100 ямаанд 60 ухна арай дэндэнээ

"Дивтаат" ухна Зуун ямаанд хэдэн ухна "оногддог" вэ? "Номоороо" хэд оногдох ёстой вэ гэдгийг манай хашир туршлагатай малчид, ямаачид л мэдэх байх. За лав л 60 биш. Сүүлийн үед Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах талаар дуугарах боллоо. Зүйтэй. Ялангуяа Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болох тухай сүүлд оруулсан өөрчлөлтийг буцаах хэрэгтэй. Нэг хүн хоёр дүрд зэрэг тоглох нь хэцүүгээс гадна тус тусдаа өөр үүрэг хариуцлагатай хоёр байгууллагад "double agent" хийж "давхар тагнуулаар" ажиллах нь зохимжгүй бөгөөд буруу юм. Зарим нэг хүмүүсийн амнаас гарч байгаа нэг хачирхалтай санаа бол Их Хурлыг хоёр танхимтай болгох тухай юм. Дээд ба доод гэсэн хоёр танхимтай байх нь хэрэгтэй гэнэ. Юунд хэрэгтэй юм бол? Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг л юм болох гээд байнаа даа, янз нь. Монгол Улс 2013 оны 3 сарын 29-ны байдлаар 2,877,157 иргэнтэй болсон байна. Энэ 2 сая 877 мянган "ямааг" хуваах нь 76...