Завсарлага нэртэй бойкот
![]() |
МАН-ын Түгжилүүд |
"Муу хүний заяа завагт" гэгчээр АН-ын засаг барьж эхэлсэнээс хойш дэлхийн эдийн засгийн байдал таагүйтэж, түүхий эдийн үнэ унах, гадаад хөрөнгө оруулалт буурах зэргээр манай улсын байдалд муугаар тусаж эхэлсэн нь МАН-ынхны хувьд улам их аз завшаантай хэрэг болж энэ байдлыг ашиглан эрх баригчдыг дайран довтлох, иргэд сонгогчдын сэтгэл санааг эргүүлэх зэрэг ажилдаа багагүй амжилт олсон нь үнэн. Дээр нь нэмээд АН-ын удирдлага болон Засгаас авч хэрэгжүүлсэн зарим буруу буюу алдаатай шийдвэр бодлого, мөн бас тодорхой хувь хүн, албан тушаалтны гаргасан зохисгүй үйлдэл, хэл ам нь "да(й)рин дээр давс нэмсэн" юм бий.
Монголчуудаас үл шалтгаалах гадаад эдийн засгийн нөхцөл байдал болон өмнөх засгийн үеийн болчимгүй буруу бодлого шийдвэрээс улбаатай сөрөг үр дагавар, хүндрэлийг овжноор ашиглаж, шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас шахуу эхлээд л муулж, Ерөнхий сайд болон бусад сайдуудыг огцрохыг шаардаж эхэлсэн улс, энэ МАН-ынхан. Хоёр жил баалсаны эцэст санасандаа хүрч Шинэчлэлийн засгийн газарт өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргуулж чадлаа. АН аргагүйн эрхэнд бүтцийн өөрчлөлт хийх, цомхотгох нэрийн дор яамдын тоог цөөлж, зарим сайд нараа өөрчлөхөөр санал хүргүүлсэн боловч МАН ээлжит хороо найруулж, завсарлага авах нэрээр бойкот хийж эхэлжээ. Шинээр санал болгосон сайд нар "таалагдахгүй" байгаа бололтой. Угтаа бол таалагдах таалагдахгүйдээ биш, харин засгийн газар шинээр бүрдэх үйл явдлыг аль болохоор удаашруулж, ингэснээрээ эрх баригчдын ажлаа хийх боломжийг чөдөрлөж дөнгө болох гэсэн санаа юм. Энэ явдал хэдийчинээ удааширч сунжирнав, сөрөг хүчинд төдийчинээ "ашигтай". Учир нь эрх баригчдын нэр хүнд улам унана. Монгол улсын эрх ашиг, ард түмний эрх ашиг МАН-ынханд чухал биш бололтой. Ер нь бол иймэрхүү "дотуур тамиртай" нам гэдэг нь урд өмнө ч ийм байсан, одоо ч хэвээрээ гэдэг нь илт байна. Уул шугамандаа бол эрх баригчид хэнийгээ сайдаар тавих нь МАН-ын асуудал биш шүү дээ. МАН эрх баригч биш биз дээ? Ямар хүнийг сайд болгож ажил хариуцуулахаа эрх баригчид нь мэдээд, авсан ажлаа сайн эсвэл муу хийж байгааг нь дараа нь дүгнэ л дээ. Сайдад нэр дэвшигч "А" гэдэг хүн ажлаа ямар хийхийг сөрөг хүчнийхэн яаж мэдэж байгаа юм? Далдыг, ирээдүйг хардаг мундаг бөөтэй болоо юу, МАН-ынхан? Мэдээж үгүй. Тэгвэл "завсарлага" авах нэрээр төр засгийн ажлыг саатуулж байгааг юу гэж тайлбарлах вэ? Нөгөө л дээр өгүүлсэн ганц тайлбар л олдож байна. Чөдөрлөх, саатуулах, сунжруулах, боох, гацаах, унагаах, харлуулах гэдэг үгнүүд бол МАН-ын уриа лоозон. Тэдэнд "Түгжил" гэдэг шинэ хоч өгчээ. ("МАН-ын Түгжилүүд" гэдгийг энд дарж уншина уу) "Түгжилүүд" түгжээ болох л ганц зорилготой.
![]() |
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж (МАН) |
Ийнхүү МАН-ынхан хэн бэ гэдгээ дахин нотоллоо. Хууль ёсоор "цэвэрхэн" бойкотлох бүхий л арга сүвийг тэд хэрэглэх болно. Тултал нь завсарлага авах, тэр хооронд элдэв шуугиан хэрүүл, хар пи-арыг идэвхтэй хийж, төр засгийн ажлыг самгардуулж цаг нөхцөөж уяхаа тэд мэднэ. "Мэхт мэхэндээ" гэдэг үг байдаг. Хэтэрхий улайрч байж аль ч үгүй болов доо, МАНгарууд минь.
Comments
Post a Comment