"Буцалтгүй тусламж" буюу Монголбанкны Ерөнхийлөгч "Санта Клаус" болсон нь

Монголбанкны нэр бүхий захирлууд "туйлын ихээр ядарсан" тул тус банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал "машид ихээр өрөвдөж" , тушаал гарган мөнөөх ажилтнууддаа буцалтгүй мөнгөн тусламж өгч, өглөгч нэгэн гэдгээ нотолсон баримтуудыг УИХ-ын гишүүн Уянга олж тавиад шуугиулж байсан нь саяхан. Монголбанкны удирдлагууд "хэргийн эзнээр" Ш.Чулуунбаатар хэмээх ажилтнаа "тодруулжээ." Уянга гишүүн хүний амьдралыг "орвонгоор нь хөмөрсөн" хэрэгт орж байх шиг байна. Банкны "нууцыг" задруулсан гэх Чулуунбаатар ажилгүй болж, хүүдээ санаа зовсон эх нь Уянгатай уулзжээ. Чулуунбаатар мөн гишүүнд хандаж захиа бичсэн байна. (Захиаг доор уншина уу) Алдагдсан нууц гэгдэх мэдээллээс харвал Монголбанкны Ерөнхийлөгч Золжаргал аргагүй л баян Араб шиг аашилж, сая саяар нь цацсан нь нотлогдож байна. Монголбанкны Ерөнхийлөгч ингэж Саудын Арабын хунтайж шиг загнах эрхтэй юу? Энэ асуултанд хариулахын тулд Монголбанк гэдэг байгууллага ямар уч...