ММСУХ дахин нэг хүүхдээр туг тахив
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ) хэмээх сайн дурын төрийн бус нэг байгууллага Монголын хүүхдүүдийн эрлэг болсоор олон жил болж байна. Жил жилийн наадмаар хүүхдийн "зүрхээр туг тахидаг" хоббитой. Энэ жил хурдан морь унадаг 2 хүүхдийг золигт гаргасан. Хэдийг бэртээсэн нь бүү мэд. Ер нь бол бэртэж, гэмтэхийг тоож авч хэлэлцдэг юм уу? Мориноос унаж бэртсэн хүүхдүүд хожим эрүүл мэнддээ ямар хохирол авч үлдэх нь тэдэнд огт сонин биш. Мориноос унаж нас барсан хүүхдүүд ч тэгж ярьвал сонин биш. Уламжлал юм чинь одоо яалтай билээ, амьд явах заяагүй л хүүхдүүд байж дээ гэсэн маягтай тоомжиргүй хандана.
Энэ байгууллагын Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн М. Энхболд. Энэ нөхөрт зүрх сэтгэл гэж байдаггүй бололтой. Хүүхдийн амь сүйдээд байхад л нохойн гөлөг үхсэн чинээ тоохгүй, шоу хийсээр л явна. Саяхан "их солиорол" гэж нэрлэгдсэн 3000 морины уралдааныг (үнэндээ 4000 гаруй морь оролцсон) Хүй Долоон худагт зохион байгуулж Гиннесийн амжилтаар бүртгүүлжээ. Их л сайхан ажил зохиочихсон аятай ярина лээ. Уралдааны явцад бас л 26 хүүхэд мориноос ойчсон мэдээ байна. Сүртэй юм болоогүй гэж ММСУХ мэдэгдсэн гэнэ.
Тэр ойлгомжтой, тэд нарт хүүхдийн эрүүл мэнд, амь нас "сүртэй юм" огт биш. Энийгээ ч өнгөрсөн жилүүдэд бурхан болсон хүүхдүүдийн амиар, хохирсон эрүүл мэндээр "баталсаар ирсэн." Харин энэ шоу явагдаж байх үеэр (8 сарын 9-10) нэг хүүхэд гэмтэл авч эмнэлэгт ирээд эмчилгээ авч чадалгүй нас баржээ. Тэр хүүхэд уралдаж байгаад мориноос ойчсон гэж зарим хэвлэл бичиж байгаа бол зарим нь чухам юунаас болж гэмтэл авсаныг дурддагүй байна. Юутай ч, М.Энхболдын зохиосон энэ шоу 1 хүүхдийн амийг авч одлоо. Хэрэв энэ тэнэглэлийг зохиогоогүй байсан бол тэр хүүхэд амьд мэнд, аав ээжтэйгээ хорвоогийн тоосыг хөдөлгөөд явж байх байлаа. Гэвч мунхагуудын гайгаар цагаасаа эрт явлаа даа, хөөрхий минь. ММСУХ-ы удирдлага болон Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд нар мориноос ойчсон хүүхдүүд Гэмтлийн эмнэлэгт өвдөж шаналан эмчлүүлж, амиа алдаж байхад юу ч болоогүй мэт айраг шимэн маасайж суусан биз ээ. Хүн гэдэг амьтан "хүн биш" болохоороо ингэдэг ажгуу.
Ирэх жилийн наадам даанч ойрхон байна даа. Нэг л мэдэхэд хажууд ирчихсэн байх болно. Аль газрын, хэний хэн гэдэг хүүхдүүд биеэ бэртээж, амиараа хохирч ард олныг "цэнгээн баясгах" юм бол доо гэж. ММСУХ тэр үед ямар шоу шинээр сэдэж , эрлэг номун хаанд бэлэг барих бол?
ММСУХ-ы Ерөнхийлөгч М.Энхболд |

Comments
Post a Comment