Posts

Баярцогтын хятад найз хэн бэ?

Image
С.Баярцогт Швейцарийн Холбооны Улсын Ерөнхий Прокурорын газраас мөн улсын банкинд буй зарим дансыг битүүмжилжээ. Дансны эздийн нэг нь С.Баярцогт .  Ардчилсан Намын гишүүн, Сангийн сайд байсан (2008-2012) , мөн УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Панамын жагсаалт хэмээх ил болсон нууц баримтанд  мань эрийн нэр бичигдсэн цагаас эхлээд Оффшор данстай хэмээн хэдэн жил адлагдаж байгаа хүн. Данс нээсэн компаний нэр нь "Леженд Плас Капитэл лимитэд" (Legend Plus Capital Ltd.).  Оюутолгойн гэрээг хийсэн хүний нэг. Анх Панамын баримт ил болоход Баярцогт юу гэж ярьж байлаа? "Би хэдэн найзуудтайгаа мөнгө нийлүүлээд, компани байгуулж Швейцарьт данс нээлгэж байсан. Хувьцааны бизнес хийх  зорилготой. Нэг сая доллар байсан бөгөөд манай найзууд удалгүй мөнгөө буцаагаад авчихсан. Миний хэдэн төгрөг үлдсэн байсныг би Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ (ХОМ) бичихээ мартсан маань алдаа болсон" гэж байв даа. Швейцарийн Ерөнхий Прокуророос 2016 онд хэрэг үүсгээд хийсэн  шалгалтын ...

Хүүхэд тамлагчдыг шүүхэд өгье!

Image
Дүнжингарав 2018. Соёолон нас шөнө уралдав Дахиад л хурдан морь унаач хүүхэд мориноос унаж гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ!  Ойчиж л байдаг юм, хэдэн зуун хүүхдээс цөөхөн нь тахир дутуу, эрэмдэг болоо л биз юун сүртэй юм  гэж үү? Уламжлалаа хадгалж, хүүхдүүдээ бэртээсэн шиг сайхан наадацгаая, айн? Ганц нэг нь үхэж үрэгдэх бол байх л асуудал, тийм үү? Сая "шөнийн"   Дүнжингарав уралдаан гэгчийг зохион байгуулжээ. Шөнө хурдан морь уралдуулж морьдынхоо хурд хүч, хурц харааг "шалгасан" юм байх. Нөгөө талаар Засгийн газар "унтчихсан"  хойгуур сэмхэн уралдуулаад авъя гэж шийдэцгээсэн бололтой. Учир нь Засгийн газар нь зөвшөөрөл өгөөгүй байсан юм даг уу даа. Зөвшөөрөл авах шаардлагагүй байсан ч гэх. За ямартай ч  сонин.мн сайтад мэдээлсэнээр 16  хүүхэд мориноос унасан бөгөөд 9 хүүхэд бэртсэнээс   3 нь хүнд бэртэл авч   эмнэлэгт очсон байна. Уралдаан зохион байгуулагч Монголын Морин Спорт,Уяачдын Холбоо (ММСУХ) болон энэ холбооны гишүүн гэгдэх...

Хүрзтэй хасаг баатрууд

Image
Хүрз барьдаг хасаг баатар Саяхан 2 хасаг залуу хүрзээр зэвсэглээд (зэвсэг шүү!) нийслэлд хаа нэгтэй байрлах Зиндаа.мн сайтын байранд очжээ. Фэйсбүүкээр нэг яриа. Тэр хоёр лайв бичлэг хийсэн учраас бүх ярьсан яриа, хийсэн үйлдлээ баримтжуулчихсан  байна. Фэйсбүүк дээр тавьсан лайв бичлэгийн тайлбар дээр "Zindaa.mn -ийг гөлөг болгоноо" гэсэн байсан. Хүрзээ харуулаад хашраанаа гэж хэлж байгааг бичлэг дээрээс нь харж болно. Дээхэн үед хужаанууд хүрз ирлээд зэвсэг болгож Монголчуудын эсрэг ашигладаг байсан юм гэсэн. Хүрз барьж очсон үйлдлийг зарим нэг нь биеэ хамгаалах гэж авч очсон гэж бичсэн байна лээ. Зөвтгөж байгаа бололтой. Бичлэгийг  энд дарж үзнэ үү. Мэдээж ихэнх хүмүүс хүрз агсаж очсоныг буруутгаж байгаа. Энэ нь ч аргагүй юм. Яагаад гэвэл хүрз бол буруу зорилгоор хэрэглэвэл аюултай зэвсэг болж чадна. Хүний тархийг хага цохих ч  боломжтой. Газар ухах гэж очоогүй харин хашраана гэж хэлж байгаа нь тэр хүрзийг зэвсгийн зорилгоор сонгож авсаныг батлана. Адаглаад...

Цаасан малгай хэнд хэрэгтэй юм?

