Сайн байна уу, ээж ээ


Ээждээ  зориулав.

Сайн байна уу, ээж ээ

Хаврын яргуй хэнзлэхэд
Хасын цас нь хайлаад
Алтан нарны туяанд
Алагхан дэлхий нялхарна

Дахилт:

Сайн байна уу, ээж ээ
Холын газраас хүү тань мэндэлнэ
Миний сайхан ээжий  хүүгээ хүлээж сууна уу
Хүүгээ хүлээж сууна уу



Бороо зөөлөн шиврэхэд
Бодол сэтгэл минь уясна
Булиглах зүрх минь догдлоход
Буурал ээж минь бодогдоно

Дахилт

Анхны цас ороход 
Аяны шувууд буцаад
Тэртээх мөнхийн оргилд нь
Цас хаялан бударлаа

Дахилт








Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө