Posts

Цаасан малгай хэнд хэрэгтэй юм?

Image
Ази дахь ардчилалын баян бүрд гэдэг тодорхойлолттой юм гэнээ, Монгол улс. Д.Нарантуяа гэгч "Хөршүүдээ дуурайх вий гэсэн зовинол"  гэсэн бичвэртээ ингэж бичжээ. Тэгээд хөршүүд нь Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд тэд нарыг дуурайж Монгол бас Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй гэсэн санаа  цухалздаг болсон нь энэ авгайн санааг зовоож байгаа юм байх. Тэр тусмаа Оросууд Путинээ дахин сонгож, Хятадууд Ерөнхий даргаа насаар нь сонгох санал гаргаж байгаа нь Монголд нөлөөлөх вий гэж зовниж байгаа бололтой. Энд дарж  уншина уу. Ардчилалын баян бүрд гэдэг нэр хэн ч зохиосон юм бүү мэд. Бодвол энэ авгай гаргасан байх. Их л сонин хэллэг байна. За тэр нь яахав, тийм чухал биш. Хамгийн гол нь Монгол улс ардчилалын баян бүрд гээч нь мөн үү гэдгийг эхлээд авч үзье. Үүний тулд эхлээд АРДЧИЛАЛ гэх засаглалын хэлбэрээ мэдэж авах хэрэгтэй. Ардчилалын үндсэн 4 тулгуурууд нь, - засаг төрөө шударга,чөлөөтэй сонгуулиар сонгодог - улс төрийн болон нийгмийн амьдралд иргэдийн идэвхт...

Хүүхдүүддээ халтай Засгийн газар юм уу?

Image
Николас Крүүз Саяхан 2018 оны 2-р сарын 14-нд АНУ-ын Флорида мужийн Паркланд хотын ахлах сургууль дээр аллага боллоо. 17 хүн нас барсанаас 14 нь тус сургуулийн сурагчид байсан юм. 3 нь сургуулийн ажилтан багш нар байсан. Шархадсан хүний тоо 16. Аллага үйлдсэн этгээд нь Николас Крүүз гэгч 19 настай залуу бөгөөд өмнө нь тус сургуульд сурч байжээ.  Хэрэглэсэн зэвсэг нь AR-15 гэх хагас автомат буу. Олноор нь хөнөөх ийм аллагууд АНУ-д зөндөө болдог. Ялангуяа сургууль дээр ийм аллага үйлдэх нь моод болсон. Тэр болгонд л Америкчууд талцаад л хэрэлдэж эхэлдэг. Гэвч өдийг хүртэл шийдэл олж чадаагүй л хэрэлдсээр л. Нэг хэсэг нь олон угсарч буудаж болдог, спортын зориулалттай том бууг иргэдэд зарах, эзэмшихийг хориглох хэрэгтэй гэдэг бол нөгөө тал нь буу эзэмших эрхийг хөндөж болохгүй гэсэн Үндсэн Хуулийн 2-р өөрчлөлтийг иш татаж эсэргүүцдэг. Тэд буунд буруу байхгүй, харин сэтгэцийн өвчтэй, эсвэл муу хүмүүсийн гарт  буу зэвсэг очсоноос болж ийм аллага гарч байна гэж үздэг. Хоёр ...

Нямдорж Алтан хоёр ямар холбоотой вэ?

Image
Д.Миеэгомбо Цензургүй ярианы ээлжит зочноор хуульч Д.Миеэгомбо оролцжээ. Ярилцсан асуудлууд нь, - Үндсэн Хуулийн Цэцийн 2 гишүүний хугацаа дууссан боловч албаа үргэлжлүүүлэн хашсаар байгаа тухай, - УИХ-ын гишүүн, Хууль Зүй,Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж үнэгүй байранд амьдардаг нь хууль зөрчиж байгаа тухай, - У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль бусаар байгуулагдсан тухай Саяхан дөрвөн залуу хуульчид, Миеэгомбо, Жавхлант, Мөнхзул, Алтангэрэл нар хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хурал дээр дээрх асуудлуудын тухай ярьсан. Хуульч Алтангэрэлийн гаргаж тавьсан асуудал нь Хүрэлсүхийн засгийн газар хууль зөрчиж байгаа тухай юм. Учир нь хэдийгээр УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэж заасан боловч одоогийн Засгийн газрын гишүүд нь 100% УИХ-ын гишүүн байгаа нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн төрийн эрх мэдлийн бүтцүүд биеэ даасан тусдаа байх зарчмыг алдагдуулж байна гэж үзэж байгаа юм байна. Ганцхан энэ жишээ л парламентын тогтолцоо ямар...

Арьсны үзэлтэй АНУ руу бүү зүглэ!!

