UNICEF ба хүүхдийн мөнгө

Messi UNICEF гэж нэг байгууллага байдаг. U nited N ations I nternational C hildren's E mergency F und гэдэг нэрийн товчлол бөгөөд монголоор орчуулбал НҮБ-ын Олон улсын хүүхдэд туслах сан гэсэн утгатай. Анх 1946 онд НҮБ ба Людвик Ражчман хэмээх польш гаралтай бактериологч, эмч хүний санаачлагаар байгуулагдаж байжээ. Зорилго нь дэлхийн 2-р дайны хөлд нэрвэгдсэн улсуудын хүүхдүүдэд туслах явдал байсан бөгөөд хожим нь хамрах цар хүрээ нь өргөсөж тэлсэн байна. Ражчман тус сангийн анхны тэргүүнээр ажиллаж байсан. Төв байр нь АНУ-ын Нью-Иорк хотод байрладаг. Санхүүжилт нь хандивлагч орнуудын болон хувь хүмүүс, байгууллагын хандиваас бүрддэг. Спортын байгууллагууд ч хандив өгдөг болсон. Испанийн алдарт хөлбөмбөгийн клуб Барселона тус байгууллагатай 5 жилийн гэрээ хийж 2006 оноос эхлэн жил бүр 1.5 сая Евро хандивласан ба 2016 онд дахин ийм гэрээ 4 жилийн хугацаатай шинээр байгуулж жил бүр 1.58 сая Евро хандивлаж байна. (Зураг дээр Барселона багийн шилдэг довтлогч Месси ...