Posts

Монголоид

Image
Монголоид буюу Монголжуу гэдэг нэршлийн тухай  уншаагүй, дуулаагүй хүн ховор биз. Саяхан Баабарын бичсэн  Бид Монголоид хэмээх нийтлэлд энэ тухай бас өгүүлсэн байгаа. (  Энд дарж  сонирхоорой. ) Гэхдээ энд би уг нэршлийг хэрхэн буруугаар ашиглаж байгаа тухай илүү түлхүү жишээ татаж оруулахыг зорьсон гэдгийг эхлээд  дурдах хэрэгтэй  болов уу. Баабар мөн дээрх нийтлэлдээ уг үгний гаршил, хэрэглээ, түүхийг товч дурдсан байсан. Өрнөдийн орнууд болон Америк тивд  Дауны хам шинжийг   "Монголоид" гэж нэрлэсэн хэвээрээ байна. Хувь хүмүүсийн хооронд ч , эмч мэргэжилтнүүд ч  энэ төрөлхийн гажгийг Монголоид гэж нэрлэдэг, тухайн хүнийг нь "Монгол"  гэдэг аж. Албан ёсоор энэ нэршлээс татгалзсан боловч хүмүүс хэрэглэсэн хэвээр. Хоорондоо харилцахдаа ч  , кино урлагийн бүтээлд ч, ном зохиолд ч бичигдсээр, хошин шогийнхон хэрэглэсээр. Жеральд Касейл Дево (DEVO) гэж нэг хамтлаг байх. АНУ-ын Охайо мужид 1972 онд байгуулагдсан рок ха...

Бохирдсон хөрс ба хортой жимс

Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хэлж байгаагаар бол Монголчууд тэнэг хүмүүс юм гэнэ. Цолмон л хэлсэн болохоос бус бараг л үнэн болох гээд байна. Экс тэргүүн хатантай санал нэг байгаа хүмүүс олон байдаг биз ээ. Монгол судлаач гэх Япон бүсгүй Кимура Аяако бас Монголчуудыг "тархины тураалтай" гэж оношлож байлаа. Гадны хүн ямар нэгэн цензургүй хэлэх байх л даа. Монгол хүн л юм болохоор би ч бас өөрийгөө өмөөрөөд өрвөлзөнө биз дээ? Манай Монголчууд шиг ухаантай, тусч, уужим сайхан сэтгэлтэй, авъяастай сэргэлэн улс хаана байна гэж... Бодлоо. Ер нь яагаад өөрийн хүнийгүй биднийг муу хэлээд байдаг бил ээ? Бид тийм муу хүмүүс юм уу? Тийм арчаагүй юм уу? Арчаагүй байж болох ч муу байна гэдэг бол байж болмооргүй. Муу ард түмэн гэж байдаггүй гээ биз дээ? Эцэг өвгөд маань ийм арчаагүй байсан юм уу гэтэл үгүй юм аа. Тэгвэл энэ өнөөдрийн арчаагүй муухай Монгол саяхны "бүтээгдэхүүн" болж таарах нь. За ер нь он цагаар нь тооцвол 21 оны хувьсгалаас хой...

А.Мөнхбатын шоу буюу "Хар, цагаан жагсаалт"

Image
А.Мөнхбат "Жинхэнэ шударга, төрийн жолоо барьж чадах хүмүүсээ бид сонгож гаргана" гэж Монголын Залуучуудын Холбооны (МЗХ) Ерөнхийлөгч А.Мөнхбат их л нухацтай хэлж байна. МЗХ-ноос "Хулгайчгүй Монголын төлөө" гэх хөдөлгөөнийг санаачилж, "Хар жагсаалт", "Цагаан жагсаалт" гэгчийг гаргана гэж  байгаа. МЗХ-ноос санаачилсан "Хулгайчгүй  Монгол" хөдөлгөөнийг дэмжиж байна уу гэсэн асуултанд санал өгөгчдийн ихэнх нь  дэмжихгүй  гэжээ. (доор зураг үзнэ үү) Өөрсдийнх нь  сайт  дээр тавьсан энэ санал асуулгын дүн эсрэгээр гарсан нь хачирхалтай. Өнгөц дүгнэвэл "дэмжихгүй" гэж санал өгсөн иргэд   "хулгайч" нарыг өмөөрөөд ч байгаа юм шиг. Тэгвэл эрүүл ухаанаар бодож үзвэл эдгээр   "эсэргүү нар" бол "хулгайчдыг" дэмжиж байгаадаа биш харин Мөнхбат тэргүүтний энэ тэнэглэлд дургүйцэж, эгдүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн хэрэг. "Хар, цагаан жагсаалт" гаргана гэж  хайран цагаа барж байхын ор...

Хараал идсэн уяачид, морины эзэд минь ээ!

