Posts

Шүүгчдээ өөрсдөө сонгоё

Image
Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт хийх нь бараг " хүчингийн хэрэг"  болох бололтой. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа нам (МАН)  болон хамсаатан болох АН хоёр яаж ийж тархи угааж байгаад одоогийн төслөө баталж санасандаа хүрэх магадлал өндөр байна. Нэгэнт иргэд болон бусад жижиг намууд, зарим нэг эрдэмтэд энэ хүчиндэлтийг зогсоож чадахгүйгээс хойш ядаж  шүүхийн засаглалыг бүрдүүлдэг хэсэг дээр эрс шинэчлэлт хийхийг шаардаж  ард түмний дэмжлэг хүсэх хэрэгтэй. Энэ бол шүүх засаглалыг бүрдүүлдэг аргачлалыг шал өөрөөр бичих явдал юм. Яагаад гэж үү? Одоогийн хэлэлцэж байгаа төслөөр (Ерөнхийлөгчийн санал болгосон заалтууд ч мөн адил) УИХ-тай холбоотой асуудал, Засгийн газрыг байгуулах үйл явц, Ерөнхий сайдын эрх мэдлийг дээшлүүлэх гэх мэт асуудлууд хөндөгдөж  байгаа. Мэдээж шүүх засаглалыг яаж бүрдүүлэх аргачлалыг бас бага зэрэг өөрчлөх санал орсон байна. Эдгээрээс шүүх засаглалын  асуудлыг онцгойлон авч үзэж, эрс өөрчлөлт хийж  чадвал нэг алхам урагшаа алхлаа...

Цэрэг бол хүн биш гэдэг нь үнэн болжээ

Image
Ц.Сэргэлэн Хил хамгаалах Ерөнхий газрын (ХХЕГ) гадаа эцэг эхчүүд уйлж зогсоно. Цэрэгт яваад амиа алдсан хүүхдийн эх уйлж байна. Нэг эхийн хүүхэд мөн буудуулсан шархтай хүнд байгаа юм байна. Тэд ХХЕГ-ын удирдлагад нэг бичиг өгөх гэж байгаа гэнэ. Өргөдөл гомдол бололтой юм. Зариг сайт газар дээрээс нь шууд лайв бичлэг хийж байна. Зариг сайтын мэдээлж байгаагаар он гарсаар цэргийн албанд явсан 4 залуу амиа алджээ. Үүнээс ХХЕГ-ын харъяа ангиудад 3 цэрэг нас баржээ. Яагаад ийм олон хүүхэд учир битүүлэг шалтгаанаар амиа алдаад байна? ХХЕГ-ын удирдлагуудаас хэн нэг нь гарч ирж тэр бичгийг нь авахгүй хүнд суртал гаргаад, жижүүрт орхичих гэж үүрэгдэж байх юм. Ер нь бол хүний амь настай холбоотой энэ асуудал дээр мал үхсэнээс дор хандаж байна. Хүний эрхийг дээдэлдэг оронд нэг хүний амь эрсэдсэн ч ноцтой авч үздэг. Монголд бол 4 хүний амь эрсдээд байхад үл тоож байна. ХХЕГ-ын дарга нь Ц.Сэргэлэн, тэргүүн дэд дарга нь Ж.Бямбасүрэн хоёр огцрох болзлоо хангажээ. ХХЕГ нь Монгол Улсын то...

Монголчууд лидер дагадаг ард түмэн

Image
За Парламентын засаглалд нугасгүй дуртай болсон манай УИХ-ын гишүүд, МАН ба АН гэдэг намууд Үндсэн Хуулийг шинээр бичихгүй гэж  шийджээ. Өөрөөр хэлбэл, тэд Парламентын засаглалыг хэвээр нь хадгалж үлдэх нь тодорхой боллоо. Энэ нь мэдээж тэдэнд ашигтай байгаа. Ашигтай гэдгийг өнгөрсөн 30 жилд улс төрчид, нам дамжиж төр засгийн албанд шургалсан бирдүүд яаж хөрөнгөжиж цадсанаас харж болно. Харин ард түмэн модоо барьсан биз? Гурван хүний нэг (!!!) нь ядуу болсон нь үүний нотолгоо биш үү? Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш үү гэж асуух хүн гарах байх. Тэгвэл энэ нэмэлт өөрчлөлт гэгч нь ерөөсөө худлаа өнгөн засал чимэглэл юм. Засаглалын хэлбэрийг ерөөсөө хөндөхгүй. Өөрөөр хэлбэл, Парламентын засаглалаа хэвээр нь хадгална гэсэн үг. Ийм өнгөн засал хийж, засаглалынхаа хэлбэрийг хэвээр хадгалж үлдээхийн тулд манай олигархиуд (Монголоор, төрд шургалсан хулгайчид гэж ойлгож болно) Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2.4 гэдэг заалт...

