Үүрээ эвдүүлсэн МАН
МАН-ын шоргоолжнууд бужигнаж эхэллээ. Егзгөрүүд нь өрсөлдөгч намаа боломж л гарвал "доош нь хийх " гэж оролдох зуур албан тушаалын үнэр авсан залуучууд нь "чоно борооноор" гэгчээр нам нь КО-д орчихсон үеийг далимдуулж дээр байгаа хэдэн дархлагдсан "бурхинуудыг" намын шинэтгэл нэрээр зайлуулж өөрсдөө тушаал ахих алсын зорилготой хөдөлж эхлэв ээ. Егзгөрүүд намын хуваагдлаас болж бид хамаг юмаа алдлаа хэмээн бүрэн ойлгосон учраас "ямар ч үнээр" хамаагүй сүргээс тасраад явсан хэдэн "малыг" сүрэгт нь эргэн нийлүүлэх санаатай энд тэнд санаа оноогоо цухалзуулж, Цагаан сарыг далимдуулан золголт нэрээр уулзалт зохион байгуулж, хаяад явсан хэдийнхээ хамар амыг долоож нялуурчээ. МАН-ын дарга Ө.Энхтүвшин: - Би одоо яах юм бэ? Хонгилын үзүүрт албан тушаал, эрх мэдэл олж харсан залуус нь намынхаа егзөрүүдэд зайгаа тавьсугай хэмээн бичиг шидэх боловч тэд нь хашир тул хариу хийх нүүдлээ тунгаан нам жим байх аж. Хамгийн том егзөр н...