Т.Баярхүү - Миний сонголт

Т.Баярхүү
Төмөрдөшийн БАЯРХҮҮ. Эдийн засгийн ухааны доктор. Түүх судлаач. Эх Орончдын нэгдсэн эвслийн тэргүүн. 
Энэ хүн Монголын нийгэм,улс төрийн амьдралд идэвхитэй оролцож, дуу хоолойгоо бүх л боломжит сувгаар хүргэдэг гэдгийг олон хүн мэднэ. 
Монголд юу нь яагаад болохгүй байгаа тухай бичиж, нийтэлж, ярьдаг бөгөөд мэргэжлийн хэллэгээр, нэлээн том зургаар углуургатай нь тайлбарладаг боловч зарим үед энгийн хүмүүс, ялангуяа улс төр, эдийн засгийн мэдлэг тааруухан иргэд маань тэр бүр ойлгоход хүндрэлтэй байдаг тал бий.
Ихэнх тохиолдолд асуудлыг дэлхийн түвшинд, геополитикийн талаас нь тайлбарладаг. Мэдээж, Монгол улс маань дэлхийн нэг гишүүн учраас бусдаас хамааралтай байж, мөн бусдын нөлөөнд ордог нь ойлгомжтой, гэхдээ тусгаар тогтносон улс юм бол өөрийн бодлоготой, өөрийн арга замаараа амьдралаа авч явах ёстой гэдэгтэй Монголчууд маань санал нийлэх байх аа.

Тусгаар улс л юм бол бусдаас аль болохоор бага хараат байж, бие даасан бодлогоор эдийн засгаа авч явах ёстой. Хуучин бид ЗХУ-ын түүхий эдийн бэлтгэлийн бааз байсан бол өнөөдөр Хятадын бааз болж хувирчээ. Мэдээж түүхий эдээ гадагш нь зарах нь буруу биш боловч ганц улсаас хамааралтай байх нь маш эрсдэлтэй. Бидний барааг худалдан авагч маань нэг л өдөр авахаа байчихвал ашигт малтмалаа зарж олдог орлого маань алга болно. Дан уул уурхайн бизнес дээр тогтдог эдийн засаг маань элгээрээ хэвтэнэ. Үүнээс сэргийлэх арга нь эдийн засгаа солонгоруулах буюу олон эх үүсвэртэй болгох явдал. Энэ тухай төр засгийн эрх барьж байсан МАНАН байнга ярьдаг боловч хийсэн зүйл байхгүй өнөөг хүрчээ.  Уг нь аж үйлдвэр-мал аж ахуйн орон байсан боловч аж үйлдвэрийн салбараа бүрэн нурааж авсанаар өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүн ухаж гаргахаас өөрийг хийж чадахаа больжээ. Хийж чаддаг байсан зүйлсээ хийж чадахаа больсон байна.

МАНАН-гийнхан дотор уул уурхайн бизнестэй олон хүн бий. УИХ-ын гишүүд ч бий, төрийн бусад албан тушаалтнууд ч бий. Тэд нар бол зүгээр л ухаж гаргаад л зараад байх сонирхолтой. Тэдэнд ч ашигтай, хувийн талаасаа.
Тэгвэл ухаад дууссан хойно юугаа хийж амьдрах юм гэдгийг бодоод үз дээ.  Ийм л ойрын бодолтой, харалган, амин хувиа бодсон бэртэгчин хүмүүс энэ балай Парламентын засаглалын сул талыг ашиглаж хувиа борлуулж довоо шарлуулсаар Монголыг мөхөөж байна. Ийм л зүйлийг шүүмжилж, үүнийг өөрчлөхийн төлөө байнга дуугарч явдаг хүний нэг л дээ. Хоосон эх оронч царайлж жүжиглэхгүй, түс тас ярьж, энэ байдлаас гарах арга замыг санал болгодог учраас сонгогчид маань итгэж болох хүн гэж хэлнэ. 

За ингээд олныг нуршилгүй өөрийнх нь ярилцлага, нийтлэл, бичлэгүүдээс энд оруулж өгсөн учраас  Т.Баярхүүгийн үзэл бодол, байр суурийг ойлгож мэдэхэд дөхөм болох биз ээ. 2020 оны УИХ-ын сонгуульд энэ эрхэм ''Та бидний эвсэл''-ийг төлөөлж Хан-Уул дүүргийн 29-р тойрогт нэр дэвшиж байна. Тэрээр өөрийг нь дэмжиж буй иргэдээсээ хандив хүсч, Хаан банкинд данс нээсэн байна. Хандивын данс: 5070536666
Хан Уул дүүргийн сонгогчид МАНАН-гаас татгалзая гэвэл Т.Баярхүүд саналаа өгөөрэй.



Жич:

1. Нийтлэлүүд

2.  Оюутолгойн тухай

3. Мөнгө хүүлэгчид, корона вирусын талаар


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө