Posts

Педофилийг цаазлахын төлөө ЗА гэж хэлцгээе

Image
Жошуа Энэ оны 10 сард АНУ-ын Ахойа (Ohio) мужид 13 сартай охиныг хүчиндэж алсан хэргээр 37 настай Жошуа гэгчийг эрэн сурвалжилж барьж авсан. Энэ алуурчин цаазын ял авсан. Тэрээр ой гаран настай Серенити охины ээжтэй дотно харьцаатай байжээ. Цагдаагаас 5000 долларын бай шагнал амлаж 3 долоо хоног хайсны эцэст баривчилжээ. Охин толгой болон биедээ хүнд гэмтэл авсаны улмаас эмнэлэгт нас барсан байна. Серенити (13 сартай)  2016 оны 6-р сард Энэтхэгт 23 настай залуу 3 настай охиныг хүчирхийлж , амийг нь хөнөөсөн хэрэгтээ цаазын ял авсан.  2011 оны 3-р  сард Сахни гэгч этгээд гэрийнхээ гадаа тоглож байсан 2.5 настай охиныг дагуулж яваад хүчиндсэнийхээ дараа хоолойг нь хэрчиж алаад хаясан байсан. Кристофер Конвей Энэ оны 11-р сарын 14-нд   Теннеси мужид АНУ-ын армийн эмч ажилтай Кристофер Конвей гэгч 22 настай залуу өөрийнхөө 9 сартай охиныг хүчиндэж, хоолойг нь олсоор боомилж алсан хэргээр баривчлагдсан. Тэрээр 2 ихэр охинтой байсан бөгөөд ийнхүү н...

Цаазын протоколоос татгалзах өргөдлөө өгье

Image
Цаазын ялыг хэрэглэхийг хориглох тухай янз бүрийн гэрээ буюу  дагалдах гэрээ ( протокол ) байдаг. Голдуу хүний эрхийн тухай ямар нэгэн гэрээнд дагалдуулж ийм нэмэлт буюу дагалдах гэрээ (Протокол гэж нэрлээд байгаа) хийсэн байдаг ба үндсэн гэрээнд нэгдэж орсон гишүүн орнууд тухайн протоколыг зөвшөөрөх, үл зөвшөөрөх эрх эдэлнэ. Цаазын ялын тухай ямар протокууд байдаг вэ? Иргэний ба Улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний дагалдах 2-р протоколыг зөвшөөрсөн улс (ногооноор) 1. Европын Зөвлөлийн гишүүн орнуудын хооронд байгуулсан Хүний  Эрх Чөлөө, Эрхийг Хамгаалах Гэрээний дагалдах 13-р протокол гэдэгт цаазаар авах ялыг ямар ч тохиолдолд үл хэрэглэх тухай заасан байдаг. Оросоос бусад бүх гишүүн орнууд зөвшөөрч дагаж мөрдөж байгаа. Мөн энэ гэрээний 6-р протокол гэж бий. Үүгээр энхийн цагт  цаазын ял хэрэглэхээс татгалзахыг заасан байдаг. Орос улс энэ протоколд гарын үсэг зурсан боловч хууль тогтоох дээд байгууллага нь батламжлаагүй байгаа. Бусад гишүүн бүх улс зөв...

Цаазын ялаар хэрүүл хийе

Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Бага насны хүүхдийг хүчирхийлж, хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт цаазын ялыг хэрэглэх тухай саналаа Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль Зүй, Дотоод Хэргийн  Яаманд хүргүүлжээ. Сүүлийн үед ийм хэргүүд цөөнгүй гарч иргэдийг их бухимдуулж, нийгмийн том асуудал болоод байгаа. Иргэд маш ихээр бухимдаж, нийгмийн энэ уур амьсгалыг мэдэрсэн эрх баригчид, түүний дотор Ерөнхийлөгч Х.Баттулга санаачлага гаргаж байгаа нь энэ. Хүн зовлонг өөр дээрээ үзээгүй бол мэдэрдэггүй гэдэг үнэн үг. Миний жаахан охиныг хүчиндээд алчихсан бол энэ зовлонг үзээгүй Дорж, Дулмаа нар миний сэтгэлийн зовлон, уй гашууг мэдрэхгүй л дээ.  Гэхдээ бүгд биш л дээ, олон хүний сэтгэл өвдөж, алуурчинг үзэн ядаж байгаа. Цаазын ялыг сэргээхийн эсрэг байгаа цэцэн мэргэдийн тоонд алдарт Б.Баабар ,  О.Мөнхсайхан (МУИС-ын хуулийн багш), Т.Наран (Монгол нүүрс нийгэмлэгийн ерөнхийлөгч), Ц.Оюунгэрэл (УИХ-ын гишүүн байсан), Б.Янжмаа (сэтгүүлч), Ц.Бат (инженер), Ч.Ганжавхлан (Лантуу...

МАН-ын хурал ба Хурц

Image
У. Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдлоо. Сонгодог жишгээрээ бол сонгуульд ялсан намын дарга засгын газраа удирдаад явдаг гэсэн, МАН-ын дүрмэнд ч тэгж заасан гэж сонссон. Гэтэл сая болсон их хурлаар намын даргад нэрээ дэвшүүлж, манайд тогтоод байгаа гаж хэвшлийг үргэлжлүүлэх сонирхол хүчтэй байгаа нь харагдав. Ж.Мөнхбат, Н.Дэмбэрэл, Д.Хаянхярваа нарын нэр дэвшсэн байснаас эхний хоёр нь нэрээ татаж, сүүлийнх нь тунаж үлдээд Хүрэлсүхтэй өрсөлдсөн боловч барсангүй. Тунаж үлдсэн Хаянхярваа маань Хүрэлсүхийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байгаа гэдгийг  санавал  тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг шиг юм болжээ. Өөрийнх нь нэрийг зүтгүүлж Сангийн сайд болгосон Ерөнхий сайдтайгаа намын даргын суудлыг булаалдана гэдэг бол том зүрх шүү. Хэрвээ намын дарга болчихвол  хожим  Ерөнхий сайд болно гэж тооцоолсон юмдаг уу даа. Г.Майцэцэг МАН-ын намын даргад өрсөлдөнө гэж нэг эмэгтэй намын саарал ордон руу нэвтрэх гээд чадаагү...

