Posts

Хачин юм бэ, юу вэ, юу вэ?

Image
Сүүлийн үед  интернэтээр од болж байгаа хамтлагийн нэгэн дуутай холбогдуулан   хэдэн үг хэлье гэж бодлоо. Энэ бол Юу вэ гэдэг нэртэй дуу. Уг дууны үгийг англиар орчуулсаныг уншаад миний хувьд сэтгэл ханамж 100% хүрсэнгүй. Хоёр жижигхэн ч гэсэн буруу ойлголт өгч мэдэхээр алдаа олсоныг эхлээд  өгүүлье. 1. Эцэг өвгөд Монгол гээд цээжээ дэлдэн худлаа орилох нь юу вэ? гэдэг мөрийн англи орчуулга нь Taking our great Mongol ancestor's names in vain, how strange? гэж байна. Take in vain хэмээх хэлц нь буруу ашиглах, хэн нэгний (жишээ нь бурхны) нэрийг хүндэтгэлгүй хэрэглэх гэсэн утгатай аж. Тийм болохоор энэ хэлцийг хэрэглэсэн нь буруу ойлголт өгөхөөр болжээ. Учир нь бид өнөөдөр эцэг өвгөдөөрөө бахархаж, цээжээ дэлдэж байгаа нь өвөг дээдэсдээ хүндэтгэлгүй хандаж байгаа хэрэг биш, тэдний нэрийг буруу зорилгоор ашиглаж байгаа явдал бүр ч биш. Харин худлаа аман дээрээ бахархаад ачир дээрээ юу ч хийхгүй доройтож байгаа асуудал бол тусдаа өөр сэдэв. (take in vain = misuse,...

Ард нийтийн санал асуулга явуулая

Image
4 сарын 8-ны байдлаар Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил дараах 6 багц (нийт 19 зүйлд) асуудлын хүрээнд хийгдэж байгаа тухай Үндсэн Хуулийн шинэчлэл хэлэлцүүлгийн эхэнд Ажлын хэсгийн дарга Лүндээжанцан хэллээ: 1. УИХ-ын  хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт 2. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт 3. Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт 4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт 5. Намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлохтой холбоотой нэмэлт 6. Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнд тавих шаардлагыг дээшлүүлэх, хараат бус хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт (Бичлэгийг  Facebook дээр тавьсан байна:   https://www.facebook.com/ParliamentTVMon/videos/1445763132244052/?notif_id=1554703595337612&notif_t=live_video_explicit   ) Би ажлын хэсгийн хийсэн гэж ...

Миззури план

Image
Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга   Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,  Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Прокурорын тухай хуульд нэмэлт  оруулах тухай хууль санаачилж УИХ-аар баталжээ. Мөн тэрээр зарлиг гаргаж Ерөнхий прокурор М.Энх-амгалан , Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг огцрууллаа. Ерөнхий прокурор асан М.Энх-амгалан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4 , Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай. Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай. Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланба...

Хүний Эрхийн Үндэсний Комисс хэнд хэрэгтэй юм ?

Image
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр яллагдсан хүмүүсийг сэтгэл санааны дарамтанд оруулах ,  бие махбодийг нь яргалах аргаар хилс ял хүлээлгэж шийтгэсэн тухай бөөн шуугиан дэгдлээ. Яргалал үйлдэж, дарамталж байгаа тухай бичлэгийг манай дивтаатуудад  үзүүлжээ. Үзсэн дивтаат болгон нь л толгойгоо сэгсрэхийг бодоход их л эвгүй бичлэг байгаа бололтой. Уг нь хэр баргийн юманд толгой сэгсрэх хүмүүс биш билээ. Ж.Бямбадорж, П.Оюунчимэг Энэ шуугиан гарахтай зэрэгцээд Хүний Эрхийн Үндэсний Комисс ( ХЭҮК )  гэнэт нойрноосоо сэрж , Ж.Бямбадорж дарга комиссийнхоо нэг гишүүнийг дагуулан яаран сандран хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийлээ. Гол зорилго нь  арьсаа авч үлдэх явдал байсан гэж харагдаж байна. Ухаандаа, бид ийм хэлмэгдүүлэлт, дарамт яргалал байдаг гэдгийг аль эртнээс мэдчихээд хэлж ярьдаг байсан боловч хэн ч тоодоггүй байсан гэдэг санааг л хэлэх зорилготой байж л дээ. Ингэж гонгиноод байх юм бол энэ байгууллагын хэрэг гэж юу байна? Энэ байгууллагын зорилго юу...

Хүүхдийн эрхийн Конвенцээс гарах уу?

