Хэнэггүй зан хэрэггүй
Дэлхийн аварга М.Уранцэцэг Манай зарим тамирчид жаахан танигдаад ирэхээрээ биеэ тоох маягтай болж, нэг хоёр удаа гайгүй амжилт үзүүлээд цаашаа ахихаа больчих юм. Энэ бол "хуучирсаны" гай. Тэмцээн болгонд анх удаа оролцож байгаа хэн ч танихгүй шинэ хүн шиг бэлдэж, оролцох ёстой юм, уг нь. Гэтэл өмнө гаргасан амжилтаа үүрдийн юм шиг ойлгож, бэлтгэл дасгалаа хайнга хийснээс болж өндөр амжилт үзүүлж чадахгүй итгэл алддаг. Нэгэнт дэлхийн аварга, эсвэл Олимпийн аварга болоод насныхаа хоолыг баталгаатай болгосон болохоор түүнээс хойшхи тэмцээнүүдэд нэрийн төдий оролцох, эсвэл жиндээ өөр олигтой өрсөлдөгч байхгүйн "ачаар" том тэмцээнүүдэд автоматаар явдаг бололтой. Ийнхүү жаахан хуучраад ирэхээрээ биеэ дайчлахаа болиод "орон тоо" бөглөж улсын нэрийн өмнөөс ийш тийшээ "зугаалдаг" явдлыг болиулмаар. Жюдогийн дэлхйн аварга Бразил улсад болж байна. Анхны өдөр хамгийн хөнгөн жинд манайх алт, мөнгө авлаа. "Хэн ч танихгүй" шинэ цэрэг...