Image
Ази дахь ардчилалын баян бүрд гэдэг тодорхойлолттой юм гэнээ, Монгол улс. Д.Нарантуяа гэгч "Хөршүүдээ дуурайх вий гэсэн зовинол"  гэсэн бичвэртээ ингэж бичжээ. Тэгээд хөршүүд нь Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд тэд нарыг дуурайж Монгол бас Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй гэсэн санаа  цухалздаг болсон нь энэ авгайн санааг зовоож байгаа юм байх. Тэр тусмаа Оросууд Путинээ дахин сонгож, Хятадууд Ерөнхий даргаа насаар нь сонгох санал гаргаж байгаа нь Монголд нөлөөлөх вий гэж зовниж байгаа бололтой. Энд дарж  уншина уу. Ардчилалын баян бүрд гэдэг нэр хэн ч зохиосон юм бүү мэд. Бодвол энэ авгай гаргасан байх. Их л сонин хэллэг байна. За тэр нь яахав, тийм чухал биш. Хамгийн гол нь Монгол улс ардчилалын баян бүрд гээч нь мөн үү гэдгийг эхлээд авч үзье. Үүний тулд эхлээд АРДЧИЛАЛ гэх засаглалын хэлбэрээ мэдэж авах хэрэгтэй. Ардчилалын үндсэн 4 тулгуурууд нь, - засаг төрөө шударга,чөлөөтэй сонгуулиар сонгодог - улс төрийн болон нийгмийн амьдралд иргэдийн идэвхт...

Хүүхдүүддээ халтай Засгийн газар юм уу?

Image
Николас Крүүз Саяхан 2018 оны 2-р сарын 14-нд АНУ-ын Флорида мужийн Паркланд хотын ахлах сургууль дээр аллага боллоо. 17 хүн нас барсанаас 14 нь тус сургуулийн сурагчид байсан юм. 3 нь сургуулийн ажилтан багш нар байсан. Шархадсан хүний тоо 16. Аллага үйлдсэн этгээд нь Николас Крүүз гэгч 19 настай залуу бөгөөд өмнө нь тус сургуульд сурч байжээ.  Хэрэглэсэн зэвсэг нь AR-15 гэх хагас автомат буу. Олноор нь хөнөөх ийм аллагууд АНУ-д зөндөө болдог. Ялангуяа сургууль дээр ийм аллага үйлдэх нь моод болсон. Тэр болгонд л Америкчууд талцаад л хэрэлдэж эхэлдэг. Гэвч өдийг хүртэл шийдэл олж чадаагүй л хэрэлдсээр л. Нэг хэсэг нь олон угсарч буудаж болдог, спортын зориулалттай том бууг иргэдэд зарах, эзэмшихийг хориглох хэрэгтэй гэдэг бол нөгөө тал нь буу эзэмших эрхийг хөндөж болохгүй гэсэн Үндсэн Хуулийн 2-р өөрчлөлтийг иш татаж эсэргүүцдэг. Тэд буунд буруу байхгүй, харин сэтгэцийн өвчтэй, эсвэл муу хүмүүсийн гарт  буу зэвсэг очсоноос болж ийм аллага гарч байна гэж үздэг. Хоёр ...

Нямдорж Алтан хоёр ямар холбоотой вэ?

Image
Д.Миеэгомбо Цензургүй ярианы ээлжит зочноор хуульч Д.Миеэгомбо оролцжээ. Ярилцсан асуудлууд нь, - Үндсэн Хуулийн Цэцийн 2 гишүүний хугацаа дууссан боловч албаа үргэлжлүүүлэн хашсаар байгаа тухай, - УИХ-ын гишүүн, Хууль Зүй,Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж үнэгүй байранд амьдардаг нь хууль зөрчиж байгаа тухай, - У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль бусаар байгуулагдсан тухай Саяхан дөрвөн залуу хуульчид, Миеэгомбо, Жавхлант, Мөнхзул, Алтангэрэл нар хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хурал дээр дээрх асуудлуудын тухай ярьсан. Хуульч Алтангэрэлийн гаргаж тавьсан асуудал нь Хүрэлсүхийн засгийн газар хууль зөрчиж байгаа тухай юм. Учир нь хэдийгээр УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэж заасан боловч одоогийн Засгийн газрын гишүүд нь 100% УИХ-ын гишүүн байгаа нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн төрийн эрх мэдлийн бүтцүүд биеэ даасан тусдаа байх зарчмыг алдагдуулж байна гэж үзэж байгаа юм байна. Ганцхан энэ жишээ л парламентын тогтолцоо ямар...

Арьсны үзэлтэй АНУ руу бүү зүглэ!!

Image
Трамп (АНУ-ын Ерөнхийлөгч) АНУ-д цагаачилж амьдрах сонирхолтой хүмүүс зөвхөн манайд ч биш өөр  улсуудад олон байдаг. Саяхан АНУ ажлын виз авч болох орны тоонд Монгол Улсыг орууллаа. Манайханы хөлд нь хий орж, бүгдээрээ шахуу явцгаая гэж хөөрцөглөв. АНУ нэгэн цагт  " диваажин"  байсан байж болох боловч одоо тийм биш болсон гэдгийг хүмүүс мэдэж авах  хэрэгтэй. Эдийн засгийн хувьд дэлхийн номер нэг бөгөөд өөрсдийнх нь ярьж гайхуулдагаар хамгийн хүчирхэг улс мөн хэвээрээ боловч иргэдийнх нь үзэл бодол, өөрөөсөө бусадтай харьцах харьцаа, хандлага нь өмнөх шигээ биш болсон гэсэн үг. Урьд өмнө нь арай дээр байсан гэх юм уу даа. Хэдийгээр хар арьстнуудыг олон жил боолчилж, боолоос чөлөөлсөний дараа ч ад үздэг хэвээр байсан боловч эргэх цагийн явцад энэ хандлага нааштай тал руугаа өөрчлөгдөж байсан гэхэд болно. Мэдээж энд тэнд мэр сэр харуудыг ялгаварлах юм гардаг л байсан, гэхдээ нийтлэг хандлага нь сайн тал руугаа эргэж байсан юм. Гэвч харуудад дургүй хандлага бүрэн ал...