Image
Хүүхдийн эрхийн конвенц ( ХЭК ) гэж дуулсан биз дээ? Монгол Улс 1990 онд  тус конвенцэд нэгдсэн анхны орнуудын нэг болж байлаа. Сүүлд нэмэгдсэн Протоколуудыг ч мөн хүлээн зөвшөөрсөн улсын нэг.  Манай улсын хууль, журам нь Хүүхдийн эрхийн Конвенцийн зарчимд нийцэж байгаа. Гэвч нэг асуудал байна аа. Хэдийгээр бид тус Конвенцийг  дагаж мөрдөнө хэмээн зөвшөөрсөн боловч  амьдрал дээр мөрдөхгүй байна . Энэ бол хариуцлага хүлээх ноцтой зөрчил мөн! ХЭК -д 18 наснаас доош насны хүмүүнийг ХҮҮХЭД гэж тодорхойлсон байдаг. Энэ Конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдсэн улсууд Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Конвенцийг дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлж байгаа эсэхэд НҮБ-ийн дэргэдэх Хүүхдийн эрхийн Хороо (ХЭХ) хяналт тавьдаг. Энэ Хорооны бүрэлдэхүүнд дэлхийн өнцөг бүрийн улсууд багтсан байдаг. Жилд нэг удаа энэ ХЭХ нь  НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3-р Хороонд тайлангаа тавьдаг. 3-р Хороо мөн ХЭХ-ны даргын дүгнэлтийг сонсох ба улмаар Ерөнхий Ассэмблей нь хүүхд...

Бригадын генералын үлгэр

Image
Б.Амгаланбаатар  336 -р ангид алба хашиж байсан цэрэг нас барсан хэрэгтэй холбоотой  Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Бригадын генерал Б.Амгаланбаатар   хоёр бараа бологчийн хамт хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө: 2019 оны 1 сарын 22-нд 14:30 - 16 цагийн хооронд энэ хэрэг болж гэнээ.  Тэр өдөр салбарын ахлагч нар цэргүүдийн байранд үзлэг хийжээ. Үзлэгээр эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас зэрэг олджээ. (Нэгжлэг хийсэн байх нь!) Салбарын захирагч ангийн дотоод журам зөрчиж гар утас ашигласан байна гээд нийт цэргүүдэд арга хэмжээ авах үүргийг ахлагч нарт нь өгчээ . (Наад муусайн цэргүүдээ сайн хашраагаад өг гэж л дээ) Ахлагч нар нь цэргүүдээ талбай руу гаргаад гүйлгэсэн гэнэ. Гэтэл талийгч гүйж байх явцдаа бие таагүй байна, гүйж чадахгүй нь  гэж хэлсэний дагуу ахлагч нар нь гүйлтийг зогсоосон гэнээ. (Ямар их санаа зовж,  түргэн шуурхай арга хэмжээ аваа вэ? Гайхалтай!) Цэргүүд байрандаа орж, талийгчийн бие дахин муудсан учраас ...

Арми ярганы газар уу?

Image
Боолгож жижигрүүлсэн хужаа авгайн хөл (Зураг: Jo Farrell) Хөлийн хуруугаа гэмтээсэн хүн  явж чаддаггүй буюу арай ядан явдаг. Дээхэн үед хужаа нар гэр хороололд ихээр амьдардаг байсныг хүмүүс санаж байгаа байх. Хужаагийн авгай нар нь гадаа гудамжинд  тэнцвэрээ олж ядан арай гэж явж байгаа харагддаг байж билээ. Тэгээд жаахан л салхи хөдөлбөл уначих гээд хашаа түшээд зогссон харагддаг. Ямар учиртай гэхээр хоёр хөл нь жирийн бус хөгжилтэй байдаг юм байна л даа. Бага залуугаас нь давстай нойтон даавуугаар баглаж боогоод өсөлтийг нь зогсоодог гэж ярьдаг байж билээ. Өнөө хөл нь эцэстээ нэг жижигхэн умайсан бөөрөнхий юм болдог аж. Зүйрлэвэл 10 хурууг нь тасдаад авчихсан хөл шиг л болдог юм байна. Тулах талбай бага учраас тэнцвэр маш муутай бөгөөд тийм болохоор уначих гээд ойр ойрхон гишгэсэн юмнууд л явдаг байж л дээ. Ингэж эмэгтэй хүний хөлийг жижигрүүлдэг нь хужаагийн хуучны нэг заншил юм байна. Хужаа нар авгайгаа хол яваад алга болчихно гэж айхдаа ингэж хөлийг нь боож хатаадаг ...