Арьсны үзэлтэй АНУ руу бүү зүглэ!!
Трамп (АНУ-ын Ерөнхийлөгч) АНУ-д цагаачилж амьдрах сонирхолтой хүмүүс зөвхөн манайд ч биш өөр улсуудад олон байдаг. Саяхан АНУ ажлын виз авч болох орны тоонд Монгол Улсыг орууллаа. Манайханы хөлд нь хий орж, бүгдээрээ шахуу явцгаая гэж хөөрцөглөв. АНУ нэгэн цагт " диваажин" байсан байж болох боловч одоо тийм биш болсон гэдгийг хүмүүс мэдэж авах хэрэгтэй. Эдийн засгийн хувьд дэлхийн номер нэг бөгөөд өөрсдийнх нь ярьж гайхуулдагаар хамгийн хүчирхэг улс мөн хэвээрээ боловч иргэдийнх нь үзэл бодол, өөрөөсөө бусадтай харьцах харьцаа, хандлага нь өмнөх шигээ биш болсон гэсэн үг. Урьд өмнө нь арай дээр байсан гэх юм уу даа. Хэдийгээр хар арьстнуудыг олон жил боолчилж, боолоос чөлөөлсөний дараа ч ад үздэг хэвээр байсан боловч эргэх цагийн явцад энэ хандлага нааштай тал руугаа өөрчлөгдөж байсан гэхэд болно. Мэдээж энд тэнд мэр сэр харуудыг ялгаварлах юм гардаг л байсан, гэхдээ нийтлэг хандлага нь сайн тал руугаа эргэж байсан юм. Гэвч харуудад дургүй хандлага бүрэн ал...