Сайн юманд саад мундахгүй гэгчээр
Шинэ дүрэмт хувцас (ахлах анги) |
Загвар нь өөрчлөгдөөд материал нь солигдоод ирсэн чинь үнэ нэмэгдээд, үүнээс болоод хэл ам хийх хүмүүс ч байна. Гадны бизнесмэнүүдийн гар хөл гэхээс илүү хувийн ашиг сонирхол нь хөндөгдсөн хэсэг нөхөд хэрүүл хийгээд яваа бололтой.
Ж. Оюунчимэг |
Үнийн хувьд жигтэйхэн сүр болгоод байгаа боловч үнэндээ үндсэн өмсгөлийн үнэ нь хуучныхтай харьцуулбал айхтар нэмэгдээгүй гэж албаны улсууд учирлаж байна. Харин нэмэгдэл хувцасаа тооцвол үнэ нь багагүй нэмэгдэх юм байна.. Нэмэгдэл хувцас нь ноосон хантааз (майк), цамц, зангиа бөгөөд авах эсэхээ өөрсдөө шийдэж болох аж.
Бага, дунд ангийн сурагчийн дүрэмт хувцас |
Энэ ажлыг ямар хүмүүс эсэргүүцэж байна вэ? Нэг иймэрхүү хүмүүс байгаа болов уу гэж төсөөлж байна:
- Тамын тогооны үлгэрт гардаг баатрууд (оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгчдийн өөр хоорондын атаа жөтөө, өмхий өрсөлдөөн)
- нийтийн эрх ашгийг өөрийнхөөсөө доогуур тавьдаг бэртэгчингүүд (хямд чанаргүй материалаар дүрэмт хувцас бөөнөөр нь үйлдвэрлэж, эсвэл хятадад хийлгэж ашиг унагаадаг бизнес нь хаагдаад ирэхээр хорссон амиа бодогчид, хятад түншийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалагчид)
Шинэ дүрэмт хувцасны "операц" бидэнд ямар ашигтай вэ?
- Дотоодын түүхий эдийг ашиглана
- Дотооддоо бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
- Дотооддоо ажлын байр бий болгоно
- Чанартай, эрүүл хувцасаар хангана
- Гадагшаа гарах валютыг хэмнэнэ
Хэн гэдэг хүмүүсийн хэдэн үйлдвэр сонгогдож уг хувцаснуудыг хийж байгаа нь нарийн ярьвал сонин биш, хамгийн гол нь дотооддоо ажил бий болгож, баялаг үйлдвэрлэж байгаа нь чухал. Өөрөөр хэлбэл гадны үйлдвэрлэгч, бизнесийг дэмжиж байснаас өөрсдийнхөө бизнесийг дэмжиж байгаа нь хамгийн гол ач холбогдол! "Хүний нохой идэхээр өөрийн нохой ид" гэдэг байх аа? Хэдэн хүн ашиг олох нь гээд боож үхэх гээд байх хэрэг байна уу? Олог л дээ. Монгол хүнд л наалдаж байвал болоо юм биш үү? Хэдэн хятадад орлого оруулж байснаас л дээр! Жаахан том сэтгэ л дээ. Эсвэл тийм арчаагүй бэртэгчин болтлоо доройтчихсон юм уу?
Шинэ дүрэмт хувцасны үнэ |
Ухаанд нь ухна үхсэн хэдэн нөхөд шинэ дүрэмт хувцас үнэтэй учраас битгий худалдаж ав гэж эцэг эхчүүдэд уриаллаа гэнэ. "Түр хороо" байгууллаа ч гэх шиг. Хэнийг төлөөлөөд байгаа юм? Өөрсдөө бол жигтэйхэн гоёчихсон, гадны үнэтэй хувцас өмсчихсөн яваа даа. Тэгээд ичихгүй хүүхдээ чанартай хувцаслаад явуулья гэхээр гар нь татганаад байдаг. Тэр хүмүүст хэлэхэд, өөрсдөө Эрээний хямдхан хувцас авч өмсөөд харин хэмнэсэн мөнгөөрөө хүүхэддээ шинэ дүрэмт хувцас авч өгөхийг зөвлөе. Нэг удаа ч гэсэн өөрсдийнхөө тансаглалаас татгалзаад хүүхэддээ аятайхан юм өмсгөчихөж чадахгүй бол эцэг эх гэж нэр зүүгээд яах вэ дээ. Сайн дураараа татгалзсан нь дээр. Харин энэ засгийн хийж байгаа ажлыг эсэргүүцэхийн тулд эсэргүүцээд байгаа бол явуургүй биз дээ. Зөв ажлыг иргэд дэмжээд явдгаараа л явна.
Comments
Post a Comment