Он солигдох мөчид төрсөн бодол

Никитоны Батчулуун гавъяат боллоо За шинэ он гарах гэж байгаа тул жаахан өөдрөг гэрэлтэй байж хуучин оноо үдье. Ерөнхийлөгч маань 21 хүнд гавъяат цол олгожээ. Сайхан байнаа. Олон хүн гавъяат гэж дуудуулах гавъяа хийжээ гэж ойлгож байна. Учиргүй хавтгайруулаад шагначихсан юм ч алга. Миний хайртай дуртай Никитоны Баачка урлагийн гавъяат болсон байна. Баяр хүргэе! Никитон Монголын урлагт шинэ хуудас, агаар оруулсан гэдэг утгаараа яалт ч үгүй гавъяатай. Зарим хүн ахадсан байна ч гэх шиг юм ярьж байна. Гавъяаны цол ахадна гэж байдаггүй юм. Гавъяа байгуулсан л бол шагналаа авах нь шударга хэрэг. Хөгширсөн хойно нь, эсвэл үхсэн хойно нь нэхэн олгоод ч яах юм билээ. Залуудаа аваад улам урамшиж ихийг хийг л дээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн нээлтийн туузыг хайчилж бас нэг сайхан үйл явдал боллоо. Монголын нэрийг гаргах үйлдвэртэй болж байна. Сайхан хэрэг! "Мангас" Рио Тинто чадалтай гэдгээ харууллаа. Манайхан гэрээгээ шинэчилж өөрчлөлт оруулж чадмааргүй бол тэгээд о...