Торгон цэрэг үү, доголон цэрэг үү?
Төрийн 9 хөлт цагаан тугаа залах гэж явна Нэг юм бичихгүй бол болохгүй нь ээ. Мартчихсан тууж явна. Саяхан Өдрийн сонин дээр Төрийн Есөн хөлт цагаан тугийг залах торгон цэргүүд морьдтойгоо бэлтгэлд гарсан тухай нэг сурвалжлага гарсан байсан. Цэргүүд бэлтгэл хийж алхаж байгаа зураг бас тавьжээ. Тэр зургийг хараад хэл загартнасан хэрэг. Манайхан "майга" хөлтэйг хэлэх үү, болж өгвөл хөлөө өргөж, гараа савж айхтар алхмааргүй байгаа юм. Талбай дээр олон цэрэг салаагаараа ч юм уу бөөндөө тэгж алхвал ганц хоёр хүний хоцрох, хөл зөрөх зэрэг асуудал анзаарагдахгүй өнгөрөх магадлал өндөр байж мэдэх юм. Харин цөөхүүлээ тэгж алхахдаа хөл гар нь зөрөхөд их эвгүй бөгөөд хэн ч олоод харчихаар ил байдаг учраас энэ туг залдаг морьтонгуудын хөл гарыг савчуулдагаа болимоор юм шиг. 2012 оны наадмын үеэр туг залах ёслолын бичлэг үзлээ. ЮүТюб дээр байгаа, сонирхоорой. Ёслолын үйл ажиллагааны дэг бол өрөнхийдөө ийм: Шарга морьтонгууд наадмын талбай дээр очоод эгнээд зогсож байх үед мөн то...