Би бухимдаж байна!

Image
Отгонтэнгэр ууланд осолдсон хүмүүсийг  эрэн хайх ажиллагаа Ойрд бичих завгүй байлаа. Сайн мэдээ гэхээр юм дуулдсангүй, дандаа л муу мэдээ сонсогдоно. Хамгийн муу мэдээ бол Отгонтэнгэр ууланд авирч байсан 17 иргэн маань золгүй ослоос болж амиа алдсан тухай мэдээ байлаа. Хайран хүмүүс минь! Энэ осол гарахгүй байх боломж байсан уу гэвэл байсаан! Харамсалтай нь нийгэм даяараа хариуцлагагүйн өвчинд нэрвэгдчихсэн учраас ийм гамшиг гарчээ. Уулны гадаргууд бий болсон мөсжсөн цасан давхарга доош гулгаж тэдгээр авирагчдыг аваад явчихсанд учир нь байгаа юм биш, манай улсын хамгийн алдарт уулчин эмэгтэй Гангаамаагийн хэлдгээр буруу улиралд авирч, олноороо нэг олсонд зүүгдэж явсаны буруу ч биш. Эмэгтэй хүн авирсан учраас ч болсон юм биш. Дэлхийн дулааралд буруу өгөх ч утгагүй. Ерөөсөө хариуцлагагүйн гай, хууль дүрмээ дагаж мөрддөггүйн гай . Дээрээ ч тэр, доороо ч тэр дүрэм журмаа  мөрдөхөө больсоны балаг. Отгонтэнгэр хайрханд авирахыг албан ёсоор хориглосон   байсан боловч үүн...

У.Хүрэлсүх алуулахаас айлтгүй боллоо

Image
У.Хүрэлсүх тэргүүтэй Ардын засаг За, Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетийнхээ гишүүдийг бүрдүүлж, Ардын засаг хочтой шинэ Засгийн газар ажилдаа орлоо. Гэвч Ухнаагийн хүү аминдаа хайртай бөгөөд хэлсэндээ тууштай байж чаддаггүй гэдгээ нотолж олон хүний итгэлийг алдлаа. Аминдаа хайртай байх нь хэн ч ойлгох асуудал боловч алуулахаас ч айхгүй байна гэж анхнаасаа сүржигнэх хэрэг юу байв аа гэж. Хүрэлсүхийг сайдад дэмжээгүй, хуралд нь сууж саналаа өгөөгүй бойкотлосон Ө.Энхтүвшин тэргүүтэй 32 гишүүн эцсийн дүндээ Ерөнхий сайдыг үгэндээ оруулж чадлаа. "Намынхаа эв нэгдлийг"  яаж хангах вэ гэдэг дээр "зөвшилцөж " чадаагүй учраас  чуулганд суугаагүй гэдэг марзан тайлбар хэлж байсан нөхөд Хүрэлсүхтэй тохироогоо хийж чадсан учраас өөрсдийнхөө хүмүүсийг сайд болгож чадлаа. 32-ын бүлгээс 6 гишүүн сайд боллоо. Үлдсэн 9 сайдаа Хүрэлсүх өөрийнхөө 33-ын бүлгээс сонгожээ. Ингээд бүх сайд нар нь давхар дээлтэй болж байна. Ерөнхий сайдаас бусад нь. Өөрийг нь дэмжсэн 33 г...

У.Хүрэлсүх хэзээ алагдах бол?

Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх   У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжлах УИХ-ын хуралдаанд МАН-ын 65 гишүүнээс 33 нь байлцаж , үлдсэн 32 нь чуулганд суухгүй бойкотлож хачин юм боллоо. Уг нь тэд нар намынхаа бага хурлаар олонхийн саналаар дэмжигдэж гарч ирсэн хүнээ дэмжих ёстой байсан боловч тэгсэнгүй. Нөгөө намынхаа шийдвэрийг үг дуугүй дагадаг сахилга баттай гишүүд юу болов? УИХ-ын энэ хуралдаанаас өмнө МАН-ын бүлгийн хурал болж л дээ. Тэр хурал дээр л санал зөрөлдөж хуваагдсан бололтой. Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат тэргүүтэй 32 гишүүн юунаас болж ингэж Ерөнхий сайдаа хааж боох болов? Миний бодож байгаагаар бол энэ 32-ын бүлэг албан тушаал шахах гэж оролдоод бүтээгүй гэж хардаж байна. Энэ 32 өөрсдийнхөө хүмүүсийг шинээр бүрдэх Засгийн газар, яам агентлагуудад ажилд оруулах тухай шинэ Ерөнхий сайдтай тохирч чадаагүй учраас ийнхүү шүд зуун хорсжээ. Өөр ямар шалтгаан байх билээ? Ямар ч шалтгаан байхгүй! Ингэж хоёр хуваагдах хүртлээ муудалцана гэдэг бол маш том ноцтой шалтгаан байсан б...