R.I.P , АН !
Rest in piece, AH ! АН удахгүй өөрсдийгөө булшлах нүхээ "ашиглалтанд оруулах" нээлтээ хийж тууз хайчлах гэж байна. Энэ нүхийг МАН-ынхан аль эрт ухаж эхэлсэн бөгөөд сүүлдээ АН-ын зарим гишүүд хүч нэмэн ухалцаж эхэлсэн. Ж.Батзандан, Р.Бурмаа, Х.Баттулга, М.Зоригт нарын нэрс дуулдаж байна. Одоо энэ нүх бэлэн болжээ. Ганц Алтанхуягийг оршуулах нүх биш л дээ. АН-ыг тэр чигээр нь булшлах зориулалттай бэлдсэн том нүх. Тэр жил АН ганц удаа эрх барих боломжтой байхдаа Засгийн газраа хэдэн удаа огцруулж, унах нүхээ өөрсдөө ухаж өгөөд ойчиж билээ. Тэр алдаанаасаа суралцаагүй бололтой. Нэгэнт л нам болж тоглож байгаа юм бол "нэг баг" байж, "олгой хагаравч тогоондоо" гэдэг зарчмыг мөрдөх ёстой юм, уг нь. Дашрамд хэлэхэд, энэ "сахилга батыг" МАН тун үлгэр жишээчээр харуулж байгаа шүү харин! АН-ын зарим гишүүд өнөөгийн нөхцөл байдалд зохицоогүй "зан авир" гаргаад байх юм. Өнөөгийн нөхцөл гэдэг нь "намын диктатур"...