Холион бантангаа цэгцэлье

Image
Одоо яригдаж байгаа Үндсэн Хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн ТӨСӨЛ гэгчийг хэлэлцүүлсэн нэр зүүгээд батлуулах гэж улайрч байгаа энэ үед Ерөнхийлөгч үгээ хэлж, яаран сандран гоомой юм хийж болохгүй, наадмын дараа тухтай хэлэлцэх нь зүйтэй гэжээ. Зүтгүүлээд байгаа хүмүүс энэ зөвлөмжийг нь тоох болов уу даа. За ямартай ч энэ ТӨСӨЛ гэгчийг яавч баталж болохгүй гэдгийг хэдэн жишээн дээр тайлбарлая. Төслийг  эндээс  үзээрэй. Парламентын засаглал ба Ерөнхийлөгчийн засаглал хоёрын үндсэн ялгааг нь эхлээд мэдээд авчихая.  1. Парламентын засаглал - Парламент бүх ард түмнээс сонгогдоно. - Парламент (УИХ) нь Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд ба сайд нарыг томилно.  - Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог зарчимтай. - Парламент нь томилсон Засгийн газраа огцруулж болно. - Парламентын гишүүд Засгийн газарт алба хашдаг жишиг бий (давхар дээл) 2. Ерөнхийлөгчийн засаглал - Парламент бүх ард түмнээс сонгогдоно. - Парламент нь Засгийн газрын тэргүүнийг т...

Хүүхдүүд чинь үхэх гээд байна, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа!

Image
Амингэрэл охин Б.Амингэрэл охин 7 сартай. Элэг шилжүүлэн суулгах шаадлагатай. Солонгос улсад эмчлүүлэх гэж байгаа. 400 сая  төгрөг шаардлагатай. Хандивын данс Хаан банк 5447409951. Ээж Б.Номингэрэлд. Нуруу нугасны хавдар өвчнөөр өвчилсөн Энхмарал охин 1 настай.  Бээжингийн эмнэлэгт эхний хагалгаа хийлгээд төлбөргүй улмаас цаашдын эмчилгээ хүлээгдэж байна. 2 дахь хагалгаанд 100 сая төгрөг лав шаардагдаж байгаа юм гэнэ. Хандивын данс Хаан банк 5090770421. Охины ээж М.Эрдэнэтунгалаг. Т.Ачмаа охин тархиндаа усжилттай. 108 сая төгрөг эмчилгээнд шаардлагатай. Энххүслэн охин 5 настай. Тэрээр маш хүнд өвчин тусч Бээжинд эмчлүүлэхээр болсон. Нийт зардал 140 сая төгрөг. Хандивын данс Хаан банк 5006663375. Ээж  Оюунтуяа. Энхмарал охин Энэ мэтчилэн тусламж шаардлагатай өвчиндөө шаналж зовсон, амь амьдрал нь дээсэн дөрөөн дээр байгаа бяцхан үрсийн нэрс цуврана. Төр засгаас сохор зоос ч хялайлгахгүй учраас аргаа барсан ээж аавууд нь ард түмэндээ л хандана. Муу нэртэй у...

Үнэн худлыг дэнслэгч шүүгчдийн эргэн тойронд

Image
Ерөнхийлөгч Х.Баттулга сая зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.  : ЗАРЛИГ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч; Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч; Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч; Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч; Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ш...

Ингээд л байгаад байх уу?

Image
Ажлын хэсгийн ахлагч Лүндаажанцан За цаадуул чинь Үндсэн Хуульд жижиг сажиг өөрчлөлт оруулсан нэр зүүж одоо байгаа дампуурсан тогтолцоогоо хэвээр нь хадгалж үлдэхээр улайрч эхэллээ.  Өөрөөр хэлбэл, одоо байгаа дампуу Парламентын засаглалаа өөрчлөхгүй гэж шийдэх бололтой. Ер нь бусад намууд ч гэсэн Парламентын засаглалыг солих тухай ярих хүсэлгүй байгаа нь илт байна. Энэ бол тэдний ашиг сонирхолд харшлах учраас ярих, санаачлах сонирхолгүй байгаа нь ойлгомжтой. Хэрвээ Парламентын засаглалыг солиод Ерөнхийлөгчийн засаглал тогтоочихвол өнгөрсөн 30 жилд дураараа дургиж байсан шиг боломж нь хумигдаж хаагдах учраас УИХ болон намууд статус кво-г хадгалж үлдэх сонирхолтой байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол  Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогдож, Засгийн газраа толгойлоод явах учраас нөгөө Парламентын (УИХ-ын) гишүүд нь Засгийн ажилтай хутгалдаж оролцох, нөлөөлөх, өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулах, бүр өөрсдөө сайд болж давхар дээл өмсөх зэрэг боломжууд нь а...