Image
Мориноосоо ойчсон унаач хүүхэд  "Хүн мал тамлаж кайф авдаг яргачид" , "Хүний хүүхдүүдийг зэрэмдэг болгодог алуурчид" , "Наранхүү, Энхболд нар үр удмаараа зовж тарчилж үхээсэй" гэх мэт хараал зүхлийг дагуулсан Дүнжингарав морины уралдаан "амжилттай" болж өнгөрлөө. Түрүүлсэн, айрагдсан морьдын эзэд шагналаа авцгаан баясан  бахардаж байхад мориноосоо унаж хөлөө хугалсан хүүхдүүдийн эцэг эх, ах дүүс нь үхээгүйд нь баярлан чимээгүйхэн залбирна. 16 хүүхэд мориноосоо ойчиж, хоёр нь хөлөө хугалсан мэдээ байна. Хугарсан хөл бороолж эдгэх л байх, гэхдээ тэрнээс эсэн юм болсон бол яах вэ? Эд эрхтэнээсээ хагацаж, насан туршдаа эрэмдэг, тахир дутуу болсон бол яахав? Хэн хариуцлага хүлээх вэ? Дүнжингаравыг  зохион байгуулж явуулах шийдвэр гаргасан Засгийн газар буюу түүний толгойлогч Ерөнхий сайд   Ч . Сайханбилэг буруутай юу?  Шийдвэр гаргасанаараа хариуцлага хүлээх л ёстой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өвлийн уралдаан дэндүү эрсдэлтэй учраас зохион...

Салаавч Ганхуяг урвагч Ганхуяг болох учир нь

Image
Ч.Ганхуяг (Сангийн дэд сайд асан)  "Талх", "Салаавч", "Түүхч" гэх мэт олон гуншинтай Ч.Ганхуяг "Өдрийн сонин" -д ярилцлага өгчээ. Тэрээр сүүлийн үед их  идэвхжиж, "муусайн популистуудын" эсрэг  дайн зарлачихаад байгаа. Ядаж байхад босоо Ганбаа маань дипломгүй гэдэг нь илэрч  Ганхуягийн уурыг хүргэж бахыг нь хангадаг нь ч бас юүв. Уур нь хүрсэн   "бизнесчин" маань  эрхэм гишүүнийг "новш" гэж хараав. Их "хулхидуулсан" юм байх. (  Эндээс уншина уу  ) Дээр дурдсан ярилцлаганд Ч.Ганхуяг  олонд "популист" нэрээр алдаршаад байгаа Г.Уянга, С.Ганбаатар нарыг "эх орноосоо урвагчид" , "хоосон толгойтнууд" гэхчлэн  доромжлоод, мөн Ганбаатарын толгойлж байгаа ХҮН гэгч намд элссэн өөрийн танил, найз нөхдөө "тэнэг новшнууд" гэж хэлээд үүнээс хойш найз биш  болсон гэдгээ зарлажээ. Бодвол ингэж   "догшрохдоо"  лав согтуу байгаагүй байх. Өнгөрсөн жил Чингисийн ...

Urina хэмээх шидэт ус, 3-р хэсэг

Image
Шээсний эмчилгээ хийхийн тулд  юуны өмнө эрүүл  тэжээллэг хоол унд хэрэглэдэг байх ёстойгоос гадна сайн амардаг байх хэрэгтэй. Хэрвээ хэт ядардаг, мөн чихэрлэг зүйл их хэрэглэдэг, их мах иддэг, бэлэн хоол (лаазалсан, савалсан) , кафейн, төрөл брийн ундаа , элдэв эм тан   хэрэглэдэг бол биеийн дархлаажилт зохих ёсоор ажиллахгүй бөгөөд бие организмын өвчинтэй тэмцэх чадвар нь муудна. Таны юу идэж уусан чинь шээсээр чинь гарна.  Тэжээллэг хоол унд их л хэрэглэх тусам шээс чинь тэр хэмжээгээр тэжээллэг бөгөөд үр нөлөөтэй байна гэсэн үг. Шээснийг дотуур хэрэглэх : - Шинэ цэвэр байхад нь уух (дуслаар  уух, 30-120 мл хэмжээгээр уух, хоолоо сойгоод их хэмжээгээр уух) - Карбамидын  (шээснээс гаргаж авсан талстлаг цагаан бодис) уусмал - Тарилга Шээснийг гадуур хэрэглэх: - Арьсны иллэг (массаж) - Даралт өгөх жин тавих - Хөл , эсвэл бүхэл биеэрээ шээсэнд орох - Чих, хамар, нүдэнд дусаах - Ил шарх, идээлж үрэвссэн шарх, , үсэрхийнд  Карбамид цацах ...

Urina хэмээх шидэт ус, 2-р хэсэг

Image
Хэдийгээр 20-р зууны турш шээсийг судалж, туршиж, санаандгүй үр дүнд хүрсэн боловч олон нийтийн хүртээл болсонгүй. Ихэнх туршилтын үр дүн, мэдээлэл, тайлангууд мэргэжлийн сэтгүүлээс хэтэрсэнгүй, лаборатори дотроос гадагшилсангүй хаагдмал байдалтай  үлджээ. Цөөн тохиолдолд шээсний найрлагаас зохих бодисыг гарган авч эм бэлдмэлд хэрэглэсэн тухай өмнө дурдсан. Нөгөө талаар ихэнх судалгаа шинжилгээний ажилтнууд эмийн компаниудын захиалгаар ажилладаг учраас гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу туршилтын үр дүнг нууцалж, мөнөөх компани тухайн нээлтийг патентлуулж, өндөр ашиг олж болох боломжтой болсон үед ам ангайх эрхтэй болох жишээтэй. Туршилтыг санхүүжүүлсэн компани уг нээлтээр өндөр ашиг олж чадахгүй л бол жирийн хувь хүнд хэрэгтэй зүйл байсан ч гэсэн олон нийтийн хүртээмж болгохгүй нууцалж дардаг. Шээсний терапи (urine therapy) амжилттай хэрэглэсэн тохиолдлуудыг  сонирхоё: 1. 30 настай эрэгтэй өвчтөн бороонд удаан машин барьж явсаны дараа циститтэй болсон гэж ирсэн. (Цист...