань ижлээ сонгож баймаар юм байна шүү. Тэгэхгүй бол дараа нь ингээд хэл аманд орох юм байна. Урьдчилж хардаг зайран бөө, далдыг харагч нар Монголд ямар их хэрэгцээтэй байгаа нь үүнээс харахад ойлгомжтой. Тэд нар руу хошуурч байгаа хүмүүсийг буруутгах арга алга. Урд хойдохоо сайн харж яваа гэж.

Ер нь Дулмаа яагаад  хөгшин ч хамаагүй таалагдсантайгаа сууж болдог, Оюунгэрэл арай олон хүнд танил болохоороо таалагдсантайгаа байж болдоггүй юм гэсэн хэдэр бодол төрөөд хариуг нь бичлээ:

Тэгсэн чинь  нөгөө Батцэрэн маань анх ярьснаасаа шал өөр юм яриад ороод ирлээ:

Царай зүс, нас мас бол огт хамаагүй гэнэ. Уг нь мань эр анх "гадаад хөгшин" нөхрөө өөр улс оронд "нууж" явах ёстой гэж бичиж байсан биз дээ? Одоо болохоор тэр юм нь хамаагүй, хэм хэмжээ, ёс суртахуун, улс орны нүүр царай ярьж байна гэнэ. За ямар "хэм хэмжээ"  нь алдагдчихав аа? Нэгдүгээр асуулт. Дараа нь юу нь "ёс суртахуунгүй" болчихов оо гэж асууя. Эцэст нь улс орны нүүр царайг Оюунгэрэлийн нөхөр яаж "муухай харагдуулав" аа гэдгийг тодруулаач гэж.
Бүгд хоосон үгнүүд. Сонин юмнаас олж уншсаар байгаад цээжилчихсэн хэдэн хоосон үгээ зурагдсан пянз шиг давтдаг нөхөр бололтой. Хэм хэмжээ, ёс...     за больё.

Хариуд нь "угсраа хоёр цохилт"  явуулаа:


Мань Батцэрэн зөрүүлээд угсруулж байна:


Аая яаа, энэ Оюунгэрэл яасан муу хүн бэ?  Гадаад нөхөр, эхнэртэй хүмүүс төрийн сайд хийж болно гэсэн сэтгэхүйг залуучуудад суулгаж байдаг! Оюунгэрэлийг дуурайгаад гадаад нөхөртэй (гадаад авгайтай хүн ховор доо, харин гадаад  нөхөртэй нь олон буй) Монгол хүүхнүүд төрийн сайд болох гээд зүтгэчих вий дээ. Ирэх  сонгуулиар баахан Со нөхөртэй, Янки нөхөртэй, Фритц нөхөртэй  Монгол бүсгүйчүүд өрсөлдөх юм болов уу. Манайхан ч дуурайхдаа сайн шүү, яг л сармагчин гэсэн үг. Тэр утгаар нь авч үзвэл Батцэрэнгийн санаа зовж байгаа нь зөв ч юм уу? Баахан гадаад хань ижилтэй төрийн өндөр албан тушаалтнууд бий болоод л, тэд нараар дамжаад улсын нууц алдагдаад л. Бид балрах нь ээ. Аягүй бол энэ Оюунгэрэлийг Америкчууд төрийн сайд, УИХ-ын гишүүн болно гэдгийг урьдчилж мэдчихээд зориуд энэ нөхөртэй суулгасан байх аа. Монгол төрийн нууцын хулгайлуулах гэсэн бодлогоор, тийм үү?  Нөгөө Цэдэнбал агсныг Оросууд Филатоватай бодлогоор суулгасан шиг юм болж ээ дээ янз нь.

Уг нь Монгол биш бөгөөд хөгшин нөхрөө нуух тухай ярьж байснаа ерөөсөө гадаад нөхөр, эхнэртэй хүмүүс төрийн өндөр албан тушаал хашиж болохгүй гэсэн утгатай болоод явчихлаа даа. УИХ-ын гишүүн Батзандан нэг тиймэрхүү юм яриад бөөн шуугиан болж байсан даа.

