Хараал идсэн Баасанхүү
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Амьтны хараал зүхэл өөртөө авах ч лав сайн биш. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "хийх ажлаа олж ядсандаа" Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах төсөл өргөн барьсан нь өөрийг нь "од" болгочихлоо гэж их баясаж байгаа бололтой. Гэвч тэр их андуурч байна. Олонхи нь Тэмүүжинг өмөөрч, Баасанхүүг зүхэж байна. Мэдээж эрх баригчдын мууг .үзэх дуртай МАН -ынхан болон 2-р суваг телевизийн Мөнхбаясгалан мэтийн зарим нэг нь Тэмүүжинг уначихаасай гэж их хүсэж байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг сайдыг огцруулах тухайд санал нэгдсэн гэнэ. Интернэт дээр тавьсан мэдээллүүдийг харахад Баасанхүү гишүүн энэ цаг барсан ажлынхаа төлөө янз бүрээр л хэлэгдэж байна. Өөрөө хувь хүнийхээ хувьд хүмүүсийн хэлж байгаа үг, араншинд нэг их ач холбогдол өгөхгүй байж болох ч нөгөө талаас нь бодвол тэр нөхөр нүүрээ хөөгөөр будуулчихлаа гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, тэр хүн өөрийнхөө эсрэг хар пи-ар хийчихлээ гэсэн үг. Сэтгэгдэл үлдээсэн уншигчид Баасанхүүг юу гэж хэлсэний...