Image
Трамп (АНУ-ын Ерөнхийлөгч) АНУ-д цагаачилж амьдрах сонирхолтой хүмүүс зөвхөн манайд ч биш өөр  улсуудад олон байдаг. Саяхан АНУ ажлын виз авч болох орны тоонд Монгол Улсыг орууллаа. Манайханы хөлд нь хий орж, бүгдээрээ шахуу явцгаая гэж хөөрцөглөв. АНУ нэгэн цагт  " диваажин"  байсан байж болох боловч одоо тийм биш болсон гэдгийг хүмүүс мэдэж авах  хэрэгтэй. Эдийн засгийн хувьд дэлхийн номер нэг бөгөөд өөрсдийнх нь ярьж гайхуулдагаар хамгийн хүчирхэг улс мөн хэвээрээ боловч иргэдийнх нь үзэл бодол, өөрөөсөө бусадтай харьцах харьцаа, хандлага нь өмнөх шигээ биш болсон гэсэн үг. Урьд өмнө нь арай дээр байсан гэх юм уу даа. Хэдийгээр хар арьстнуудыг олон жил боолчилж, боолоос чөлөөлсөний дараа ч ад үздэг хэвээр байсан боловч эргэх цагийн явцад энэ хандлага нааштай тал руугаа өөрчлөгдөж байсан гэхэд болно. Мэдээж энд тэнд мэр сэр харуудыг ялгаварлах юм гардаг л байсан, гэхдээ нийтлэг хандлага нь сайн тал руугаа эргэж байсан юм. Гэвч харуудад дургүй хандлага бүрэн ал...

Монгол нум сум

Image
Пер Инге Өөстмөн (Per Inge Oestmoen) хэмээх Норвег залуугийн ажиллуулдаг  зөвхөн Монголчуудын тухай бичсэн нэг блог байдаг.   http://coldsiberia.org/ Энэ  блогоос би өмнө нь Монгол мессэж гэдэг нийтлэлийг орчуулж тавьсаныг уншиж байсан буй заа. Уншаагүй бол  Энд дарж  уншаарай. Энэ удаа өөр  нэгэн өгүүллийг нь орчуулан хүргэж байна. Энэ бичвэрийн холбоос (линк) нь  http://coldsiberia.org/monbow.htm болно. Per Inge Oestmoen МОНГОЛ НУМ СУМ   (The Mongolian bow) Монгол нум Эрт цагийн Монголчууд зориг тэвчээр шалгуур шаардсан орчин нөхцөлд амьдарч байсан учраас тэдний хувьд  энгийн болон  цэрэг дайны зориулалттай гайхамшигтай  зэр  зэмсэг зохиож  бүтээх нь жам ёсны бөгөөд ойлгомжтой хэрэг байсан юм. Энгийн амьдралд болон дайны үед маш чухал ач холбогдолтой ийм нэгэн зэмсэг бол эвлэмэл   нум сум юм. (Нэг модноос урлаж хийсэн үргэлж нум биш харин нааж эвлүүлж хийсэн нумыг эвлэмэл нум гэнэ. Бас наамал ну...

H-2B виз сонирхогчдод зориулав

Image
H-2A (эйч түү эй) ба H-2B (эйч түү би) гэдэг нэртэй 2 төрлийн визийг олгодог орнуудын жагсаалтанд Монгол Улсыг багтаасныг АНУ зарлалаа. Эхний визийг  нь газар тариалангийн салбарт, удаахыг  нь газар тариалангийн бус салбарт   гадаад орнуудаас дээд тал нь 3 жил хүртэл хугацаагаар ирж ажиллах хүмүүст олгодог. Өмнө нь Монгол улсыг энэ виз авч болох орнуудын тоонд оруулдаггүй байж л дээ. Одоо яагаад оруулах болов гэсэн чинь  Монгол Улс өөрийнхөө хууль бус иргэдийн тухай мэдээллийг Америкуудтай хуваалцаж, албадан гаргаж буцаах талаар хамтран ажиллах болсон учраас шанд нь ингэж саймширсан бололтой. Харласан Монгол иргэд хөөгдөж, оронд нь бүтэх эсэх нь үл мэдэгдэх хар ажлын виз гээч юмаар чихэр долоолгож байгаа юм шиг байна. Бүтэх эсэх нь үл мэдэх гэдэг нь өрсөлдөөн ихтэй учраас Монголоос энэ ангиллын визээр хүн очиж ажиллах  магадлал тун бага  гэсэн үг. Нийт 83 орны тоонд багтсан Монголчууд сургаар нь хөөрцөглөж баярлаж байгаа боловч үнэндээ учрыг н...

Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юу?

Image
Ерөнхийлөгчийн засаглал ба Парламентын засаглал хоёрын тухай зарим иргэд маань ойлголт муутай учраас буруу ярьж будилах нь их байна. Тэдний буруу ч биш, угаасаа иргэдээ харанхуй байлгах гэсэн нам засгийн сонирхолтой холбоотой юм л даа. Хөмөрсөн тогооноос гарч ирээд ард иргэд маань цочирдож нэг хэсэг учраа олохгүй байсан үе бий. Одоо ч учраа олоогүй, аргаа олохгүй хүмүүс зөндөө байна. Үүний шалтгаан нь хүмүүсээ гэгээрүүлээгүй, ухуулаагүй, ойлгуулаагүйтэй холбоотой. Төр засаг нь ажлаа хийгээгүй гэсэн үг. Энгийн иргэд бид нэг их онол яриад мэтгэлцээд байх шаардлагагүй юм. Гэхдээ улс төр болон нийгэм, зах зээлийн тухай үндсэн, анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Ингэж байж иргэн зөв дүгнэлт хийж, зөв шийдвэр, сонголт хийнэ. Гэгээрэхийн тулд иргэд маань өөрсдөө бас хичээх хэрэгтэй. Боломжоороо ном сонин сайн уншиж, мэдээлэл сайн авч байх хэрэгтэй байна. Түүнээс гадна намчирхаж аливаа асуудалд хандахаа болимоор байна. Гадаад хэлтэй бол мэдээлэл олж авах суваг, арга зам орчин цагт цөөнгү...