Би ч хариу угсрууллаа:


Тэгсэн чинь Дулмаа авгай хариу барьж байнаа:

Тэгэхээр нас нь их чухал бололтой. Оюунгэрэл залуухан хархүү "чирээд" ирсэн бол хэл аманд орохгүй байж дээ. Гэвч Америкийн "бодлогыг"  яалтай билээ. Сонголт байхгүй шд. Бал даргад "сонголт" байгаагүй. Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулж, эсвэл гадаад нөхөр, эхнэртэй баагийнуудыг  сонгуульд оролцох, төрийн өндөр албан тушаал хашихыг бүрмөсөн хориглох, үгүй бол арай зөөлөн заалт оруулая гэвэл тэр гадаад этгээд нь нас залуу бөгөөд царайлаг байх шаардлага тавьж болох юм. Дулмаа авгайн "нас намбандаа" таарсан гээд байгаа нь өмнөх сайд, дарга нарын гадаад авгай нар насны хувьд "шаардлага" хангасан байсан гэсэн үг бололтой. Харин Оюунгэрэлийн нөхрийн  "нас" бөгөөд "намба" нь таараагүй юм байх.

Хариуг нь явууллаа:

Батцэрэн маань хэлэх үггүй болохоороо намайгаа нэг дайрч өгөөд таг болсон доо:

Би ч хариу бичээд энэ "тэмцээн" дуусаж билээ:

Ийм л юм болсон юм даа. Батцэрэн, Дулмаа нар Оюунгэрэл сайдын ажилд сэтгэл ханамж муу байж болно, шүүмжлэх эрхтэй боловч хувийн амьдрал руу дайрч доромжлох нь хэрээс хэтэрсэн асуудал. Тэр эмэгтэйн сонгосон хань ямар байх нь хэнд ч хамаагүй хэрэг. Улс орны нүүр царайг тэр нөхрөөр "хэмжих" гээд байгаа бол бүр тэнэгээ гайхуулж байгаа хэрэг. Бат инженер ч бил үү нэг анти-АН жиргээч Гансүх сайдыг гүтгэж донгодсоор байгаад шийтгүүлсэн юмдаг. Амныхаа зоргоор  чалчих бол ардчилал биш ээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гэх нэг шударга нөхөр  Баттулга сайд асныг гүтгээд шүүхээс тэр нөхрийг Баттулгаас уучлалт гуй гэж шийдсэн ч хуцваа гэж хэлээд л одоо болтол таг. Буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа төрийн өндөр албан тушаалтан гэвэл Ц.Нямдорж л байх. Хүнийг гүтгэж болдог юм байна, тэгээд зүгээр яваад байж болдог юм байна, шүүхийн шийдвэр гарсан ч нулимж болдог юм байна гэж. Оюунгэрэл сайд гадаад нөхөртэй байснаараа "буруу үлгэр жишээ" болж байна гэж жиргэж байгаа энэ хүмүүс өөрсдөө буруу үлгэр үзүүлж байгаагаа ч мэдэхгүй байх шиг. Тэгээд ч хүний хувийн амьдрал руу орж, хувийнх нь хэргээр дөрөөлж халддаг явдал бол туйлын бүдүүлэг бөгөөд энэ цаг үед хамгийн их жигшигдсэн арга барил гэдгийг дээрх 2 жиргээч санаж явахад илүүдэхгүй шүү. Би Оюунгэрэл сайдыг таних ч үгүй, нөхрийг нь ч хараагүй. Надад тэр эмэгтэйг өмөөрч хамгаалах холбоо сүлбээ байхгүй. Зарчим л ярьж байна, тэгээд ч ийм тэнэг жиргээ уншаад тэвчээгүй хэрэг.  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө